НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Д.Амарбаясгалангаас болж төрийн ажил дахин гацав
ШАР МЭДЭЭ

Д.Амарбаясгалангаас болж төрийн ажил дахин гацав

2026 оны 4-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэж байхад МАН-ын эрх мэдлийн талцлаас болж, Монгол Улсын төрийн ажил тэг зогсолтод орлоо. Учир нь, УИХ-ын даргаар С.Амарсайханыг тавиулна гэж Д.Амарбаясгалангийн бүлгээс МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралыг шахалтад оруулсан гэх мэдээлэл байна.

С.Амарсайханыг Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байх үед онцгой байдлын таван албан хаагч амиа алдсан. Мөн онцгой байдлын ажилтнууд улаан гараараа түймэртэй ноцолдож явахад С.Амарсайхан нисдэг тэрэг хөлөглөөд явж байсан удаатай.

Харамсалтай нь, тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээх нь бүү хэл УИХ-ын дарга болно гэж амбицлаж яваа юм.

Түүнчлэн ковидын үед С.Амарсайханы  эхнэр нь улаан бүсээр чөлөөтэй орж гарсан асуудал үүсэхэд тэрбээр “Манай эхнэрийн ээж, аав өндөр настай. Эхнэр маань ээж, ааваа асрах гэж орсон юм билээ” гэсэн тайлбар хийж байв. Гэсэн атал 10 настай охиндоо уух ус оруулж өгье гэсэн ээжийг халдвартай бүсэд оруулахгүй гэж “харгис” шийдвэр гаргаж байсныг олон нийт мартаагүй.

Д.Амарбаясгалан өмнө нь УИХ-ын даргаас огцрохгүй гэж төрийн ажлыг гацааж байсан. Тэгвэл энэ удаад мөн л ийм бараан намтартай хүнийг УИХ-ын даргад зүтгүүлж, Монгол төрийг гацааж байна.

Х.ХАНДАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

Намрын чуулганы хөшиг нээгдэж, төрийн тайзнаа “Тамгагүй төр” тавигдаж эхэллээ. Гол найруулагчид нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нар. Тэдний хувьд улсын төсөв болон Хууль зүйн сайдын томилгоог бойкотлож, парламентын үйл ажиллагааг гацаав. Учир нь, тэдэнд Н.Учралын томилгоог болон төсвийг гацаах амин чухал шалтгаан бий.

Sep 21, 2026

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа

Тайландын тэрбумтан $138 саяар газар худалдан авлаа