НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатар Канадад сурахаар явсан биш оргон зайлжээ
АНАЛИЗ

Х.Нямбаатар Канадад сурахаар явсан биш оргон зайлжээ

4 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар Канадад курст сурч байгаа гэдэг ч үнэндээ хууль хүчнийхнээс зугтан оргон зайлсан бололтой. Тэрбээр яг юуны курст сурч байгаагаа хэлдэггүй.

Ямартай ч АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар яллагдагчаар татжээ. Туулын хурдны замын төсөл болон Улаанбаатарын шинэ тойрог замуудын төслийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан нийслэлийн зарим удирдлагуудыг шалгаж дуусан агаад Х.Нямбаатарт холбогдох баримтууд мөрдөн шалгалтын явцад ил болсон байна.

Хууль хүчнийхэн өмнө нь Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай, Л.Хосбаяр болон “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нартай холбогдох мөнгө угаасан баримтуудыг ил болгосон юм.

Жишээ нь, Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалай эхнэр Б.Анхтуяатайгаа хамтран хэрхэн мөнгө угаасан болохыг баримтаар нотлогдоод байгаа.

Тэрчлэн өнгөрсөн Баасан гаригийн чуулганы хуралдаан дээр нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Х.Нямбаатарын эхлүүлсэн Улаанбаатар хот дээр байгаа төслүүд нийслэлийн иргэдийн асуудал шийдэхээс илүү эрсдэлд оруулсан. Нэг ч тоосго өрөөгүй байж 700 тэрбум төгрөг Сэлбэ төсөлд зарцуулсан” гэсэн билээ.

Хариуд нь Х.Нямбаатар баримт, нотолгоо гаргаж үзүүлэх биш мөнөөх л хэн нэгнийг гүтгэж, доромжилж, “гөлөг төөрүүлдэг” ганц аргаараа нүүр номоороо хэрэлдсэн.

Үндсэндээ өөрийнхөө хийсэн бүхнийг хамгаалах, нотлох ганц цагаан цаас тэрбээр өнгөрсөн хугацаанд үзүүлээгүй. Эсрэгээрээ асуулт асуусан, шүүмжлэл хэлсэн болгон руу нүүр номоороо учир зүггүй хэрэлдэх болсон билээ.

Түүний хэрэгжүүлсэн Сэлбэ төслөөс НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, Үнэн ба зөв намын генсек Ш.Мөнхсайхан нар хамтарсан компаниараа дамжуулан 200 тэрбумыг авсан баримт ил болсон. Энэ талаар Х.Нямбаатараас асуухад Б.Сэргэлэнбаатар яагаад авч болдоггүй юм бэ гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй хариулт өгч байв. Б.Сэргэлэнбаатар нь Х.Нямбаатарын туслахаар ажиллаж байсан, ойрынх нь хүн юм. Мөн барилга угсралтын ажил нэрээр 214 тэрбум төгрөгийн тендерт “Нутгийн буян групп” шалгарсан байдаг.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна