

Зураг ихийг өгүүлдэг гэдэг. ЦХХХ-ны сайд Ч.Номингийн эцэг Л.Чинбат болон ОХУ-ын Элчин сайд нарын авхуулсан нэгэн зураг олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Алтны нинжагаас Хөдөлмөрийн баатар болтлоо томорсон “Гацуурт”-ын Л.Чинбаттай холбоотой дуулиан үе, үед дэгддэг. Тэрбээр хоёр жилийн өмнө бэлчээр, усны асуудлаас болж, хүн машинаар дайрахыг завдаж байсан “намтартай”.
Тэгвэл түүнтэй холбоотой өнөөдрийн дуулиан нь Сталины хөшөө. ЗХУ-ын цуст дарангуйлагч гэж дэлхийн түүхэнд үлдсэн Сталин бол Монголын их хэлмэгдүүлэлтийн гол эзэн. Сталины Монголд явуулсан геноцид аллагад 45-55 мянган хүн хилсээр хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг. Монголын нийт хүн амын 8-13% нь түүний геноцид аллагын бай болсон байдаг. Эдгээрээс 18 мянга нь лам нар байв. Цуст дарангуйлагчийн хөшөө Улсын төв номын сангийн өмнө байсан агаад 1990 онд буюу ардчилал ялсны дараа буулгасан.
Тэрхүү хөшөө Берлинд "хүрсэн" бол тэгвэл XX зууны хамгийн том дарангуйлагчдын нэг Сталины өөр нэг хөшөөг ЦХХХ-ны сайд Ч.Номингийн аав Л.Чинбатын хашаанд "босгосон"-ыг ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиков нүүр номдоо мэдээлжээ. Уг зурагт ОХУ-ын Элчин сайд Н.Евсиков Сталины хөшөөний өмнө Хөдөлмөрийн баатар Л.Чинбатын энгэрт ямар нэг зүйл зүүж өгч буй мэт харагдаж байна.
Тэрбээр нүүр номдоо энэ тухай бичихдээ “Миний бие “Гацуурт хүнс” болон “Хүнс трейд” компаниудын төв оффисоор зочилж, тус холдингийг үүсгэн байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбаттай Орос, Монголын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
Бараг хагас зуун жилийн өмнө Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэргүүн хатагтай А.И.Цэдэнбал-Филатовагийн санаачилгаар баригдсан Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд хүрэх замд буюу Улаанбаатар хотын төвөөс нэлээд зайд орших энэхүү аж үйлдвэрийн цогцолборын нутаг дэвсгэрийг анх харахад онцгой юм харагдахгүй юм шиг. Гэвч сайн харвал модны сүүдэрт маш сонин зүйл нуугдан байна. Энэ нь урьд өмнө Монгол Улсын нийслэл хотын төвийг чимж байсан ч хожим нь байрлалаа хэд хэдэн удаа таагүйгээр сэлгэсний эцэст дахин суурин дээрээ залагдсан И.В.Сталины хөшөө юм.
Цаашдаа энэхүү хөшөө нь зохих ёсны байнгын байршлаа олно гэдэгт найдаж байна. Дэлхийн 2-р дайны үр дүнгээр явуулсан амаргүй яриа хэлэлцээний явцад Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалж, дэлхийн улс төр хуйлран бужигнаж байхад тухайн үед тийм ч нөлөө бүхий байгаагүй хөрш зэргэлдээ улсдаа онцгой анхаарал хандуулж, ялагч гүрнүүдийн удирдагчдын анхаарлыг мөн адил Монгол руу хандуулсан хүний дурсгалыг зохистой байдлаар мөнхжүүлэх ёстой гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол улс төрийн сонголт, үнэлэлт дүгнэлт биш, харин өөрийн орны түүхийг хүндэтгэх асуудал юм. Хэрэв уг хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал зөвхөн Монголын нийслэлийн оршин суугчид төдийгүй Монгол Улсын нийт ард иргэд, тэр байтугай дэлхийн өнцөг булан бүрээс Монголд улам олноор хүрэлцэн ирж буй гадаадын жуулчдын хувьд сонирхол татах чухал газар, магадгүй тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү” гэж бичжээ.
Ардчиллын ашиг тусыг хамгийн их хүртсэн, Монгол төрийн буяныг үр хүүхэдтэйгээ эдлэж яваа хүн бол Хөдөлмөрийн баатар Л.Чинбат. Атал Монголын олон мянган хүнийг хилсээр хороосон цуст дарангуйлагч Сталины хөшөөг тахин шүтэж буй нь түүнийг Оросын бас нэгэн төсөл байх вий гэсэн хардлага төрүүлж байна.
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 12
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 11
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 14
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 9