НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хаврын улс төрийн хялмаа!
ШАР МЭДЭЭ

Хаврын улс төрийн хялмаа!

2026 оны 1-р сарын 28
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай холбоотой хулгай, дээрмийн хэргийн талаар ноцтой баримт дэлгэж, намынхаа толгой хулгайч нартай тэмцэхээ илэрхийлээд бараг хагас жил боллоо.

Тэрбээр ХЗДХ-ийн сайдаар томилогдохдоо “Нүүрсний хулгайчид хуулиас айж байна. Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томиллоо гэхээр айгаад амь тавьж байна. “Админерал”-тай холбоотой хэрэг 2023 оны сүүлээр ил болсон. Д.Амарбаясгаланд Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө анхааруулж байсан” гэж байв.

Үүнээс нэг сарын дараа буюу 2025 оны 12-р сарын 19-ний УИХ-ын чуулган дээр “УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн  УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь асуудлыг оруулж ирвэл яасан юм. Түдгэлзүүлээд шалгах хэрэгтэй байна “ гэх байр суурь илэрхийлсэн.

Гэвч УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өнгөрсөн 12-р сарын чуулганы хуралдаанд нэг ч суугаагүй.

Олон нийтийн зүгээс Б.Энхбаяр сайдын хэлсэнчлэн нүүрсний хулгайч нарт хуулийн хариуцлага хэн, хэзээ хүлээлгэхийг нүдээ ширгэтэл харж сууна.

Хууль, шүүх нь “Энэ бол ердийн авлигын хэрэг биш. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд байж болохгүй” гэж Б.Энхбаяр сайдын хэлснийг нягтлаж тогтоох ёстой. Учир нь, Монгол Улс хэн нэгнийг хэлмэгдүүлж, хэн нэгэнд ял завшуулж болохгүй. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын аюулгүй байдлыг барьцаалсан юм бол хуулийн дагуу шийтгэлээ амсах шаардлагатай. Үгүй бол тэдний нэрийг цагаатгах хэрэгтэй.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Н.Учрал Зүүн бүсийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас “төрийн өндөр албан тушаалтанд авлига албан тушаалын хэргээр хариуцлага ногдуулах асуудал яагаад чимээгүй болов” гэдгийг олон хүн асуусан байна.

Иргэдийн асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ард түмэн шударга ёсоор цангаж хариуцлага хүсч байна. Авлигачид хулгайчдын асуудал шийдэгдэнэ. Хэн байхаас үл хамаарч шийтгэлээ хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана хуулийн цээрлэл, хариуцлагаас бултах санаархлаар гишүүний бүрэн эрхтэй байх арга залийг хэрэглэж байна. Зарим нүүрсний хулгайчид далайн эрэг дээр сүүлийн нэг сард амарлаа. Одоо Монголдоо ирэх хэрэгтэй. Хүн гүтгэлээ, худлаа ярилаа гэж намайг хэлж байсан. Тэгвэл ирээд шалгуул. УИХ-ын хаврын чуулган эхлэхээр энэ асуудлыг Хууль зүйн сайдын хувьд би хариуцлагатай ярина. Халуухан хавар болох байх” гэж хариулсныг хэвлэлүүд ч мэдээлсэн.

Б.Энхбаяр сайдын хэлснээс харвал улс төрийн баривчилгаа улам ширүүсэн бололтой. Ямар ч байсан Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын хүмүүсийг АТГ баривчилсан. Араас нь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэнг саатуулсан. Эдгээр баривчилгаа хаврын улс төрийн хялмаа байж таарч байна. Өөрөөр хэлбэл, МАН доторх “цэвэрлэгээ” нэлээд дуу шуу, дуулиан шуугиантай байх бололтой.  

Н.БАЯР

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

Sep 21, 2026

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа