2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27

Тээр жил Женко, Херо хоёр “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг хийлээ. Нэвтрүүлгийн гол зорилго нь нарийн царигтай төмөр зам барих төслийг нураахад чиглэгдсэн. Сүүлд Женко, Херо хоёр өргөн царигтай, мухар төмөр зам тавьсан бараг л “MCS”-ээс болсон гэх утгатай тархи угаалт хийсэн. Женко өөрийн биеэр оролцож, А.Амундрад ярилцлага өгсөн нь жилийн өмнөх үйл явдал. А.Амундрагийн хөтлөн явуулсан “Зуун чухал сэдэв”-ээс арваад жилийн өмнө гарсан нэвтрүүлэгт Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал асан Д.Дамба, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар оролцож, хөтлөгчөөр нь Го.Бадарч ажилласан байдаг. Тэрхүү нэвтрүүлэгт ийм диалоги гардаг юм.
Д.Дамба: Бид үеийн үед хятадуудтай наймаа хийж ирсэн шүү дээ. Цайнаас эхлүүлээд торго, хонь бүгдийг л наймаалцдаг байсан. Хятадууд бидэн рүү довтлохдоо тулах юм бол тэр нарийн царигтай цариггүй орж ирнэ.
Х.Баттулга: Ямар нэгэн хоёр улсын хооронд дайн болоход төмөр зам, банк, холбоог нь эзэлдэг юм. Тэрнийгээ эзлүүлэхгүй гэж хамгаалдаг юм, үхдэг юм, үрэгддэг юм. Өнөөдөр манайх зүгээр л өгч байгаа байхгүй юу.
Д.Дамба: Тэгвэл өргөн царигтай төмөр замаар оросууд манай руу халдан довтлохгүй гэсэн баталгаа хаана байна.
Х.Баттулга: Оросынхоо бодлогыг хар л даа, түүхээ хар л даа. Орос газар нутгаа томсгох бодлоготой биш. Хүн ам нь цөөхөн, сибирь нь эзэнгүй болж байгаа. Бас Хятадын аюулаас айж байгаа улс. Гэж хэлээд Х.Баттулга нэвтрүүлгийг хаяж, гарч явдаг кино цаашаа. Тухайн үед Д.Дамбыг херо талаас нэлээд харлуулсан, нийгмээрээ харааж зүхсэн. Харин одоо Д.Дамба гуайн хэлсэн үг үнэн болохыг, нарийн царигаар хятад цэрэг танк биш орлого орох байсныг монголчууд зах зухаас нь ойлгож байна. Женкогийн эл нэвтрүүлгээс болж, Монгол Улс нүүрсний экспортоос наад зах нь 80 их наядын орлогоо алдсан. 80 их наяд бол Монгол Улсын гурван жилийн улсын төсөвтэй тэнцэх мөнгө. Тэгвэл Женкогийн энэ гэм нүглийг цайруулах үүднээс Ерөнхий сайд байхдаа Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад асар их хохиролтойгоор Харбины гэрээг байгуулсан.
Харбины гэрээ бол үндсэндээ Женкогийн “Элстэй гялгар уут цоолдог сценари 2” байв.
2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан юм. Уг тогтоолын төслийг УИХ хоёрхон хоногийн дотор яаран, сандран баталсан учир шалтгаан нь Монголын эрх ашигт байсангүй. Товчхондоо, улсынхаа эрх ашгийг уландаа гишгэсэн анд найзуудын шунал улсаа $10 тэрбумын алдагдалд оруулсан билээ.
Хятадын төрийн өмчит “Чайна энержи” Гашуунсухайтын хил холболтын ажлын гүйцэтгэлдээ 247 сая тонн нүүрс бартердах, ингэхдээ 5 хувийн хөнгөлөлт үзүүлэхийг Монголын талаас анх хүссэн байдаг. Хоржоонтой нь, хятадуудын хүссэн 5 хувийн хөнгөлөлтийг Монголын дарга нар 30 хувь болгон өсгөсөн нь тогтоолын төсөлд цагаан дээрх хараар бичигдсэн факт болж үлдсэн. Харбины гэрээ үнэн хэрэгтээ Монголын хувьд том хавх болсон. Жишээ нь, хил холболтын ажлын гүйцэтгэлд бартердаж байгаа 247 сая тонн нүүрсийг биржийн үнээс даруй 30 хувийн хямдралтай нийлүүлэх, ингэхдээ Бортолгой, Ончтолгойд зөвхөн хятадууд олборлолт явуулах, экспортын 55 хувь нь сайн чанарын коксжих нүүрс байна гээд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар найр тавьсан байдаг.
Гэрээг цуцлахын тулд гэрээнд зааснаар Хятадын Засгийн газрын зөвшөөрлийг заавал авах ёстой. Тэрч бүү хэл гэрээ нууцын тамгатай. Нууцын тамга нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хулгай, луйвраа нуух хэрэлсэл болсон. Төрийн нууц задруулбал ялтай. Ийм л аргаад Ардын намын анд найз нар хулгай, луйвраа хийж ирсэн байдаг. Энэ бол зөвхөн нэг жишээ. Алдагдал нь хамгийн багадаа 100 их наяд.
Женко бүлэглэл хэрэгжүүлсэн төмөр замын төсөл Монголыг нийтдээ 180 их наядын алдагдалд оруулжээ. 180 их наяд Монголын хөл дээр сэпхийтэл болгох мөнгө. Одоо тэд хулгайн мөнгөөрөө Монголын улс төрийн намуудыг худалдан авах болсон. Улс төрийн намуудыг худалдан авна гэдэг утаа төрийн эрх мэдлийг худалдан авахаар санаархаж байна гэсэн үг.
Элстэй гялгар уут цоолдог сценари энэ мэтээр үргэлжилсээр. Үр дагаварт нь Монгол, монголчууд орлогоо алдсаар! Женконизм бол Монголын хувьд хамгийн их хараал дагуулсан төсөл юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27