НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Мураками анх удаа эмэгтэй гол дүрийг бүтээлээ
ШАР МЭДЭЭ

Мураками анх удаа эмэгтэй гол дүрийг бүтээлээ

2026 оны 5-р сарын 7
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Гурван жил гаруй завсарласны эцэст Харуки Мураками шинэ зохиолоо гаргах гэж байна. “Кахогийн түүх” нэртэй шинэ зохиол ирэх 7-р сарын 3-нд нээлтээ хийх юм. 352 хуудастай шинэ зохиолын гол дүр нь эмэгтэй бөгөөд Мураками анх удаа эмэгтэй хүнийг гол дүр болгосноороо онцлог.

Зохиол хэвлэмэл болон цахим хэлбэрээр зэрэг гарах ажээ.

Зохиолын гол дүр нь 26 настай, хүүхдийн зохиолч Кахо бүсгүй юм. 2024 оны 6-р сараас 206 оны 3-р сар хүртэл Shincho сэтгүүлд цуврал өгүүлүүдийг нэгтгэн зохиол болгожээ. Кахо бүсгүй сохор залуутай болзоно, харин сохор залуу “Би олон эмэгтэйтэй уулзаж явсан, гэхдээ тан шиг царай муутай эмэгтэйг хараагүй” хэмээн хэлдэг. Залуугийн хэлсэн үгэнд ямар далд утга нуугдаж байгааг Кахо бүсгүй таахаар оролдох хооронд амьдралд хачин зүйлс дараалан тохиолдож эхэлдэг байна. Эдүгээ 77 настай Харуки “анх удаа эмэгтэй гол дүрийг бүтээх нь амар байгаагүй, гэхдээ мэдээж би тэр бүсгүйн дүрд хувилсан” хэмээн The New York Times-д өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн шинэ бүтээл өмнөх зохиолуудаас илүү өөдрөг өнгө аястай хэмээн тодорхойлжээ.

Эмэгтэй хүнийг эергээр харуулдаггүй гэсэн олон жилийн шүүмжлэлийн хариу нь шинэ зохиол болж байна хэмээн утга зохиол шүүмжлэгчид бичиж байна.

Харуки Мураками нь 47 жилийн зохиолчийн карьерынхаа туршид 15 роман бичсэн бөгөөд романууд нь дэлхийн 50 гаруй хэл рүү орчуулагдсан юм. Түүний романы ихэнх нь монгол хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

Sep 21, 2026

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа