НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадын цэргүүд оросын "Цэнтр-2026"-д оролцов
АНАЛИЗ

Хятадын цэргүүд оросын "Цэнтр-2026"-д оролцов

4 цагийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын олон арван мянган цэргийн алба хаагчийг хамарсан энэхүү өргөн хүрээний сургуулилалт нь Украины дайны сургамжийг хэрэгжүүлэх зорилготой байсныг Москва мэдэгдэв.

South China Morning Post

Оросын Челябинск мужид өнгөрсөн долоо хоногт  Цэнтр 2026 нэртэй стратегийн командын болон штабын сургуулилалт амжилттай явагдаж дууслаа. Энэхүү өргөн хүрээний сургуулилалтад 47 мянга гаруй цэргийн алба хаагчид оролцсоны дотор Хяталын Ардын чөлөөлөх армийн цэргүүд чухал бүрэлдэхүүн хэсэг нь болж оролцжээ. ОХУ ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр уг сургуулилалтын үндсэн стратеги нь Төв Азийн чиглэлээс ирж болох гадаадын зэвсэгт түрэмгийллийг хамтын хүчээр няцаах зорилготой байв.

Баасан гаригт Чебаркулийн сургалтын полигон дээр цэргийн сургуулилалт явагдаж байх үеэр ОХУ ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн очсон байна. Тэрбээр байлдааны манёврыг газар дээр нь очиж ажигласнаас гадна гадаад улсуудын цэргийн атташе нартай уулзалт хийсэн тухай Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлсэн байна. Орос улс энэхүү арга хэмжээндээ ШХАБ-ын гишүүн орнуудын цэргийн бүрэлдэхүүн болон ажиглагчдыг өргөнөөр урьж оролцуулжээ. Хятадын армийн төв хэвлэл болох АЧА сонин мэдээлснээр Хятадын цэргүүд нь Орос, Беларусь, Пакистан, Казахстан, Кыргызстан, Тажикистан зэрэг олон орны зэвсэгт хүчинтэй мөр зайдран хамтарсан сургуулилалт хийсэн байна.

Хятадын цэргүүд болон цэргийн техникүүдийг машины зам, төмөр зам, агаарын тээврээр сургуулилалт болох газар руу нь хурдан бөгөөд саадгүй хүргэж байршуулжээ. Бэлтгэл сургуулилалтын үеэр Хятад цэргүүд бусад орны цэргүүдтэй хамтраад дайсны байршлыг тагнах, саад бэрхшээлийг сэтлэн нэвтрэх, хамтран довтлох, шархадсан цэргүүдэд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлэх дадлага хийсэн байна. Үүний дараа сургуулилалт үндсэн ажиллагаандаа орж, эхлээд удирдлагын багийн сургуулилтыг хийгээд, дараа нь бодит буудлагатай 3 үе шаттай тактикийн даалгавар гүйцэтгэжээ. Энэ үеэр дайсны тагнуулын мэдээллийг цуглуулах, байг чиглүүлэн гал нээх, олон талаас нь нэгэн сэрэг довтлох болон зугтсан дайсныг шуурхай мөрдөн хөөж устгах зэрэг нарийн ажиллагааг хэрэгжүүлсэн байна.

Хятадын армийн сонин “Энэхүү сургуулилалт болон бодит буудлагатай дадлага нь оролцогч орнуудын нөхөрлөлийг бэхжүүлж, хамтран тулалдах чадварыг нь эрс дээшлүүллээ. Мөн Хятадын армийн хувьд цэрэг, техникийн хангамжаа хол зайд тээвэрлэх, цэргээ байршуулах болон танихгүй газар оронд олон төрлийн цэргийн хүчийг зангидан ажиллуулах практик туршлага боллоо” гэж бичжээ.

Хятадын төрийн төв телевиз CCTV-ийн мэдээлснээс харвал тэд сургуулилалтын үеэр "Type 99A" танкаа пилотгүй буюу жолоочгүй дрон, газар уснаа явагч роботууд болон байлдааны нисдэг тэрэгтэйгээ нэгтгэн ашиглаж, хүн ба пилотгүй системийн хамтын ажиллагааг өндөр түвшинд үзүүлсэн байна. Энэ үеэр Хятадын цэргүүд дроны бөөгнөрлийг ашиглан байлдааны бүлгүүддээ байны талаарх нарийн мэдээллийг шуурхай дамжуулжээ. Залгаад тактикийн пилотгүй нисэх төхөөрөмж, зэвсэглэсэн нисдэг тэрэг болон пилотгүй газрын байлдааны машинууд нь байг оновчтой устгажээ.

Оросын "Спутник" агентлагийн мэдээлснээр сургуулилалтад дрон, газрын робот, цахилгаан соронзон зэвсэг болон "Геран-4/5" дрон, "Заря" лазер, "Изделие 347" пуужин зэрэг шинэ системийг өргөн ашиглажээ.

"Цэнтр-2026" сургуулилалт нь Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа энгийн дадлагаас хальж, дэвшилтэт техник ба нэгдсэн удирдлагатай нарийн ажиллагаа болж өргөжснийг нотоллоо. Үүнээс өмнө буюу 6 дугаар сарын сүүлчээр хоёр улсын агаарын хүчин Япон тэнгист, 7 дугаар сарын сүүлчээр Тэнгисийн цэргийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийсэн юм.

Бээжин, Москва хоёр албан ёсны цэргийн холбоотон биш гэдэг. Гэвч агаар, тэнгис, хуурай замын тогтмол сургуулилалтууд нь тэдний стратегийн хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгааг харуулж байна.

Сүүлийн хэдэн арван жилд томоохон дайнд оролцоогүй Хятадын армийн хувьд байлдааны бодит туршлагатай Оросын цэргүүдээс Украины дайны оперативын туршлага болон дроны дайны шинэ тактикийг судалж авах боломж гэж харж байгаа аж.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно