2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 1


Өмнөд Кавказын бүс нутагт орших Армян улс түүхэн шилжилтийн, туйлын эгзэгтэй цаг үеийг туулж байна. Олон улсын нэр хүндтэй судалгааны байгууллагууд болон хүний эрхийн институтуудын (Хүний эрхийн ажиглагч байгууллага-HRW, Цюрихийн аюулгүй байдал судлалын төв-CSS, Европын холбоо, НҮБ) тайлан, мэдээллээс үзэхэд тус улсад өрнөж буй үйл явдлууд нь геополитикийн чиг баримжаагаа өөрчлөх үйл явц, дотоод ардчиллын сорилтууд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гэсэн үндсэн гурван бодлого дээр төвлөрч байна.
ГЕОПОЛИТИКИЙН ТҮҮХЭН ЭРГЭЛТ: ОРОСООС ХОЛДОЖ, ЕВРОП РУУ ЧИГЛЭХ НЬ
Армян улс уламжлалт холбоотон болох ОХУ-аас харилцаагаа хөндийрүүлж, Өрнөдийн орнууд болон Европын холбоотой (ЕХ) стратегийн түншлэлээ эрс гүнзгийрүүлж байна. Цюрихийн Аюулгүй байдал судлалын төвийн (CSS) шинжээчдийн тэмдэглэснээр, Уулын Карабахын (Нагорно-Карабах) мөргөлдөөний дараа Оросын энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэж чадаагүй, Азербайжаны талд газар нутгаа алдсан зэрэг нь Ереваныг Москвагийн аюулгүй байдлын баталгаанд эргэлзэхэд хүргэсэн юм.
Европын Холбоо болон Армяны харилцаа шинэ шатанд гарсныг илтгэх хэд хэдэн томоохон үйл явдлууд өрнөж байна. Нэгд, хоёр талын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Ереван хотноо зохион байгуулагдаж, ЕХ-ны удирдлагууд тус улсын тусгаар тогтнол, ардчилсан шинэчлэлийг тууштай дэмжихээ илэрхийллээ.
Хоёрт, Оросын зүгээс экспортын хязгаарлалт тавьсантай холбогдуулан Европын комиссоос Армянд зориулж 50 сая еврогийн яаралтай тусламж хуваарилсан бөгөөд ЕХ-ны орнууд руу визгүй зорчих яриа хэлэлцээг (visa liberalisation dialogue) урагшлуулахад 2.2 сая еврогийн санаачилга гаргаад байна.
Гэсэн хэдий ч тус улс газар зүйн хувьд түгжигдмэл бөгөөд дөрвөн хөршийнхөө хоёртой нь (Азербайжан, Турк) дипломат харилцаагүй, өмнөд хөрш Иран нь бүс нутгийн тогтворгүй байдалд өртөмтгий байгаа тул Оростой практик харилцаагаа бүрмөсөн таслах нь үндэсний аюулгүй байдалд өндөр эрсдэлтэйг судалгааны байгууллагууд анхааруулж байна.
Хүний эрхийн ажиглагч байгууллагын хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, ерөнхий сайд Никол Пашиняны тэргүүлсэн Засгийн газар авлигатай тэмцэх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр амжилт гаргаж байгаа ч хүний эрхийг хамгаалах тал дээр ноцтой алдаанууд ажиглагдаж байна.
Тус улсад дараах хүний эрхийн болон институцийн асуудлууд анхаарал татаж байна. Тодруулбал, Цагдаагийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хууль сахиулагчид улсын болон хотын мэдлийн хяналтын камеруудыг шууд, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хянах эрхтэй болсон. Энэ нь иргэдийн хувийн нууцад халдах, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн байгууллагуудад нүүр царай таних (facial recognition) технологи ашиглах эрсдэлийг бий болгожээ.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандах төрийн дарамт шахалт, цагдаагийн хүчирхийллийн тохиолдлууд бүртгэгдсээр байна. Түүнчлэн, албан тушаалтнуудын зүгээс сэтгүүлчдийн эсрэг нэр төр гутаасан гэх үндэслэлээр шүүхэд гомдол гаргах явдал нэмэгдсэн нь хараат бус хэвлэлийн үйл ажиллагааг боомилж байна.
2023 онд Уулын Карабахаас албадан гарсан угсаатны армян дүрвэгсдэд төрөөс олгож байсан орон сууцны татаасыг үе шаттайгаар зогсоосон нь олон мянган өрхийг анхан шатны хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүргэж, нийгмийн эмзэг байдлыг үүсгэв. Сүүлийн жилүүдэд өрнөж буй улс төрийн туйлшрал, Уулын Карабахыг алдсанаас үүдэлтэй иргэдийн бухимдал нь дотоодын тогтвортой байдалд сорилт болж байна. Цагдаагийн байгууллагын зүй бус үйлдэл, сонгуулийн үеэр захиргааны нөөцийг буруугаар ашиглах эрсдэлийг яаралтай хяналтдаа авахыг ажиглагчид анхааруулах болсон
ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
Бертельсманн сангийн Төрөлжсөн индексийн (BTI Transformation Index) тайланд дурдсанаар Армяны эдийн засагт бүтцийн сул талууд оршсоор байна. Геополитикийн тогтворгүй байдал, гол салбаруудын төрөлжилт сул байгаа нь урт хугацааны эдийн засгийн хувиралтыг хязгаарлаж байгаа ч Засгийн газраас дэд бүтэц, орчин үеийн шинэчлэлд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа аж.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) хамгийн сүүлийн үеийн урьдчилсан таамаглалаар, Армяны эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд 5.5%-д хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг тогтвортой хадгалах, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор НҮБ болон Армяны Засгийн газар хамтран "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (UNSDCF) 2026–2030" хөтөлбөрийг баталсан.
Уг стратегийн баримт бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлж байна. Эмэгтэйчүүд, залуучууд, дүрвэгсэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эдийн засагт татан оролцуулах, Уур тухай хуулийг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалахаар болжээ. Бүс нутгийн тээвэр, эрчим хүч, дижитал дэд бүтцийн холболтыг сайжруулах замаар эдийн засгийн хараат бус байдлыг нэмэгдүүлэхэд анхаарал тавьж эхэлсэн байна.
Армян улс бол гадаад бодлогынхоо векторыг Өрнөд рүү эрс өөрчилж, ЕХ-ны тусламжтайгаар эдийн засаг, эрх зүйн шинэчлэл хийхийг эрмэлзэж буй "ардчиллын баянбүрд" болохыг хичээж байна. Гэвч бүс нутгийн цэрэг-улс төрийн хүнд нөхцөл байдал, дотоод дахь хүний эрхийн болон тандалтын шинэ хууль тогтоомжууд, нийгмийн туйлшрал зэрэг нь тус улсын тусгаар тогтнол, ардчиллын суурь бат бөх эсэхийг шалгасан томоохон сорилт болж байна. Олон улсын байгууллагуудын зүгээс Армяныг эдийн засгаа төрөлжүүлэх замаар тогтвортой байдлаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 1