НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Индонез: Гатлага онгоц хөмөрч, 130 орчим хүн сураггүй болжээ
АНАЛИЗ

Индонез: Гатлага онгоц хөмөрч, 130 орчим хүн сураггүй болжээ

3 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

NPR (2026-09-13)

Ням гаригт Явагийн тэнгист цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас 240 гаруй хүнтэй гатлага онгоц живж, 130 орчим зорчигч болон багийн гишүүд сураггүй болоод байгааг Индонезийн аврагчид мэдэгдлээ. Хөлөг онгоцны хамгийн сүүлд бүртгэгдсэн байршлын орчимд эрэн хайх ажиллагааг өргөжүүлснээр одоогийн байдлаар хамгийн багадаа 107 хүнийг аварч, 6 зорчигчийн цогцсыг олжээ. Гатлага онгоц Зүүн Ява мужийн Сурабая хотоос Өмнөд Калимантан мужийн Банжармасин хотыг чиглэн явж байсан талаар албаны хүмүүс мэдээлэв.

Иргэд Банжармасин хот дахь аврагчдын удирдах төвд хөмөрсөн гатлага онгоцны зорчигчдын жагсаалтаас гэр бүлийн гишүүдийнхээ нэрийг хайж байна.

Банжармасин хотын Эрэн хайх, аврах албаны дарга И Путу Судаянагийн хэлснээр, хөлөг онгоцны ахмад осолдохоос өмнө 3 метр (10 фут) өндөр давалгаа үүсэж, тэнгис ширүүн байгааг мэдээлж, улмаар хөлөг хажуулдаж байна хэмээн ослын дохио өгсөн байна. Дараа нь эрх баригчид тус хөлөг онгоцыг хөмөрч, улмаар живсэн гэх мэдээллийг хүлээн авчээ.

Банжармасин дахь аврах агентлаг ням гаригийн шөнийн 02:00 цагийн орчимд "Virgo Transport 8" хөлөг онгоцтой холбоо тасарснаас хоёр цагийн дараа ослын тухай мэдээллийг хүлээж авсан байна. Уг хөлөг онгоц Индонезийн хоёр дахь том хот болох Сурабаягаас хөдөлж, Борнео арал дээрх Банжармасин хотыг чиглэн явж байжээ.

"Хөлөг онгоц цаг агаарын таагүй нөхцөл байдалтай тулгарсан тухай мэдээллийг авсны дараа оператор компани нь ослын талаар эрх баригчдад мэдэгдсэн" гэж Судаяна хэлэв. Түүний хэлснээр, хөлөг онгоц олон тооны зорчигч тээвэрлэж явсан тул "Virgo Transport 8"-ын хамгийн сүүлд байсан гэж таамаглаж буй байршил руу аврах хөлөг онгоц илгээсэн бөгөөд эрх баригчид Тэнгисийн цэргийн хүчний нэг хөлөг онгоц багтсан нийт дөрвөн хөлөг, мөн нэг нисдэг тэрэгний дэмжлэгтэйгээр аврах багуудыг дайчлаад байна.

Анхны мэдээллээр хөлөг онгоцны хамгийн сүүлийн байршил Явагийн тэнгист, Банжармасин дахь усан зогсоолоос 148 км зайд байжээ. Хөлөг онгоцны бүртгэлд 243 хүн (213 зорчигч, багийн 30 гишүүн) явсан гэж тэмдэглэгдсэн боловч Индонезод зорчигчдын бодит тоо бүртгэлээс зөрөх тохиолдол түгээмэл байдаг.

Эрэн хайх ажиллагааг зохицуулж буй Судаяна хэлэхдээ, тус агентлаг далайн тээврийн удирдлагууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ тухайн бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэлээ. Ойролцоох чирэгч хөлөг онгоцууд болон хажуугаар өнгөрч байсан бусад хөлгүүдийн тусламжтайгаар ням гаригийн үдээс хойш гэхэд аврах багийнхан 107 хүнийг аварч, 6 хүний цогцсыг гаргаад байна. Японд үйлдвэрлэсэн "Virgo Transport 8" хөлөг онгоц нь зорчигч болон ачаа тээврийн давхар зориулалттай аж.

Ням гаригт Банжармасины Трисакти боомт дахь удирдах төвд хөлөг онгоцонд сууж явсан гэж үзэж буй гэр бүлийн гишүүдийнхээ сургийг гаргахаар олон зуун хүн цугларчээ. Эрх баригчдыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байх хооронд олон хүн зорчигчдын бүртгэл болон аврагдсан хүмүүсийн жагсаалтыг түгшин шалгаж байв.

"Зорчигчдын жагсаалтаас авга ахынхаа нэрийг хараад би маш их цочирдсон. Харин албаны хүмүүс түүнийг аврагдсан гэж хэлэхэд л сэтгэл минь амарлаа" гэж Бунга гэх нэрээрээ өөрийгөө танилцуулсан эмэгтэй ярив.

Индонез нь 17,000 гаруй арлаас бүрдсэн улс бөгөөд гатлага онгоц нь зорчих түгээмэл хэрэгсэл юм. Гэвч аюулгүй байдлын хэрэгжилт сул байдгаас шалтгаалан ийм төрлийн осол гамшиг тогтмол гардаг. Өнгөрсөн сард Индонезийн аялал жуулчлалын Бали арлын ойролцоо ширүүн давалгааны улмаас осолд өртсөн гатлага онгоцноос хамгийн багадаа 211 хүнийг аварсан бөгөөд нэг хүн нас барж, дөрвөн хүн сураггүй хэвээр байгаа юм. Энэ хэргээс хоёр хүрэхгүй долоо хоногийн өмнө Ява арлын эрэг орчмын усанд Индонезийн өөр нэгэн "Mutiara Sentosa 2" гатлага онгоц шатаж, дор хаяж таван хүн амиа алдсан байна.

Ням гаригийн энэхүү осол нь Филиппинд зорчигч тээврийн гатлага онгоц бүхэлдээ шатсаны улмаас хамгийн багадаа 76 хүн амиа алдаж, 10 гаруй хүн сураггүй болоод байгаа хэргээс ердөө дөрөв хоногийн дараа тохиож байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнийн эффект бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм!

Л.Оюун-Эрдэнийн эффект бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм!

Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл орлогоо нотлоогүй яваа. Тэрбээр Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг 4 жил 4 сар орчим (2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 2025 оны 6 дугаар сарын 3 хүртэл)толгойлсон.

Sep 15, 2026

ЕАЭЗХ-ны хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр сар боллоо, дүр зураг ямархуу байна вэ?

ЕАЭЗХ-ны хэлэлцээр хэрэгжиж эхлээд хоёр сар боллоо, дүр зураг ямархуу байна вэ?

Япон: Ерөнхий сайдын дэмжсэн нэр дэвшүүлэгч Окинавад ялав

Япон: Ерөнхий сайдын дэмжсэн нэр дэвшүүлэгч Окинавад ялав

Н.Номтойбаяр төрхөмдөө буцах тохироо нь лист үү?!

Н.Номтойбаяр төрхөмдөө буцах тохироо нь лист үү?!