НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
НЗД-ын орлогч Т.Даваадалай хоёр зөвлөх, хоёр туслахтай
ШАР МЭДЭЭ

НЗД-ын орлогч Т.Даваадалай хоёр зөвлөх, хоёр туслахтай

2026 оны 1-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Бодь групп”-ын хот дахь БЭТ гэгддэг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажил хийхээс илүү амбийцтай нэгэн аж. Төрийн албаны болон улс төрд ажилласан ямар ч туршлагагүй түүнд нийслэлийн нэгдүгээр орлогчийн албан тушаалыг “Голомт”-ын Д.Баясгалан худалдаж авч өгсөн гэх яриа улс төрийн хүрээнээс сонсогддог. Т.Даваадалай нь нийслэлийн эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажилладаг аж. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг  удирдан зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, хотын мөнгөтэй төсөл хөтөлбөрүүдийг “Бодь групп”-ын БЭТ мэддэг гэсэн. Үндсэндээ, “Голомт”-ын Д.Баясгалан өөрийнхөө хүнийг хот дээр байршуулсны гол сонирхол энэ байх талтай.

Инженер мэргэжилтэй, зарим дэд бүтэц, барилга байгууламж, бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байсан туршлагатай хэдий ч төрийн албаны зарчим, ёс зүйн талаар “а” ч үгүй тэрбээр хэлсэн үг ярианаасаа болж олны шүүмжлэлд байнга өртдөг.

Төрсөн дүү Т.Мөнхдалайгаа "Улаанбаатар метро" төслийн гүйцэт гэх захирал, ерөнхий менежерээр томилсон.

Энэ талаарх иргэдийн шүүмжлэлд нийслэлийн нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай "Миний төрсөн дүү Т.Мөнхдалай "Улаанбаатар метро" төслийн захирлаар томилогдсон нь хуулиараа ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй" гэж өмгөөлж байсан билээ.

Түүнчлэн эхнэр Б.Анхтуяагийн ажилладаг Хятадын компаниас олон тэрбумын зөвлөх үйлчилгээ авсан баримт бий. Тодруулбал, Б.Анхтуяагийн ажилладаг БНХАУ-ын "ШУА-ийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн НЗДТГ-аас зарласан тендерт оролцож, 15.8 тэрбумын зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр шалгарсан байдаг.

Т.Даваадалай орлогч дарга атлаа хоёр туслах, хоёр зөвлөхтэй гэнэ. Түүний зөвлөхөөр ажилладаг Б.Алтангэрэл нь нийслэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг “Нэгдсэн төслийн удирдлагын газар ажилладаг.Нөгөө зөвлөх Ж.Түмэнжаргал нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч. “Хурган давхар дээлтэй” хоёр зөвлөх нь тус бүр 5 сая төгрөгийн цалинтай юм байна.  Үүнээс гадна хоёр туслах ажиллуулдаг юм байна.

УИХ-ын гишүүд, төрийн сайдаас ч илүү эрх ямбатай хотын орлогч Т.Даваадалай нарын даам дарга нарт Ерөнхий сайдынхаа үгийг гөлөөг ч гэж тоодоггүй бололтой.

Засгийн газар төсвийн байгууллалтын хүрээнд төрийн байгууллагуудад өөрчлөлт, шинэчлэлт хийж, Үндэсний хороодыг татан буулгасан. Гэтэл хотын хурга дарга нар нь үүний эсрэг бодлого хэрэгжүүлж, хоёр гурваар зөвлөх, туслах ажиллуулж байна.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

“Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтран залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Oct 15, 2026

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ