2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Цагаан сарын баярын өдрүүдтэй давхцсан “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын уран гулгалтын мөсөн дэвжээг Японы тамирчид бүрэн эзэгнэж байна. Энэ удаагийн олимп Японы баг тамирчдын хувьд түүхэн амжилт, технологийн дэвшил, залгамж халааны гайхамшгийг дэлхий нийтэд зарласан өдрүүд боллоо.
МИЛАН ДАХЬ МЕДАЛИЙН ХУР
Японы уран гулгагчид энэ жил зөвхөн ганцаарчилсан төрөлд бус, хосын төрөлд ч дэлхийн шилдгүүд гэдгээ батлав.

Спортын хосын төрөлд: Миүра Рикү, Кихара Рюүичи нар алтан медаль хүртэж, Японы уран гулгалтын түүхэн дэх хосын төрлийн анхны олимпын аваргаар тодорлоо.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд: Кагияма Юма (мөнгө), Сато Шүн (хүрэл) нар медалийн тавцанд зэрэгцэв.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд: Туршлагатай тамирчин Сакамото Каори (мөнгө), залуу тамирчин Накай Ами (хүрэл) нар амжилтаа бататгалаа.
ОХУ-ын тамирчдад тавьсан олон улсын хориг нь өрсөлдөөний төлөвийг өөрчилсөн ч Японы тамирчдын үзүүлсэн техникийн гүйцэтгэл, ур чадварын түвшин нь тэднийг ямар ч нөхцөлд "төгс төгөлдөр"-т ойрхон байгааг харуулсан юм.

САХИЛГА БАТ + ТЕХНОЛОГИ
Японы уран гулгалтын амжилт гэнэтийн зүйл биш. Японд 1920-иод оноос эхтэй энэ спорт өнөөдөр үндэсний хэмжээний болтлоо хөгжиж, 1980-аад оны сүүлээс дэлхийн тавцанд тамирчдаа гаргаж ирсэн нь системтэй бэлтгэлтэй нь холбоотой.
Зам гаргагчид: Японы уран гулгалтыг дэлхийн түвшинд хүргэсэн хүн бол 1988 онд гурвалсан аксель (3A) үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй тамирчин Ито Мидори юм. Түүний тавьсан суурин дээр 2006 оны Турины олимпын аварга Шизука Аракава, улмаар уран гулгалтыг спортоос урлагийн түвшинд хүргэсэн домогт Юзүрү Ханю нар төрөн гарсан билээ. Ханюгийн "төгс төгөлдөрт тэмүүлэх" философи, хязгаарыг давж "дөрвөлсөн аксель" (4.5 эргэлт)-ийг гүйцэтгэх гэсэн эрмэлзэл нь өнөөдрийн Миланд гялалзаж буй залуу тамирчдын хөтөч болсон байна.
Гулгалтын техник: Орос эсвэл Америкийн сургуулиудаас ялгаатай нь япончууд үсрэлтээс илүүтэйгээр “гулгалтын үндсэн техник”-ийг нэгдүгээрт тавьдаг. Японы тэшүүрийн холбоо 9-12 насны хүүхдүүдийг тусгай зусланд хамруулж, ирэн дээрээ чөлөөтэй гулгах, хурд ба хүчийг удирдах суурийг олон мянган цагийн бэлтгэлээр суулгадаг байна.
ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ

“Милан-Кортина 2026” олимпод Японы баг технологийн давуу талыг дээд зэргээр ашиглажээ.
Металлургийн гайхамшиг: Олимпын аварга болсон хосууд Нагоя хотын “Yamaichi Special Steel” компанийн тусгайлан үйлдвэрлэсэн ган ирийг ашигласан. Энэхүү ир нь өргөлт болон буултын үед тогтвортой байдлыг хангах нарийн инженерчлэлээр хийгджээ.
3D Биомеханик шинжилгээ: Японы спортын шинжлэх ухааны хүрээлэнгээс тамирчдын үсрэлтийг 3D мэдрэгчээр шинжилж, агаарт эргэх үеийн биеийн хэлбэр, инерцийг дээд зэргээр ашиглах "математик нарийвчлал"-ыг дасгалжуулалтад нэвтрүүлсэн байна.
Олон талт сургалт: Тамирчид зөвхөн мөсөн дээр бус, балет болон орчин үеийн бүжгийн сургалтад заавал хамрагдаж, хөдөлгөөний гоо зүй, уян хатан чанараа хөгжүүлдэг.
Японы уран гулгагчдын амжилт бол зөвхөн авьяас биш, харин үндэсний соёл, шинжлэх ухаанч хандлага, уламжлалт сахилга батын нийлбэр юм. Тэд тамирчныг богино хугацаанд "шатаах" бус, гэмтэл бэртлээс сэргийлж, урт удаан хугацаанд амжилт гаргах "тогтвортой хөгжлийн загвар"-ыг спортод нэвтрүүлж чаджээ.
Бейсболын дараа орох үндэсний спорт болон хүндлэгдсэн уран гулгалт өнөөдөр Японы ард түмний бахархал, дэлхийн мөсөн талбайн төгс төгөлдөрт тэмүүлэх хэмжүүр болсоор байна.



journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19