2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 1


Ираны зүгээс Хормузын хоолойг хаасан үйлдэл нь харилцан хамаарал бүхий өнөөгийн ертөнцөд аль нэг улс орнууд эдийн засгийн зангилаа цэгийг хэрхэн хүчтэй зэвсэг болгон ашиглаж болдгийг бэлхнээ харууллаа. Одоогийн гол асуудал нь дэлхийн улс орнуудын Засгийн газар үүний эсрэг ямар арга хэмжээ авахаас хамаарч байна.
НАТО-гийн цэргийн дээд командлагч, адмирал Жузеппе Каво Драгоне Сингапурт болсон батлан хамгаалах, аюулгүй байдлын албаны хүмүүсийн уулзалтын үеэр үг хэлэхдээ "Улс орнуудад өнөөдөр тулгарч буй гол сорилт бол 'эдийн засгийн харилцан хамаарлыг зэвсэг болгон ашиглах' явдал юм" гэж тэмдэглэв.
Үүний эсрэг тэмцэхийн тулд зэвсэгт хүчин, засгийн газар болон хувийн хэвшлийнхэн хоорондоо илүү нягт хамтран ажиллах шаардлагатайг тэрбээр анхааруулсан юм.
Олон жилийн турш АНУ энэхүү геостратегийн тоглоомонд гол тоглогч байж, долларын давуу тал болон дэлхийн санхүүгийн систем дэх хяналтаа ашиглан өрсөлдөгчдөдөө шахалт үзүүлж, хориг тавьсаар ирсэн. Харин сүүлийн үед БНХАУ хагас дамжуулагчаас эхлээд тийрэлтэт хөдөлгүүр хүртэлх бүх төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийг хяналтандаа байлгаснаар АНУ зэрэг бусад оронд хүчтэй нөлөө үзүүлж чадахаа харуулж байна.

Хормузын хоолойг тойрч гарах шинэ хоолой барих ажил олон жилийн турш яригдсаар ирсэн.
Иран улс Хормузын хоолойг хааснаар өөрийн газар зүйн байршлыг дээд зэргээр ашиглаж, АНУ-ын цэргийн давуу хүчний эсрэг эдийн засгийн асимметрик (тэгш бус) зэвсгийг амжилттай олж чаджээ. Хэдийгээр одоогоор түр гал зогсоох хэлэлцээр арай ядан хэрэгжиж байгаа ч мөргөлдөөнийг бүрмөсөн зогсоож, хоолойг дахин нээх эцсийн хэлэлцээ хараахан дуусаагүй байна.
Ираны зүгээс хэдийд ч дахин хааж болох тус хоолойгоор дамждаг эрчим хүчний хамаарлыг бууруулахын тулд шинэ шугам хоолой, экспортын шинэ замуудад асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно. Эрчим хүч импортлогч орнууд түүхий газрын тосны шавхагдсан нөөцөө дахин бүрдүүлж, нафта, тийрэлтэт түлш болон бусад газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх замаар дараагийн хямралд бэлтгэх хэрэгтэй. Мөн ирээдүйд үүсэж болзошгүй тасалдлаас сэргийлж, сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалт хийх асуудлыг нухацтай авч үзэх шаардлага гарч байна.
Үүнийг бий болгоход асар их мөнгө, олон жилийн хугацаа шаардагдана. Харин хямрал намжсаны дараа үүнийг үргэлжлүүлэх эрч хүч саарах аюултай. Энэхүү сорилт нь гүн гүнзгий хэлхээ холбоотой дэлхийн эдийн засагт үүсэж буй эмзэг байдлыг даван туулахад засгийн газруудад хичнээн хэцүү болохыг харуулж байна.
"Бид өнөөгийн энэ түвшинд хүрэхийн тулд олон арван жилийн турш хамтран ажилласан бөгөөд энэхүү ээдрээтэй сүлжээг буцааж салгана гэдэг туйлын хэцүү" гэж Лондоны "Moody’s Analytics" агентлагийн олон улсын эдийн засаг хариуцсан дарга Гаурав Гангули хэлэв.
Дэлхийн эдийн засаг урьд нь ийм сорилттой тулгарч байсан туршлага бий. БНХАУ газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээн дэх монополь эрхээ ашиглан АНУ-аас буулт шаардаж, Япон зэрэг орныг шийтгэхэд бэлэн байгаагаа харуулж дэлхий нийтийг цочроож байв. Өнгөрсөн жил дэлхийн нийлүүлэлтийг хумих талаар хийсэн сүрдүүлэг нь автомашин үйлдвэрлэгчид болон чипний компаниудыг сандаргаж, улмаар Ерөнхийлөгч Трампыг Хятадын импортын татварыг бууруулахад хүргэж байсан юм.
АНУ болон Европ, Япон зэрэг өндөр хөгжсөн орнууд Хятадаас гадна АНУ, Малайз, Австрали зэрэг оронд уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд олон тэрбум доллар зарцуулж байна. Гэвч ахиц дэвшил удаан байгаа нь олон жилийн турш үргэлжилсэн хамаарлыг таслан зогсооход хүндрэлтэй байгааг илтгэнэ. Барууны үйлдвэрлэгчдийг Хятадын ашигт малтмалаас татгалзахад Засгийн газрууд хангалттай дэмжлэг үзүүлэхгүй байна гэж уул уурхайн компаниуд шүүмжилдэг.

Кувейтийн газрын тосны цооног дөрөвдүгээр сард шатсан. Персийн булангийн орнууд Ирантай хийсэн мөргөлдөөнд хохирсоор байна.
Япон улс 2010 оноос хойш Хятадын газрын ховор элементийн хязгаарлалтад өртөж ирсэн бөгөөд Хятадаас хамаарах хамаарлаа бууруулахын тулд арав гаруй жилийг зарцуулсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хэрэгцээт зүйлийнхээ 60 орчим хувийг Хятадаас авсаар байна.
Үүний зэрэгцээ Хятад улс хагас дамжуулагч технологийн экспортод тавьсан Америкийн хяналтын улмаас хүнд цохилтод ороод байна. Эдгээр хязгаарлалт нь Хятадын "Nvidia" зэрэг компаниудын үйлдвэрлэдэг хиймэл оюун ухааны шилдэг загваруудыг сургахад ашигладаг хамгийн сүүлийн үеийн чипүүдийг үйлдвэрлэх эсвэл худалдан авах чадварыг нь боомилж байгаа юм. Бээжин АНУ-ын хязгаарлалтыг тойрч гарахын тулд дотоодын чипний салбартаа олон тэрбум доллар цутгаж байгаа ч АНУ болон Тайванийн компаниуд технологийн хил хязгаарыг улам бүр ахиулсаар байгаа тул Хятад улс тэднийг гүйцэж түрүүлж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
"Хамгийн гол асуудал бол Засгийн газрууд эдийн засагт хэт их хохирол учруулахгүйгээр эдийн засгийн тэсвэртэй байдлыг хангаж чадах уу гэдэгт оршиж байна" гэж Австралийн Гадаад бодлогын судалгааны "Lowy" хүрээлэнгийн ахлах эдийн засагч Роланд Ража хэлэв.
Дэлхийн эдийн засгийн Хормузын хоолойгоос хамаарах хамаарлыг бууруулах нь мөн л амаргүй байх болно. Саудын Араб Улаан тэнгис рүү чиглэсэн хоолойтой боловч хүчин чадал нь хязгаарлагдмал. Хормузыг тойрч гарах шинэ шугам хоолой барих асуудал олон жилийн турш яригдсан ч Йемений мөргөлдөөн болон бусад асуудлаас болж гацаад байна. Арабын Нэгдсэн Эмират зэрэг Булангийн орнууд эрчим хүчийг Оманы булан руу хоолойгоор тээвэрлэж, дэлхийн зах зээлд гаргах боломжтой боловч шугам хоолойнууд нь халдлагад өртөмтгий бөгөөд усан замаар тээвэрлэдэг асар их хэмжээг бүрэн орлож чадахгүй гэсэн сул талтай.
Дэлхийн эдийн засаг хоорондоо нягт холбоотой байгаа тул бусдаас хараат байдлаа бууруулж, зангилаа цэгүүдийг саармагжуулахыг оролдож буй орнууд нэг хараат байдлыг нөгөөгөөр солихгүй байх тал дээр маш болгоомжтой байх хэрэгтэй гэж Жоржтауны их сургуулийн профессор Абрахам Ньюман анхааруулж байна. Жишээ нь, Орос Украиныг түрэмгийлсний улмаас Европын харилцаа нь хурцадмал болж, АНУ-ын байгалийн хийнээс хараат болсон бол БНХАУ батерей, түүнчлэн нар, салхи болон бусад сэргээгдэх эрчим хүчний технологийн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг бүрэн хянаж байна.
Тэрбээр “Хүмүүс нийлүүлэлтээ төрөлжүүлэхийг хичээх бүртээ болгоомжтой байх хэрэгтэй. Та зүгээр л зэвсэг болгон ашиглаж болох өөр нэгэн шинэ хараат байдлыг үүсгээд байгаа юм биш биз? гэж тодотгожээ.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 1