2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


УИХ-ын гишүүн асан Г.Уянга экс Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх байхаасаа л төрийн гараар хүний амь хөнөөлгөх тухай ярьдаг байв. Өөрөөр хэлбэл, цаазын ялыг сэргээхийг уриалдаг, уриалсаар ирсэн нэгэн. Тэгвэл сүүлийн үед дарангуйллын суртал ухуулга хийж, хар массыг өдөөн турхирч буйг нь хотын дарга асан Э.Бат-Үүл шүүмжилжээ. Тэрбээр “Гантөмөрийн Уянгын тэнэглэл.
Монголын ардчилал,авилгач төрийн хулгайч нарт эзлэгдэж дампуурсан. Ашгүй нээлттэй парламент үлдсэний буянаар, парламент нь улстөрийн бүлгүүдийн бие биейнхээ улыг шагайж,хошного ухах өрсөлдөөний нээлттэй индэр байсны ачаар,манай ард түмэн:дээдсүүд нь ямар санаанд багтамгүй их хөрөнгө мөнгө төрөөс идэж ууж, тэр муухай явдлын хор уршгаар иргэд нь ирээдүйгүйгээр ядуурч хохирч байгаагаа маш сайн ойлгодог болсон. Непалдах энүүхэнд болоод байна!
Үүнийг мэдэж сандарсан төрийн хулгайч нар хулгайгаар олж авсан хөрөнгө, амьдралаа алдахгүйн тулд Дарангуйлал тогтоох гэж байна! Энэ ертөнцийн хамгийн адгийн Дарангуйлал бол төрийн хулгайчдын дарангуйлал гэдгийг хүн төрлөхтний түүх нотолсон!
Үнэхээр хувийн шуналаа "алж хаясан" шудрага хүмүүсийн дарангуйлал, загасчны тосгон гэгдэх Сингапурыг дэлхийн супер хөгжилтэй орон болгосныг Ли Куан Ю-гийн туршлага харуулсан.Улс хөгжих хамгийн суурь нөхцөл бол "Шудрага төр" гэдгийг Ли Куан Ю харуулсан!
Сүүлийн үед Гантөмөрийн Уянга "Дарангуйлал" тогтоох хэрэгтэй гэж сурталчлах боллоо. Тэгэхдээ,энэ дэлхийн хамгийн эрээ цээрээгүй хулгайчийн дарангуйлалыг тогтоосон Муамар Каддафийг их жишээ татах боллоо. Муамар Каддафийн гэр бүл Ливийн газрын тос, байгалийн хийн орлогыг хулгайлан,дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг болсон. Каддафийн тэмээ нь хүртэл алтан доторлоготой тусгай онгоцоор нисдэг болтлоо галзуурсан юм!
Монголын ямар каддафи нь Уянгыг "Дарангуйлал зөв" гэж ятгасан юм болоо?
Монголд хулгайчдийн дарангуйлал тогтвол энэ бол мафи хэлбэрийн, хөлд нь таарсан гэмгүй иргэд,шудрага бизнесмэнүүдээ алж байдаг дарангуйлал байх болно!
Сингапур нь дэлхийд хөгжилөөрөө толгой цохиж байхад,ийм ажлыг хийж чадсан Ли Куан Ю онгоцны эконом ангиллаар нисдэг байсан гэдэг. Хөөрхий, Америк Европ гээд хол нисэхдээ их ядардаг, гэхдээ жирийн хүмүүсийн дунд суухад тэдний талархал хайрыг мэдрээд ядаргаагаа мартдаг байлаа гэж хожим нь дурссан байдаг.
Каддафийн тэмээ тусгай онгоцоор нисэж байхад, хөгжлийн манлай Сингапурийн тэргүүн эконом ангиллаар нисдэг байжээ” гэх эгдүүцлээ илэрхийлжээ.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19