2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 19


7-р сарын 19-нд Нью-Жерси мужийн "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр "Coldplay" хамтлагийн ахлагч Крис Мартин шоуг найруулан хүргэхээр болсныг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) албан ёсоор мэдээллээ.
Поп хөгжмийн хатан хаан Мадонна, Колумбын алдарт дуучин Шакира болон Өмнөд Солонгосын "K-pop" ертөнцийн мега одод болох BTS хамтлаг нар Америк хөлбөмбөгийн "Super Bowl" загварын нүсэр завсарлагааны шоунд голлон оролцохыг ФИФА батлав. Энэхүү түүхэн үйл явдлыг Coldplay хамтлагийн Крис Мартин удирдан зохион байгуулах бөгөөд энэ нь хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд анх удаа тохиож буй явдал юм. Пүрэв гарагт зарласан хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтийн анхаарлыг татахын зэрэгцээ тоглолтын завсарлага хэр удаан үргэлжлэх тухай асуулт, эргэлзээг дагуулаад байна.
ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан: "Энэ бол FIFA-гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн мөч бөгөөд дэлхийн хамгийн том спортын арга хэмжээнд тохирсон гайхалтай шоу байх болно" хэмээн онцолжээ.
Энэхүү шийдвэр нь 2024 онд Майами хотын "Hard Rock" цэнгэлдэхэд болсон "Copa America"-гийн шигшээ тоглолтын завсарлагаар Шакирагийн үзүүлсэн тоглолттой ижил төстэй юм. Мөн өнгөрсөн жил "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болсон Клубүүдийн ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр завсарлагааны шоу зохион байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед амралтын хугацаа тогтсон 15 минутаас хавьгүй илүү сунгагдаж байсан туршлага бий.
Жанни Инфантино нэмж хэлэхдээ, ФИФА ДАШТ-ий шигшээ тоглолтын амралтын өдрүүдэд Нью-Йорк хотын Таймс Сквер (Times Square) талбайг бүхэлд нь хамарсан томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурджээ.
Нийт 48 баг оролцох түүхэн дэх хамгийн том ДАШТ нь АНУ, Канад, Мексик улсуудын нутаг дэвсгэрт 6-р сарын 11-нд эхлэх юм. Ерөнхийлөгч Инфантино өнгөрсөн оны гуравдугаар сард "ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэн дэх анхны завсарлагааны шоу"-г хийх болсноо зарласан боловч тухайн үед хэн тоглох, хэр удаан үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм.
Энэхүү завсарлагааны нүсэр шоу нь ФИФА-гийн "Global Citizen Education Fund" санг дэмжих зорилготой бөгөөд тэмцээний үеэр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд туслах зорилгоор 100 сая ам.доллар цуглуулах томоохон санаачилгын нэг хэсэг ажээ.
Дуучин Шакира саяхан ДАШТ-ий албан ёсны шинэ дуугаа танилцуулж, Бразилийн домогт "Маракана" цэнгэлдэх хүрээлэнд авсан богино хэмжээний дүрс бичлэгийг хуваалцсан байна. 2010 оны ДАШТ-ий алдарт "Waka" дууг бүтээсэн тэрээр шинэ дуугаа "Dai" хэмээн нэрлэжээ.
Бичлэгт Шакира 2026 оны ДАШТ-ий албан ёсны бөмбөг болох "Trionda"-г барьж, АНУ, Колумб зэрэг улсуудын төрийн далбааны өнгө бүхий хувцастай бүжигчидтэй хамт дууныхаа хэсгээс англи хэл дээр дуулж буй нь харагдана. Энэхүү бүтээлийг Нигерийн уран бүтээлч Burna Boy-той хамтран туурвисан бөгөөд Пүрэв гарагт албан ёсоор цацагдах юм. Шакира 2006, 2010, 2014 оны ДАШТ-үүдэд идэвхтэй оролцож байсан бөгөөд ийнхүү хөлбөмбөгийн ертөнцтэй дахин нэг удаа холбогдож байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 19