2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 23


Монголбанканд 2026 оны 6 дугаар сард 2.4 тонн үнэт металл тушаагдсан бөгөөд оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.4 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Алт нь геополитикийн эрсдэлтэй үед хамгийн найдвартай, хөрвөх чадвар өндөртэй хөрөнгө тул улс орны төв банкууд цаашид ч алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас сүүлийн 12 жил яригдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан агаад намрын чуулганаар батлагдах болов уу гэсэн эерэг хүлээлт эдийн засагт үүссэн. Үүнтэй зэрэгцээд төрийн ордон болон төв талбайн улс төр ч нэлээд ширүүрсч, Ашигт малтмалын тухай хуулийг гацаах ээлжит акц эрчимжсэн юм.
Дэлхийн санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, геополитикийн геоэдийн засгийн хурцадмал асуудлууд болон төв банкнуудын мөнгөний бодлогын өөрчлөлтөөс шалтгаалан алт нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байна.
Дэлхийн алтны зөвлөл (World Gold Council - WGC), J.P. Morgan, Goldman Sachs, UBS зэрэг томоохон судалгаа, санхүүгийн байгууллагуудын сүүлийн үеийн тоймоос харахад алтны зах зээл түүхэн рекорд амжилтаа шинэчилсний дараах нэгдэх үе шатандаа явж байна.
2026 оны эхээр алтны үнэ түүхэн дээд хэмжээнд буюу нэг унц нь $5500–5595-д хүрч огцом өссөн. Гэвч хоёрдугаар улиралд богино хугацааны ашиг шахах хөдөлгөөн, ам.долларын ханшийн хэлбэлзэл болон АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (Fed) хүүгийн бодлогын тодорхойгүй байдлаас шалтгаалан үнэ бууж $4000-4500-ын орчимд харьцангуй тогтворжсон байдалтай байна.

Дэлхийн алтны зөвлөлийн (WGC) хагас жилийн тайланд тэмдэглэснээр 2026 оны II улиралд алтны үнэ сүүлийн 13 жилд байгаагүй огцом уналт (бараг 16%-ийн залруулга) үзүүлсэн ч сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн нэг хэвээр байна.
Баруун Европын болон АНУ-ын хөрөнгө оруулагчид ашгаа бэлэн мөнгө болгож, ETF-ээс хөрөнгө татсан хэдий ч Азийн зах зээл (ялангуяа Хятад болон Энэтхэг) болон жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын эрэлт түүхэн дээд хэмжээнд хүрч эсрэг тэнцвэрийг хадгалж байна.
2026 оны эхээр ажиглагдсан богино хугацааны спекулятив (ашиг хайсан) хөөсрөл арилж, зах зээл суурь эрэлт, нийлүүлэлтийн бодит зарчим руугаа эргэн шилжсэн гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын 2026 оны эцэс болон 2027 оны үнийн зорилтот таамаглал нэг чиглэлд (өсөх талдаа) байгаа ч далайцын хувьд өөр байна. 2026 оны эцэст алтны үнэ $4800-6300 хүрнэ гэж таамаглаж байна.
2022 оны геополитикийн үйл явдлуудаас хойш дэлхийн төв банкнууд жил бүр дунджаар 1000 тонн алт худалдан авч байгаа нь өмнөх арван жилийн дунджаас (500 тонн) хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Хөгжиж буй орнуудын төв банкнууд долларын хамаарлаас гарах (De-dollarization) болон гадаад валютын нөөцөө диверсификаци хийх зорилгоор алтны нөөцөө үргэлжлүүлэн арвижуулсаар байна. Goldman Sachs-ийн судалгаагаар энэхүү бүтцийн шилжилт ойрын 3 жилд үргэлжлэх төлөвтэй байна.
Алт нь хүүгийн өгөөж өгдөггүй хөрөнгө тул АНУ-ын Бодлогын хүү болон бондын өгөөжтэй эсрэг хамааралтай байдаг. АНУ-ын Холбооны Нөөцийн Сан хүүгээ бууруулах үйл явц үргэлжилбэл алт эзэмших боломжит өртөг (opportunity cost) багасч, хөрөнгө оруулагчид алт руу хошуурах нөхцөл бүрэлдэнэ.
Ойрхи Дорнод, Зүүн Европ болон дэлхийн худалдааны протекционист бодлого зэрэг геополитикийн эрсдэлүүд нь алтыг аюулгүй хөрөнгө (Safe-haven asset) болох байр суурийг нь бэхжүүлж байна. Дэлхийн эдийн засаг саарах эсвэл "Doom loop" буюу дахин хямралын сураг гарвал алтны үнэ дахин түүхэн рекордоо ахиулах хөдөлгөгч хүч болно.
Алтны уурхайн олборлолт богино болон дунд хугацаанд огцом өсөх боломжгүй. Шинэ ордын нээлт цөөрч, олборлолтын зардал өссөн нь нийлүүлэлтийн талын дарамтыг үүсгэж, үнийн доод түвшинг (price floor) хамгаалж байна.
Алтны зах зээл 2026 оны эхний хагаст түүхэн дээд хэмжээндээ хүрсний дараа түр хугацааны зогсолт хийж байгаа хэдий ч урт хугацааны өсөлтийн тренд хэвээр байна. Богино хугацаанд үнийн хэлбэлзэл ажиглагдах боловч төв банкнуудын стратегийн худалдан авалт, геополитикийн тодорхойгүй байдал болон дэлхийн өрийн хэмжээ түүхэн дээд цэгтээ хүрсэн нь алтны суурь эрэлтийг чангааж байна.
Зах зээлийн ихэнх шинжээчид 4,000 ам.долларыг урт хугацааны найдвартай дэмжих бүс гэж үзэж байгаа ба дунд хугацаандаа (2026 оны эцэс - 2027 он) үнэ $5000-6000-ын бүсэд эргэн тогтоно гэсэн хүлээлттэй байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 23