2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын суудлаасаа огцорсноос хойш 9 сарын дараа ам нээв. Гэхдээ ам нээв гэхээсээ ам халлаа гэж хэлэхэд буруудахгүй.
Анх удаа шууд нэвтрүүлэгт оролцож, зургаан цагийн турш ярилцлага өгсөн нь медиа салбартаа, хувь намтартаа “түүх” болж үлдэх биз.
Аливаа улстөрчийн ярилцлагад дурдагдсан сэдэв, асуудал дээр баримт нягтлах нь ардчилсан нийгэмд байх ёстой хамгийн чухал шүүлтүүр. Энэ нь алдааг хайсандаа биш олон нийтийг төөрөгдлөөс хамгаалах, засаглалын ил тод байдлыг хангах үндсэн механизм болдог.
Тэр утгаараа Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр 4 жил 4 сар гаруйн хугацаанд ажилласан, энэ хугацаанд 125 их наяд төгрөг зарцуулсан, 14 мега төслийг зарласан, Монгол Улсын гүйцэтгэх засаглалын түүхэнд анх удаа “гэрийн хэрэг”-ээс болж огцорсон, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон Ерөнхий сайд асны ярилцлагад factcheck хийх нь хувь хүний зөв бурууг шүүхдээ бус үнэн худлыг тодорхойлох зорилготой юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Намайг огцорсны дараа манай худыг ажлаас нь халсан байна лээ.
FACTCHECK: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн бэр Ө.Өгөөмөрийн ээж Н.Ариунаа нь Чингэлтэй дүүргийн НД-ын хэлтсийн даргаар байхдаа ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргасан гэж ажлаасаа 2025 оны 3-р сард чөлөөлөгджээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед түүнийг доод ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлсэн болохыг нь Хүний эрхийн үндэсний комиссоос тогтоосон дүгнэлт, мөн нийгмийн даатгалын өрийг шалгахдаа хууль бус гэмт хэрэг хийсэн баримтыг үндэслэн ажлаас нь халсан байдаг. Харин УИХ-аас Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайдаас нь 2025 оны 6-р сарын 3 өдөр огцруулсан билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АТГ-аас манай хүүтэй холбоотой авлигын хэрэг биш гэсэн бичиг ирсэн. Хүү маань багаасаа студи ажиллуулаад явж байсан, би мөнгө өгч байгаагүй өөрөө л мөнгөө олдог. Хүү маань зураг авч, сошиал эвент хийж мөнгө олдог байсан юм билээ.
FACTCHECK: АТГ-ын албан ёсны мэдээлэлд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80 сая төгрөг, 2025 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна. “Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Баатар, иргэн А.Амундра нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэсэн байдаг. Тэгэхээр Ерөнхий сайд асан хүүдээ сохор зоос ч өгдөггүй байсан гэдэг нь худлаа болох нь үүгээр няцаагдаж байна. Мөн түүний хүү өөрөө мөнгө олдоггүйг, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг “Херо энтертаймент”-аас О.Тэмүүлэн рүү мөнгө шилжүүлдэг байсныг АТГ-ын албан баримтаас уншигдаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.Энхбаяр “Бодь”-ийн гэрээний цаана байгаа авлигын асуудлыг Бортээгээр сольсон. Б.Энхбаяр сонсголын өмнө юмуу дараа нь “Бодь” группээс $500 мянгын хандивыг хэд хэдэн удаагийн үйлдлээр авсан. Би он сарыг нь сайн мэдэхгүй байна. Авлига авахад нь хамт байсан хүмүүс нь ярьсан. Би ирэх долоо хоногт АТГ-т өгнө.
FACTCHECK: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ асуудалд хариу мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ надад хандаж “чамаас өөр зохион байгуулах хүн байхгүй. Бид үүнийг зохион байгуулахгүй бол ялагдах нь ээ” гэж гуйсан. Одоо намайг “500 мянган долларын хахууль авсан” гэж ярьсан. Тэр хүн гүтгэлэг гэдгээ мэдэж байгаа. Ингэж худлаа ярих хэд хэдэн шалтгаан байна. 2023 оны 12-р сарын 22-ны өдөр Нүүрсний сонсгол дээр “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нар өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр “Голомт капитал”-аас олон тооны оффис авсныг би илчилж, нотлох баримтаар нотлож байв. “Бодь”-той хийсэн 6 офтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрөө хийсэн байдаг. Тус группын гүйцэтгэх захирлаар нь А.Амундра ажиллаж байсан” гэж Ерөнхий сайд асны мэдээллийг баримтаар няцаасан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Намайг “явсны” дараагийн Засгийн газрын хуралдаан дээр Б.Солонгоог сольсон. Д.Мөнх-Эрдэнэ гэж нөхрийг томилсон. Тэр нөхөр Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой бүх материалыг татаж авсан. Би ч ЗГХЭГ-т дарга хийж явсан хүн дотроос нь мэдээлэл авч байгаа юм. Тэгээд мань хүнд Оюун-Эрдэнэтэй холбоотой “юм ол” гэж улс төрийн даалгавар өгсөн юм шиг байгаа юм. Мань хүн хуулийн фермээрээ суусан бололтой юм. Д.Мөнх-Эрдэнэ "тэгж орсон" учраас ярьж байгаа юм шүү. Д.Мөнх-Эрдэнэ гэж нөхөр “Бодь”-ийн оффтейк гэрээнд хууль зүйн зөвлөгөө өгч байсан ш тээ.
FACTCHECK: Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мөн хариу тайлбар өгсөн. Уг тайлбарт “2019-2021 онд ЗГХЭГ-ыг, 2021-2025 оны 6 сар хүртэл Засгийн газрыг удирдаж байсан хүнтэй холбоотой бүх материалыг татаж авч үзээд сууна гэж юу байх вэ! Барагдахгүй их материал байгаа. Албан ёсоор Ажлын хэсэг ахалж ажилласан тохиолдлууд бол бий. Эдгээр шалгалтын хүрээнд олон хууль бус шийдвэр, хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг Засгийн газарт танилцуулж, хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Концессын хуулийн дагуу уралдаант шалгаруулалтаар “сонгон шалгаруулж”, эрх олгох ёстой байтал Тендерийн хуулийн хаа хамаагүй заалт үндэслээд Засгийн газрын тогтоол гаргаж, улсын хилийн зурвас, Гашуун сухайтын боомтод үйл ажиллагаа явуулах асар их ашигтай төслийн эрхийг олгосон нь илт хууль бус шийдвэр ш дээ. Хоёрхон жилийн дотор 95,7 тэрбум төгрөгийн орлого олсон, урт хугацаандаа хэдэн их наяд төгрөгийн ашиг олох төслийг хууль зөрчиж, зүгээр өгчихөж болдог юм уу!? Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хамгийн гол суваг улсын хилийн зурваст 66 га газар ашиглах, хувийн боомттой болох, асар их хэмжээгээр төлбөр, хураамж авах эрхийг хэн, ямар шалгуураар, хэнд өгөв? Ядаж байхад Засгийн газрын тогтоолоо ч зөв гаргаж чадахгүй бөөн алдаа, хуулийн зөрчил! “Бодь” компанид ажиллаж байсан гээд бас л худлаа ярьж байх юм. Нүүрсний олон оффтэйк гэрээ байгуулагдах үед энэ хүн төр, засгийг удирдаж байсан. Би харин 2018 оны 12-р сараас 2021 оны 11 сар хүртэл төрд биш, хувийнхаа ажлыг хийгээд явж байсан. Нийгмийн даатгалын дэвтэр энэ тэр гээд юмаар нотлогдоно” гэжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: “Оюутолгой”-гоос 20 сая доллар авсан тухай асуудал яригддаг. Үүнд үнэн юм нэг ч байхгүй.
FACTCHECK: Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Мөнх-Эрдэнэ “Энэ хүний удирдсан Засгийн газрын үед Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хяналт тавих ажилд зориулж авсан 20 сая ам.долларыг зориулалтын бусаар, хууль зөрчиж зарцуулсан нь том асуудал биш үү!? Тэр мөнгөнөөс нь авч ашигласан гадаадын компани мань эрийн хувьцаа эзэмшдэг компанийнх нь гадаад улсад тоглосон жүжгийн сурталчилгааг хийсэн шүү гээд тайлан, танилцуулга ирүүлсэн байсан. Тэр битгий хэл маш нууцын зэрэглэлд явагддаг төрийн өндөр хэмжээний айлчлалын бэлтгэл ажлыг хаа байсан гадны компани бид зохион байгуулсан, оролцсон гэж тайлагнасан байсан даа! Тэгээд бас хууль зөрчөөд бүх бичиг баримтад нь албаны нууц тэмдэг дарчихсан! Тэрийг нь ТЕГ тогтоочихсон” болохыг тодотгов.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Баатартай холбоотой, мань хүнтэй холбоотой “Херо” гээд асууж байгаа юм чинь хэлье. Нэгдүгээрт, доод давхрыг нь Амартүвшин гэж нөхөртэй яриад авсан, Баатараас асуухад бүтэн төлбөрийг нь хийгээгүй гэж ойлгосон. Тэгэхээр хууль бусаар авсан гэдэг нь худлаа зүйл. Дүүрэнгийн хувьд, асуудал нь шалгагдаад тэгж хэл гэсэн үү, яагаад тэгснийг мэдэхгүй байна. Сүүлийн үед нэг хүн гарна, виз нь Оюун-Эрдэнэ гэж хүнийг муулах байгаа биз дээ. Т.Аюурсайхан гараад л, эхнийх нь пост Л.Оюун-Эрдэнэ гэж хүн байгаа биз дээ. Т.Дүүрэн гарч ирээд л Л.Оюун-Эрдэнэ гэж хүнийг муулсан. Намайг муулаад буян болж байгаа бол ок. Гэхдээ хүн дээрэмдсэн гэдэг худлаа.
FACTCHECK: Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр эл ярилцлагын дараа “Гэрэгэ-Таур”-ын 14, 15 давхартай холбоотой асуудлаар дээрэм хийсэн, хүний хөрөнгийг дээрэмдэж авсан гэж би нэр цохолгүй ярьсан. Тэгсэн чинь хүмүүс нь өөрсдөө гараад ирсэн. Надтай уулзсан хүн нь бол Т.Дүүрэн биш, Хишигбаяр гэж залуу.
Энэ 14 давхрын асуудлыг дээрэмдсэн, өөрийг нь хорьсон, шоронд хийж байгаад хөрөнгөө өгөх үү, үгүй юу гэж тулгангуут Хишигбаяр нь цагдан хорих төвд эсэргүүцэж, хуурай өлсгөлөн зарласан юм билээ. Гэтэл эхнэр дээр нь давхар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эхнэр, нөхөр хоёулан дээр нь эрүүгийн хэрэг үүсгэж дарамталсан. Эхнэр нь УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтын 38-д бичигдсэн Нандин-Эрдэнэ гэж эмэгтэй байсан. Тэгээд цагдан хорих төвд өлсгөлөн зарлангуут “Херо-Энтертэйнмент” жагсаалаас өмнө өөрийнх нь дансруу 1 тэрбум төгрөг шилжүүлсэн” гэх шинэ баримт дэлгэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Mонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийг дэмжихгүй. Ёс зүйг яаж шүүх юм. Өргөн өмдтэй явж байгаа нь хэрвээ таалагдахгүй бол яах юм. Т.Доржханд пүүзтэй ордонд явж байгааг ёсзүй гэж үзээд татах уу. Даргад таалагдсанаар ёс зүйтэй гэх юм уу. Их өргөн ойлголт шүү дээ.Амьгүй парламент бий болгож болохгүй. Орж ирсэн хууль болгоныг ёсчилж батлаад суудаг үг дуугардаггүй парламент байгаад яах юм. Ийм болгохгүй гэж таван намтай болж, холимог тогтолцоог хийсэн. Таван нам дараа, дараагийн сорилтыг даван туулах геополитикийн том нүргээний өмнө байж байгаа атлаа ийм мэтийн зүйл дээр дархлаагаа хамгаалах ёстой шүү. д яах юм. Ийм болгохгүй гэж таван намтай болж, холимог тогтолцоог хийсэн. Таван нам дараа, дараагийн сорилтыг даван туулах геополитикийн том нүргээний өмнө байж байгаа атлаа ийм мэтийн зүйл дээр дархлаагаа хамгаалах ёстой шүү. Н.Лүндэндорж багшийн ном байдгийг унших ёстой болов уу.
FACTCHECK: Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн талаар гавъяат хуульч Н.Лүндэндорж нүүр номдоо байр сууриа илэрхийлэхдээ “Парламентын жинхэнэ дархлаа өөрийнх нь гишүүдийн халдашгүй бдлын хана хэрэмд биш, харин гишүүдийнх нь хариуцлага, ёс зүй, Үндсэн хуулиа дээдлэн сахих чадварт оршино. Хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэдэггүй байдал нь парламентын дархлааг үгүй хийх төдийгүй ард түмэн парламентаас уйдахад хүрэх аюултай. Гишүүнийг эгүүлэн татах процесийг тодруулан хуульчлах санаачилга бол харин ч парламентын дархлааг бэхжүүлнэ. Эгүүлэн татах нөхцөл, процесийг тодорхой болгох нь гишүүдийг татах нь гэж харалгүй татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв. Татагдах нөхцөлийг гишүүд хийхгүй бол хэн ч татагдахгүй ээ” гэсэн байдаг.
ЖИЧ: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн зургаан цагийн ярилцлагад дурдсан асуудалд зах зухаас нь factcheck хийхэд энэ мэт баримтаар няцаагдсан нь цөөнгүй байлаа.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27