2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27


Ердөө долоохон хоногийн зайтай Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан хоёр улстөрч "NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярилцлага өгөв. Ярилцагчдын хувьд хэн, хэн нь олон нийтийн анхаарлын төвд байгаа улстөрчид. Тэдэнд “ам нээх” шалтгаан байсан, олон нийт ч “ам нээх”-ийг нь хүлээж байсан. Нэг нь 3 цаг гаруй, нөгөө 6 цаг орчим ярилцсан.
Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар 1.7 жил ажилласан. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унасан, Монголын хувьд шийдэл хүлээсэн цаг хугацаанд тэрбээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллахдаа өнөөгийн эдийн засагт үр өгөөжөө өгч буй олон шийдвэрийг гаргасан байдаг.
Азгүй нь, хүчтэй сөрөг хүчинтэй, дээр нь улс төрийн хувьд намын удирдлагаа авч чадаагүй гэх зөрчилдөөн дунд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ОХУ-ын “Роснефть”-ийн өмч байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирч, үндэсний хөрөнгөө нэмэгдүүлэх, НӨАТ-ыг өөрчилж, далд эдийн засгийг хумих бодлого хэрэгжүүлсэн нь нэг талаасаа асар зоримог үйлдэл байв. Нөгөө талаар гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн бодлогоо масст хүргэж чадаагүй нь түүний сул тал болсон.
Харин Л.Оюун-Эрдэнэ нь Монгол Улсын Ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд, хамгийн тогтвортой ажилласан. Нийтдээ 4.4 жил Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан тэрбээр бяртай ч, мөнгөтэй ч Ерөнхий сайд байв. Парламентын үнэмлэхүй олонхын хүчтэй түүний Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг нүүрсний үнийн супер цикл таарсан. Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогын үр шимийг хамгийн их хүртсэн Засгийн газар байлаа.
Түүнд Монголын Гүйцэтгэх засаглалын, эрх баригч МАН-ын удирдлагын эрх мэдэл зовлонгүйгээр "олдсон". Засгийн газрын тамгыг нутгийн ахаасаа “өвлөж” авсан бол намын тамгаа ямар ч өрсөлдөөнгүйгээр өөрийн болгосон билээ.
Азтай нь, Л.Оюун-Эрдэнийн засагт сөрөг хүчин байсангүй, хамтарсан Засгийн газар нэрээр 42 кноптой Ардчилсан намыг хүртэл "өвөртөө" хийж чадсан нь "эрх мэдлээ хадгалж үлдэх" гэсэн арга заль байсан юм.
Ерөнхийлөгчийн институцийн болон УИХ-ын даргын томоохон дэмжлэгтэй, хүссэн хуулиа, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан олон жишээ бий. Бүр азтай нь, түүнийг Ерөнхий сайд байх цаг хугацаанд Монгол Улс мөнгөтэй, нийт дөрвөн жилийн хугацаанд зарцуулсан улсын төсөв нь 125 их наяд. Урьд өмнөх Ерөнхий сайдуудын төсөөлж ч байгаагүй өндөр төсвийг тэрбээр захиран зарцуулсан байдаг. Гэсэн хэдий ч нүүрсний үнийн өсөлт монголчуудад, Монголд өгөөжөө өгөөгүй. Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийн бригад хөлжсөн, баяжсан.
Л.Оюун-Эрдэнэ олон нийтийн сүлжээнд пиар баг сайтай, хэвлэлийнхний дэмжлэг ихтэй, харин түүнийг шүүмжилсэн, бодлогыг нь эсэргүүцсэн болгоныг хууль цагдаа, гурван үсэгтэй байгууллагаар (АТГ) айлгадаг нь “бичигдээгүй хууль” болж мөрдөгдөж ирсэн.
Ч.Сайханбилэгийн Оросоос олж ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувиас хамгийн том ашиг хонжоо хийсэн бүлэглэл бол МАН+Женко. Ч.Сайханбилэгийн Эмиратад байгуулсан Дубайн гэрээний ачаар Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, уг нээлтэд хоржоонтой нь, Л.Оюун-Эрдэнэ очиж цан цохиж байв.
Ч.Сайханбилэг эдийн засгийн хямралтай тэмцсэн бол Л.Оюун-Эрдэнэ эдийн засагтайгаа байлдсан. Үр дүнд нь Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байх үед Монгол авлигын индексээр 72 байрт бичигдэж байв. Үр дагаварт нь Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэх засаглалын бодлогын уршгаар манай улс авлигын индексээр 124-т орж, “автократ” дэглэм руу гулсах эрсдэлтэй орны нэгээр зарлагдаж байлаа.
Ерөнхий сайд (асан) Ч.Сайханбилэг Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад багагүй анхаарч ажилласан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллахдаа үндэсний хөрөнгө оруулагчидтай нэлээд тэмцэлдсэн.
Ч.Сайханбилэг нь сонгуулиар ялагдал хүлээж, Ерөнхий сайдын суудлаа өгсөн бол Л.Оюун-Эрдэнээс олон нийт орлогоо нотлохыг нэхэж, огцрохыг шаардсан. Одоо ч түүний орлого хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг АТГ ч нотлож чадаагүй байгаа. Гэх мэтчилэн.
Ийм хоёр намтартай, улс оронд хэрэгжүүлсэн бодлого, улс төрийн үзэл баримтлалаараа эрс тэс үзэл бодолтой, хийсэн ажил, хэлэх үг бүр нь өөр хоёр Ерөнхий сайдын ярилцлага хол “зөрүүтэй” байр суурийг илэрхийлсэн, ойлголт дүгнэлт ч өглөө.
Ч.Сайханбилэг ярилцлагадаа Засгийн газрынхаа эдийн засгийн бодлого, шийдвэрүүдээ хамгаалж, цаашид Монгол Улсад ямар гарц гаргалгаа байгааг зөвлөсөн бол Л.Оюун-Эрдэнийн ярилцлага бүхэлдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг буруутгаж, харлуулахад чиглэсэн. Хувь улстөрч талаасаа Ч.Сайханбилэг рейтингээ өсгөж, харин Л.Оюун-Эрдэнэ рейтингээ "сүйрүүлсэн". Түүний ойлгомжгүй, бөөрөнхийлсөн, хадуурсан, хорсол тээсэн "үг" бүхэн өөрийнх нь эсрэг пиар болж дууслаа гэхэд буруудахгүй юм.
Улстөрчдийн хувьд биеийн хэлэмж (body language) нь хэлж буй үгнээсээ дутахааргүй чухал илэрхийлэмж байдаг. Тухайн хүний өөртөө итгэх итгэлийг нь харуулдаг. Үнэн, худлын үг дуугүй хэмжүүр ч болдог. Энэхүү илэрхийлэмжийн хувьд Ч.Сайханбилэгийн биеийн хэлэмж өөртөө нэн итгэлтэй, эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ нэлээд тэвдэнгүй, басхүү огцорсондоо одоо ч бухимдалтай яваа нь "уншигдав".
Ерөнхийдөө, албан тушаалаасаа огцроод есөн сар "чимээгүй" нуугдсан, экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эфирт гаргахад хүргэсэн шалтгаан нь нэгдүгээрт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярилцлага өгснөөс болсон юм байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хууль санаачилсан нь түүнийг сандралд оруулсан юм байна.
Эцэст нь энгийн хүмүүс амьдрал ярьдаг. Жижиг хүмүүс хүн ярьдаг. Зорилготой хүн боломж ярьдаг гэдэг. Ярилцлагын хувьд товчхон дүгнэхэд нэг нь сэдэв, нөгөө нь хов л ярилаа.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 4
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19
2026 оны 2-р сарын 27