2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Хэдэн жилийн өмнө ямар сэдэв хориотойг таамаглаж болохоор байсан бол өнгөрсөн онд тааварлахын аргагүй байжээ.
Цахим орчны хяналтаараа манай урд хөрш БНХАУ дэлхийд тэргүүлдэг. Цахим орчны хяналтыг маш өргөн хүрээнд, ихээхэн хүч зарцуулан хийдэг. Бээжингийн бодлогод нийцээгүй, олон нийтийн сэтгэл зүйг тогтворгүй болгох магадлалтай үйл явдлын мэдээ, чөлөөтэй үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн аливаа постыг нэн даруй устгадаг нь хяналтыг хэрэгжүүлдэг гол хэлбэр юм.
China Dijital Times (CDT) гэсэн нэртэй вэб хуудсыг АНУ-д амьдардаг хятад иргэд ажиллуулдаг бөгөөд Хятадын цахим орчинд цацагдаж буй пост, зураг, видео, мемег устгахаас өмнө баримтжуулан архивладаг. Өнгөрсөн 2025 онд Хятадын интернэтэд ямар сэвдүүд хориотой байсан талаар тус сайтын редакторууд тайлагнажээ.
Тэдний тодорхойлсноор хэдэн жилийн өмнө юун тухай бичвэл, эсвэл ямар сэдэв хөндвөл устгагдана гэдгийг таамаглаж болохоор байсан бол өнгөрсөн онд цахим орчинд ямар сэдэв хориотой байгааг тааварлахын аргагүй болсон гэжээ. Хятадын цахим орчны цензур нь иргэний нийгмийн зарим аккаунтыг хянах болон зохисгүй контентийг устгах стратегиас хальж, ямар мэдээлэл нийгмийг хяналтаас гаргаж болох вэ гэдгийг хянадаг машин болон хувирсан гэж тэд дүгнэсэн байна. CDT багийн баримтжуулан архивлаж үлдсэн мэдээлэл нь устгагдсан мэдээллийн багахан хэсэг бөгөөд тэдний таамаглаж байгаагаар барьж авч чадаагүй устгагдсан, бас нийтлэгч өөрөө цензурдаад устгасан контент маш их гэжээ.
2024 оны 12-р сарын 14-нөөс 2025 оны 12-р сарын 10 хүртэл CDT баг нийтдээ 425 контентийг архивласан бөгөөд ингэснээр тэдний нийт архивласан контентийн тоо 2320 болжээ.
2025 онд устгагдсан контентуудыг хэд ангилсан байна. Үүнд,
Нэгд, гэнэтийн осол, гэмтэлтэй холбоотой контентууд:
Ганьсу мужийн Тяньшун хотод цэцэрлэгийн хүүхдүүд олноор хоолонд хордсонтой холбоотой контентууд,
Хонконгийн Тай По дахь орон сууцны Ван Фук комплексод гарсан гал түймэртэй холбоотой контентууд,
Ханчжоу хотын ундны усны хоолойноос эвгүй үнэр гарч байгаа тухай контентууд,
Алтны уурхайд дадлага хийж байсан 6 оюутан хүдрийн уусмалтай санд унаж амиа алдсан тухай контентууд,
Хурдны галт тэргэнд гацсан зорчигчид, вагоны цонхыг хагалж амиа аварсан тухай контентууд,
Гуандун мужид шумуултай тэмцэх нэрээр иргэдийг чирэгдүүлсэн тухай контентууд,
Сичуань мужийн Мяньянд фосфатын хордлого байгаа эсэх талаарх контентууд.
Хоёрт, бусдаасаа илүү эрх дарх эдэлдэг хүмүүсийн тухай болон сургуулийн гадуурхалтын сэдэв:
Сичуань мужийн Цяньюнд сургуулийн хоолонд хордсон сурагч охин, эцэг эх нь шүгэл үлээсний хариуд охин болон эцэг эхийг нь гадуурхсан талаарх контентууд,
Бээжингийн Анагаахын коллежид бугшсан асуудлыг хөндсөн контентууд,
Гуравт, нийгмийн тэгш бус байдлын сэдэв:
800 юанийн цалинг нь барьцаалсанд уурссан эр оёдлын үйлдвэрийг шатаасан талаарх контентууд,
Тан династийн үед баячуудын эсрэг гарч байсан “Хуан Чао”-гийн бослоготой төстэй “Баячуудыг идье” уриатай меменүүд,
Гуанси мужид “Мерседес” жолоодсон бүсгүй бичиг баримтаа харуулж, бусад машины жолооч өөрт нь зам тавьж өгөх ёстой хэмээн сүрдүүлсэн бөгөөд сүүлд тодруулснаар үзүүлсэн бичиг баримт нь өөрийнх нь биш байсан тухай контентууд,
Австралийн Сидней хотод амьдардаг эрүүгийн 4 гэмт хэрэгт холбогдсон залуу бүсгүй Rolls-Royce Cullinan машинаараа замын осол гаргасан тухай контентууд,
Бага орлоготой эрчүүд “Гурван онол”-ын өмнө сөхөрч байгаа тухай олон нийтийн сүлжээгээр цацагдсан бүх контент устгагджээ. “Гурван онол” гэдэг нь нэгд, “Сексийн хувьд дарангуйлагдсан”, хоёрт, “Ажиллах сэтгэлгээ доройтсон”, гуравт, “Android эсрэг Apple” гэсэн хэв шинж байгааг олон нийтийн сүлжээнд хятадууд идэвхтэй хэлэлцжээ.
Дөрөвт, Хятадад үр дагавартай байж болох олон улсын үйл амьдралын мэдээнүүд:
Хятадын компанийн барьсан өндөр барилга Бангкоко хотод нурсантай холбоотой контентууд,
Непалийн GenZ үеийнхний тэмцэлтэй холбоотой контентууд байжээ.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16