НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Европын халууны хямрал
АНАЛИЗ

Европын халууны хямрал

2026 оны 8-р сарын 20
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Аагим халууны үеэр Лондон хотын төвийн зорчигчид. 6 сарын 24

Агааржуулагчгүй орчинд ажиллагсад халууны стресст орсноор хөдөлмөрийн бүтээмж эрс буурдаг.

The Wall Street Journal (2026-08-18)

Европ тив энэ зун дараалсан аагим халуун өдрүүдийг туулж байгаа бөгөөд агааржуулагчаас татгалзах тэдний "ногоон" үзэл бодол нь эдийн засагт нь сөрөг үр дагавар авчирч байна. Цаг агаар халахын хэрээр ажиллах хүчний байдал доройтож, бизнесийн бүтээмж буурч байна.

"Allianz Research"-ийн судалгаагаар Европын олонх оффис, орон сууц дулаан хадгалах зориулалттай бөгөөд агааржуулагчийн хэрэглээ ердөө 19% байна. Энэ нь Америкийн 90%-тай харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Үүний уршгаар дотор орчинд ажилладаг хүмүүс бөгчим халууны зовлонг амсч байна.

Энэхүү сөрөг нөлөө нь зөвхөн тухгүй байдлаар хязгаарлагдахгүй. Халууны стресс нь ажилтнуудын унтаж амрах, сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар болон ажлын гүйцэтгэлд муугаар нөлөөлдөг. Цаг агаар Цельсийн 30-аас 35 хэм хүрэхэд хэм тутамд ажилтны цагийн бүтээмж $1.30-аар буурдаг болохыг уг тайланд дурджээ. Энэ нь Европын бизнесийн ашиг ба өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Аагим халуун жилүүдийн бүтээмжийг судлахад халуун агаар Европын ДНБ-ийг 0.3%-аас 0.5%-иар, өмнөд бүс нутгуудад 1%-иас дээш хувиар бууруулдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь татварын орлогыг багасгаж байгаа бөгөөд ялангуяа төсвийн алдагдал өндөртэй Франц зэрэг оронд томоохон цохилт болж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилт биелсэн ч Европ дахинд дулаарлаас үүдэлтэй эдийн засгийн хохирол учирсаар байх болно. Гэхдээ цаг агаарт дасан зохицох замаар хохирлыг бууруулах боломжтой. 2050 он гэхэд агааржуулагчийг өргөн хэрэглэснээр жилд 40-өөс 60 тэрбум еврогийн эдийн засгийн ашиг олох бөгөөд халуунаас үүдэлтэй нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм. Сэрүүцүүлэгчээ асаагаарай.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна