НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатар АНУ-д, Б.Баатар Лондонд, А.Амундра Канадад “орогнож” байна
ШАР МЭДЭЭ

Х.Нямбаатар АНУ-д, Б.Баатар Лондонд, А.Амундра Канадад “орогнож” байна

2026 оны 6-р сарын 24
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Улаан махны хэргээс болж, албан тушаалаасаа огцорсон нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарыг Японы Токио хотод үнэтэй ресторанд үйлчлүүлээд явж байгаа гэх албан бус мэдээллийг иргэд олон нийтийн сүлжээнд цацсан.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороогоор нийслэлийн өнгөрсөн гурван жилийн төсвийн зарцуулалтад хяналтын ерөнхий сонсгол хийж, Х.Нямбаатарыг гэрчээр дуудсан боловч ирж оролцоогүй. Хяналтын сонсгол болохоос өмнө Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр руу олон нийтийн сүлжээнд хэрүүлийн үг дайж суусан уг үйл явдлын дараа "усанд хаясан чулуу" мэт алга болсон.

Өөрөөр хэлбэл, өдөр шөнөгүй лайвддаг байсан хотын экс дарга нүүр номдоо ч“үзэгдэж, харагдах”-аа больсон нь учир шалтгаантай аж. Түүнийг Японоор дамжин Швейцарь руу гарсан гэсэн албан бус мэдээлэл сошиалаар гарч буй. Тэгвэл Х.Нямбаатар нь Швейцарьт биш АНУ-ыг зорьжээ. АНУ-д УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мөн адил амьдарч байгаа гэсэн хоёр ордны тамхины цэгийн хов ч сонсогдох болсон.

Мөн экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх асан А.Амундра Канадад нуугдаж байгаа аж. А.Амундра нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн Гүйцэтгэх захирал байхдаа оффтейк гэрээ, төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтээс хувь хүртсэн болон хууль бус гүйлгээ хийсэн гэх авлига, албан тушаалын хэрэгт холбон АТГ-аас мөрдөн шалгалтыг эхлүүлэх үеэр гадагшаа зугатсан байдаг. Харин Херо.Баатар Лондод амьдарч байгаа гэсэн мэдээлэл ч байна.

АТГ-аас "Тамгагүй төр"-ийн санхүүжилт нүүрсний хулгайн мөнгө байж болзошгүй гэж мөрдөн шалгалт явуулж байсан бол ТЕГ-аас үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар, ЦЕГ-аас мөнгө угаасан, бусдын хөрөнгийг дээрэмдсэн гэх үндэслэлээр "Херо энтертаймент"-ийн ерөнхий захирал Б.Баатарыг шалгаж эхэлсний дараахан тэрбээр гадагшаа зугатсан байдаг.

Ямартай ч тэд авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдонгуутаа сүүлээ хавчаад, шувуу болоод зугатсан. Хэрэвзээ гэм буруугүй байсан бол гутлаа тослоод, зангиагаа зүүгээд бардам очих байв. Үүгээрээ тэд авлига, хулгай, луйврын томоохон фактуудтай байна гэж харагдаж, уншигдаж байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

Sep 21, 2026

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа