НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“DIOR”-ын шинэ чиглүүлэгч
АНАЛИЗ

“DIOR”-ын шинэ чиглүүлэгч

2026 оны 3-р сарын 12
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

Загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий өвөрмөц сэтгэлгээтэй дизайнераар “DIOR”-ын бүтээлч захирлаар 2025 онд томилогдсон Жонатан Андерсоныг нэрлэдэг. Уламжлалт ойлголтыг эвдэж, орчин үеийн урлаг, гар урлал, хүйсгүй загвар, этгээд шийдлийн төгс хослолыг хэрэглэгчдэдээ санал болгож чаддаг учраас тэр үргэлж өндөр зэрэглэлийн брэндийн эздийн анхаарлыг татдаг.

ОРГИЛУУН ЭРЧ, ХҮЧ

“Би амьдралынхаа турш үргэлж боломж багатай тэмцэгч байлаа” гэж Андерсон хэлэв. Парис дахь “Dior”-ын ордонд гэрэл зурагчин Анни Лейбовиц “Vogue” сэтгүүлийн 2026 оны хаврын дугаарт зориулж Жонатан Андерсоны зургийг авах гэж хичээж байлаа. Зэрэгцээд Далла Коллетта /дизайн хариуцсан захирал/ бэлэн хувцасны загварын онцлох деталь, оёдлын талаар Андерсонд нэгбүрчлэн танилцуулна.

Өдгөө 41 настай ирланд залуу “Dior” брэндийн түүхэнд эрэгтэй, эмэгтэй бэлэн хувцас, гоёл чимэглэл, үнэртэн, гэр ахуй гээд бүх салбарыг нь зэрэг удирдаж байгаа анхны хүн. “Loewe” брэндэд ажилласан 11 жилийн хугацаанд тэрээр брэндийн уламжлалт сонгодог эсгүүр, тусгай техник, хээ угалз, логог өөр өөр цаг үе, соёл, урлагийн чиглэлүүдтэй гайхалтай хослуулж, олныг алмайруулж чадсан юм.

РАДИКАЛ: ЭРЖ ХАЙ

Андерсон “Радикал”-ыг юу шинэ байж болох вэ гэдгийг цуцашгүй эрж хайх гэж тайлбарладаг. “Dior”-т ирээд Туйлригийн цэцэрлэгт хүрээлэнд хийсэн эмэгтэй загварын анхны шоу нь тус брэндийн 78 жилийн түүхийг аймшгийн кино мэт эвлүүлсэн бичлэгээр эхэлсэн байдаг. Тэр Dior-ыг залуурдахад надад төрж байгаа “айдас” гэж үүнийгээ тайлбарласан.

Андерсон “Би өмнө нь хэзээ ч ийм их дарамт мэдэрч байгаагүй. Гэхдээ брэндээс эмээсэн юм биш. Загварын ертөнцийг “аврах” хүн байна гэх хүн бүрийн харц, надаас хүлээж байгаа итгэлээс үүдэлтэй” гэж “Dior”-ын ордон дахь мэдрэмжээ хуваалцжээ.

ХҮЙСГҮЙ ГОО ҮЗЭМЖ

Жонатан 2013 онд өөрийн нэрийн брэндийн эрэгтэй загварт анх банзал оруулж ирснээр шуугиан тарьсан юм. Тэр Dior-т ирээд эрэгтэй, эмэгтэй загварт ч харилцан солигдох шинж чанарыг нэвтрүүлж, загварыг хүйсийн хатуу заагт оруулах бус гоо зүйн нэгдмэл ертөнцөд бүтээхийг зорьжээ. Өнөөдрийн дижитал эрин үеийн “хурдтай” хэрэглээг шүүмжилж, “Биднийг бухимдуулдаг зүйл бол хүний тэвчээргүй зан. Бүх зүйлийг маш хурдан ашиглаж, үгүйсгэж, шинийг хүсч байна.  Энэ нь бүтээлч байдлыг устгадаг. Тиймээс дээд зэрэглэлийн, дахин давтагдашгүй гар урлал бол энэ галзуурлын эсрэг зогсох урлагийн бүтээл. Хэдийгээр ийм өндөр зэрэглэлийн даашинзыг хүн бүр худалдаж авч чадахгүй ч загварын ертөнцийн мэдлэг, ур чадвар, өв уламжлалыг тээж байдаг юм” гэдэг.

Жонатан Андерсон бол “Dior”-ыг зөвхөн хувцасны брэнд бус урлаг, архитектур, гэр ахуй, амьдралын хэв маягт нэгтгэн “бүхэл ертөнц” болгож байна. Тиймээс “DIOR” түүний алсын хараанд итгэн Беверли Хиллзээс Бээжин хүртэл шинэ дэлгүүрүүд нээж байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

ГЕОПОЛИТИКИЙН 4 БОЛГООМЖЛОЛ: Улстөржиж болох ч улсын аюулгүй байдлаар наадаж болдоггүй!

ГЕОПОЛИТИКИЙН 4 БОЛГООМЖЛОЛ: Улстөржиж болох ч улсын аюулгүй байдлаар наадаж болдоггүй!

Орчин үед гэрийн гадаах геополитик болон гэр доторх улс төрийн тэмцэлд халуун дайнаас илүү аюултай, чимээгүй хэрнээ хөнөөлтэй "шинэ технологи" ноёрхох болсон. Дайныг зөвхөн байлдааны талбарт хийдэг үе хэдийнэ өнгөрч, иргэдийн өдөр тутмын хэрэглэдэг сошиал медиа, эдийн засгийн шийдвэр, эрчим хүчний төсөл, гадаад худалдаа, хууль эрх зүйн орчин бүгд "саарал бүс"-ийн мөргөлдөөний талбар болоод удаж байна. Ялангуяа их гүрнүүдийн дунд орших Монголын хувьд харийнхны ашигладаг хөнөөлт зэвсэг нь монгол хүн, монголчууд болж хувирсан билээ. Хамгийн том жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгжүүлсэн “Хятад цэрэг танкны” технологи. Хамгийн сүүлийн жишээ нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хэдэн сарын турш сэвж буй “казах” ажиллагаа. Өнгөцхөн харвал Баян-Өлгий аймгийнхны хоорондын зөрчил мэт боловч, хилийн чанадаас найруулсан, нарийн төлөвлөгөөтэй, санхүүжилт бүхий геополитикийн том төсөл гэж харах, хардах 4 болгоомжлол байна.

Sep 13, 2026

Авлигын сэжигтнүүдээс ардчилсан парламентаа хэзээ чөлөөлөх вэ?!

Авлигын сэжигтнүүдээс ардчилсан парламентаа хэзээ чөлөөлөх вэ?!

9/11-ний гэрэл зургууд ба түүний үзээгүй ганц өнцөг

9/11-ний гэрэл зургууд ба түүний үзээгүй ганц өнцөг

Бүдүүн гэдэсний хорт хавдрын талаарх шинэ судалгаа

Бүдүүн гэдэсний хорт хавдрын талаарх шинэ судалгаа