НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Эмээгийн нэхсэн оймсыг санагдуулам iPhone Pocket
ШАР МЭДЭЭ

Эмээгийн нэхсэн оймсыг санагдуулам iPhone Pocket

2025 оны 11-р сарын 26
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Apple гар утсандаа зориулан гаргасан 229.95 ам.долларын үнэтэй цүнхээ 11-р сарын 14-нд худалдаанд гаргаад хэдхэн минутын дотор борлуулж дууслаа.

Цүнхийг Японы дизайнер Иссей Мияке гаргасан. Энэ нь Мияке-гийн Apple-тэй хамтарч буй хоёр дахь тохиолдол юм.

1981 онд Мияке анх Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобстой танилцжээ. Мияке-гийн Sony компанийн ажилчдад хийж өгсөн ажлын хувцасны дизайн Стивт маш их таалагдсан тул өөрийн компанийн ажилчдадаа зориулан хувцасны дизайн гаргаж өгөхийг Миякегээс гуйсныг Мияке тун дурамжхан хүлээж авсан хэмээн Стив өөрийн намтрыг бичигч Уолтер Айзексонд сүүлд ярьсан байдаг. Гэхдээ тэр хоёрын зам салаагүйгээр барахгүй Мияке Стивийн олонд танигдсан төрхийг бүтээж өгчээ. Хоолойтой хар цамц, Levi’s-ийн 501 загварын жинс, New Balance-ийн пүүзийн хослолыг Мияке Стивийн ажлын хувцас болгон бүрдүүлж өгсөн аж.

Түүнээс хойш Мияке Apple-тэй холбоогүй байж байгаад бараг 40 жилийн дараа түүний Miyake Design Studio дуулиантайгаар хамтарлаа. Иссей Мияке-гийн шинэ бүтээл сунадаг материалтай, нэхмэл цүнх бөгөөд урт бас богино хоёр янзын оосортой, өнгийн сонголтуудтай. “Хэсэг даавуу” хэмээн нэрлэсэн. Сунадаг материалтай учраас гар утастайгаа хамт өөр бусад жижиг зүйлсийг ч хамт хийх боломжтой. Урт оосортой нь 229.95, богино нь 149.95 ам.долларын үнэтэй.

Гар утсанд зориулсан төрөл бүрийн гэр, бүснүүд зах зээлээр дүүрэн байхад Apple-ийн энэ шинэ бүтээгдэхүүн хэр амжилт олох нь эргэлзээтэй гэж шүүмжлэх хүн олон байна. Эхний ээлжийн цүнхүүд тэр дороо зарагдсан нь дизайн сонирхогчид, цуглуулагчид авсан гэж таамаглаж байна. Өмнө нь 2004 онд iPod Socks гэсэн бүтээгдэхүүн гаргаж байсан. Үүнийгээ 2012 он хүртэл үйлдвэрлэж байгаад зогсоосноос хойш эрэлт нь улам нэмэгдэж байжээ.

Гар утасны хэмжээ улам томорсоор байгаа учраас том утсаа халаасандаа түнтийлгэж байснаас зориулалтын цүнхэндээ хийгээд мөрлөөд, эсвэл бугуйндаа углаад явах нь гар чөлөөтэй байх давуу талтай байж болох юм.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

“Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтран залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Oct 15, 2026

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ