НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ICE Лондонд алтны арилжаа эхлүүлэв
АНАЛИЗ

ICE Лондонд алтны арилжаа эхлүүлэв

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Дэлхийн үнэт металлын арилжааны төвд уламжлалт бус санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлэхэд анхаарч байна.

The Financial Times (2026-10-06)

АНУ-ын Нью-Йоркийн Хөрөнгийн Биржийн деривативын томоохон групп болох Intercontinental Exchange энэ долоо хоногт Лондон хотод өдөр тутмын дуудлага худалдааны ханшид суурилсан үнэт металлын гэрээнүүдээ нэвтрүүлж, алтны фьючерсийн арилжааг эхлүүллээ. Түүнчлэн алтнаас гадна мөнгө, платин, палладийн фьючерсийг давхар гаргасан байна.

Лондон бол өдөрт ойролцоогоор $190 тэрбумын арилжаа явуулдаг, “зоорин”-доо $1.4 триллионы биет алт хадгалдаг дэлхийн хамгийн том бодит алтны зах зээл юм. Түүний тогтоосон жишиг ханшийг аж үйлдвэр болон хөрөнгийн бирж дээрх металлын арилжаачдын дагадаг хамгийн өргөнөөр ашигладаг зах зээл юм.

Гэсэн хэдий ч Нью-Йорктой харьцуулахад Лондон хотод сүүлийн жилүүдэд алтны фьючерсийн арилжаа явагдаагүй бөгөөд өмнөх оролдлогууд нь амжилтгүй болж байв. Тухайлбал, Лондонгийн Металлын бирж (LME) 2022 онд таван жил ажиллуулсан алтны фьючерсийн гэрээгээ арилжааны идэвх муу байсны улмаас зогсоосон бол 1980-аад оны дунд үед Лондонгийн Алтны Фьючерсийн Зах Зээл мөн л амжилт олоогүй юм.

ICE группийн Лондон руу чиглэсэн анхаарал нь сүүлийн жилүүдийн геополитикийн сөргөлдөөн, хориг арга хэмжээ болон тарифын сүрдүүлгээс үүдэн АНУ-аас ихээхэн хамааралтай байсаар ирсэн дэлхийн алтны зах зээл дарамтад ороод байгаа үед тохиож байна.

Өнгөрсөн оны 4 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны сөргөлдөөний дараа Нью-Йорк дахь фьючерсийн ханш Лондонгийн ханшнаас даван өссөн тул арилжаачид тарифын эрсдэлээс зайлсхийж их хэмжээний алтыг АНУ руу тээвэрлэсэн. Их Британийн нийслэл дэх бодит зах зээлтэй зэрэгцэн фьючерсийн зах зээл ажилласнаар энэхүү үнийн зөрүүний эрсдэлийг бууруулах боломжтой юм.

"Деривативын зах зээлүүд нь ерөнхийдөө бодит зах зээлийг дэмжих зорилготой байдаг" гэж ICE Futures Europe-ийн ерөнхийлөгч Крис Роудс хэлэв. "Бодит зах зээл нь Лондонд бий. Хэрэв хүмүүст эрсдэлээ өөр байдлаар, ялангуяа дуудлага худалдааны ханштай холбоотойгоор удирдах боломж олгож чадвал энэ нь сонирхолтой боломж болно гэж бид үзэж байна" тэрбээр нэмж тодотгожээ.

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нь сүүлийн хоёр жилд энэхүү металлын ханш өсөх нөхцөлийг бүрдүүлж, өнгөрсөн 1 дүгээр сард алтны үнэ нэг унц нь $5.500-аас давж рекордыг тогтоожээ.

Дэлхийн банкнууд нөөцөө хаана хадгалах тал дээр болгоомжтой хандаж, хүртээмжээ алдахаас эмээж байна.

Өнгөрсөн сард Нидерландын Төв банк АНУ-ын засаг захиргааны итгэлгүй байдлаас үүдэн 78 гаруй тонн алтаа Нью-Йоркоос Лондон руу татан авчээ.

Хонконг болон Сингапур улсууд алт хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа бол Франц, Энэтхэгийн төв банкнууд дэлхийн өнцөг булан бүрт хадгалуулсан нөөцөө эх орондоо буцаан татсан байна. Венесуэл Английн банкинд хадгалагдаж буй $4 тэрбумын маргаантай байгаа алтны нөөцөө Нью-Йорк руу шилжүүлэх тухай хэлэлцээрт хүрээд байгаа аж.

Нью-Йорк дахь ICE-ийн өрсөлдөгч CME Group дээрх алтны фьючерсийн өдрийн дундаж арилжааны хэмжээ энэ оны эхний хагаст бараг 125 тэрбум ам.долларт хүртэл өссөн байна. Харин ICE-ийн АНУ дахь алтны зах зээл CME болон хурдацтай өсөн нэмэгдэж буй Шанхайн зах зээлээс хол хоцорч байгаа юм.

ICE-ийн мэдээлснээр, тэдний Лондонгийн гэрээнүүд нь алт, мөнгө, платин, палладийн үнийг Ситид өдөр бүр зохион байгуулдаг дуудлага худалдаанд үндэслэн тогтооно. Гэрээнүүд нь нэг өдрөөс зургаан сар хүртэлх хугацаатай байх бөгөөд Брент маркийн газрын тосны фьючерсийн гэрээг удирддаг ICE-ийн Лондон дахь салбараар дамжин арилжаалагдах аж.

Өнгөрсөн жил Британи дахь алтны фьючерсийн арилжааг Лондонгийн буллион зах зээлийн холбоо арилжаачдад Их Британи болон Нью-Йоркийн үнийн зөрүүг илүү ашигтай байдлаар зохицуулах талаар уриалж байв.

ICE арван жилийн өмнө алтны жишиг ханшийг авснаас хойш тэдний төвлөрсөн дуудлага худалдаанд оролцогчдын тоо 4-өөс 20 болж нэмэгджээ. Goldman Sachs, Citi зэрэг банкнуудаас гадна Jane Street, DRW зэрэг томоохон арилжааны фирмүүд энэ үйл явцад нэгдсэн байна. Дуудлага худалдааны өдрийн дундаж хэмжээ 2015 оноос хойш 30%-аар өсөж, 424 мянган унцаас даваад байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Украины зэвсэгт хүчний гол стратеги Оросыг мухардалд оруулав

Украины зэвсэгт хүчний гол стратеги Оросыг мухардалд оруулав

2026 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орос-Украины дайны талбарт хүчний харьцаа болон стратегийн чиглэлд томоохон өөрчлөлтүүд ажиглагдаж байна. АНУ-д төвтэй Дайн судлалын институт болон олон улсын цэргийн шинжээчдийн албан ёсны баталгаатай тайлангаар, Украины зэвсэгт хүчний 2026 оны турш хийсэн давшилтууд нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины "дайнд ялах анхны онол"-ыг өөрчлөхөд хүргэсэн байна. Украины хувьд фронтын шугамын тодорхой хэсгүүдэд газар нутгаа чөлөөлөх, урагшлах тактикийг амжилттай хэрэгжүүлж байгаа бол Оросын тал хуурай замын давшилт нь саатсаны улмаас агаарын цохилтоо эрс эрчимжүүлж эхэллээ.

Oct 7, 2026

У.Хүрэлсүхийн улс төр 8 сарын дараа жинхэнээсээ эхэлнэ

У.Хүрэлсүхийн улс төр 8 сарын дараа жинхэнээсээ эхэлнэ

“Энержи ресурс”: Анхны баяжуулах үйлдвэр, анхны салхин сэнсэн хөргүүрт станц, анхны IPO, анхны тооройн төгөл

“Энержи ресурс”: Анхны баяжуулах үйлдвэр, анхны салхин сэнсэн хөргүүрт станц, анхны IPO, анхны тооройн төгөл

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!