2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт “клабхаус”-ын хэлэлцүүлэгт оролцож, иргэдийн асуултад чөлөөтэй хариулсан билээ. Ингээд түүний хариултаас товчлон хүргэе.
Л.Оюун-Эрдэнэ 12 жил намайг ярьж байгаа. Миний бодлоор Л.Оюун-Эрдэнэ өөрөө УИХ-аас явах хэрэгтэй. Гишүүн мэдэгдэл хийгээд, шалгуулах, огцрох боломж үргэлж нээлттэй. Парламентын засаглалыг хамгаалах нэрээр хэргээ нууц яваа юм. Баастсан нүүрээ угаах гэж ядаж байгаа гэж харж байна. Өмнө нь шүүх болохгүй байна гэдэг байсан. Гэмт хэрэг үйлдэж, хулгай хийж байгаагаа мэдэж байсан хүний үг гэж би боддог юм. Ерөнхий сайдын суудлаас буугаад л ардчилал ямар хэрэгтэйг ойлгосон юм шиг байгаа юм. Монголын шинэ үеийнхэн бол авлигач, хулгайч гэж түүнийг таниад албан тушаалаас нь нохой мэт буулгасан шүү дээ. Одоо Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний ажлаа сайн дураараа өгсөн нь дээр юм. Монголын парламентын өргөөнд хутга ханцуйлж явдаг тийм этгээдэд тэнд сууж байх ёс суртахууны эрх байхгүй. УИХ-ын танхимд тийм түүхтэй хүн байхгүй. Олон улс Монголыг, Монголын төрийг харж байгаа. Орлогоо нотолж чадаагүй тэр этгээд улс орныг бүхэлд нь муухай харагдуулаад байна. Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлд хүрэхийн тулд манай парламентыг ардчиллыг өөрийн гараар шунаж бусниулсан. Монгол гэх ардчиллын Баянбүрдийг юу болгов оо. Авлига хулгайд нэвт идэгдсэн албан тушаалтан дураараа дарангуйлдаг орон гэсэн ангилалд л орууллаа шүү дээ. Авлигын индекс 70-р байр руу бууж байсныг хэд болж ухраав. Хэвлэлийн эрх чөлөө, хүний эрхийн үзүүлэлтээр Монгол Улс түүний засагласан таван жилд миний ойлгож байгаагаар 60 байраар ухарсан. Үнэнийг хэлж бичсэн хэвлэлийнхэн, тэмцэх гэсэн иргэдийг тагнуул, цагдаа, мөрдөн, шоронгийн хаалганаас салгахгүй тамласан. Л.Оюун-Эрдэнэ УИХ-д байна гэдэг бол ер нь өмнө нь 16 телевизийг мөнгөөр зодож яриулдаг хүн амины давтан хэрэгтэн Ц.Амгаланбаатар гэж нөхөр л төрийн ордонд алхаж явна гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийг та нар Амгаланбаатар явж байна, ярьж байна гэж харах хэрэгтэй. Ахтайгаа нийлж ард түмний оюун санааг маш гүн хордуулсан. Иргэдийн тархийг угаах, хов живийг үржүүлэх, хагалан бутаргах гэмт үйлдэл нь одоо ч үргэлжилж байгаа. Оюун санаа нь өвчилсөн зон олон бол иймэрхүү муухай юманд донтсоор байгаад үндэсний дархлаа нь алдагддаг. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж ярьдаг. Тэгэхээр энэ нөхөр Монголын ард түмний тэмцэх эрхийг булааж авах жигшүүрт гэмт үйлдлийг удаа дараа үйлдсэн.
“ЖОРЛОН” Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮЕД МОНГОЛЫН ТӨР УЛСАА ИДДЭГ, ҮР МОГОЙ БОЛСОН
Ковидын аюулыг сөрж өдөр шөнөгүй ажилласан эмч, сувилагч, асрагч нар цалингаа нэмүүлэх гээд Чингисийн талбайд хэдэн хоног зогссоныг та нар санаж байгаа байх. Хүйтэн усан бороо, мөндөрт шалбартлаа нүдүүлээд сууж байгаа цагаан нөмрөгтэй эмч ажилчдын зураг одоо ч миний нүдэнд харагддаг. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ гэж нөхөр яасан бэ гэхээр тэднийг элдвээр дарамталж, хөөж явуулчихаад араас нь төрийн эсрэг боссон гэж гүтгэж, эмч, сувилагч нарыг шар махтай нь хатаасан.
Л.Оюун-Эрдэнэ шиг их эрх мэдэлтэй Ерөнхий сайд Монголын нэн шинэ түүхэнд байгаагүй. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт тэнцвэр, бие даасан байдлыг тэр бүрэн устгасан. Л.Оюун-Эрдэнэ бол УИХ-ыг Засгийн газрыг өргөтгөл болгож хувиргасан. Олонх болчихоод гол өрсөлдөгч намаа өвөртөө хийгээд Бүрэн эрхт төлөөлөгч болгочихож байгаа юм. Ингээд хариуцлага, хуулийн хэрэгжилт, хяналт нь устахаар ардчилсан парламент ёс гэдэг аяндаа мөхдөг. Л.Оюун-Эрдэнэ 1990 оноос хойш гарч ирсэн хамгийн удаан эрх мэдлээ хадгалсан, хамгийн их мөнгөтэй, хамгийн баян Ерөнхий сайд байсан. Хүмүүс гарч ирээд амлалт нэхэж, хариуцлага, үр дүн асуухаар юу гэдэг байсан “Би азгүй Ерөнхий сайд” гэж шорон зан гаргаж баашилдаг байсан. 5 жилд 260 гаруй их наяд илүү төсвийг тодотголтой нь зарлагадсан. Төсвийн гадуурх хулгай, авлига нь хүмүүсийн мэдэж байгаагаар 150 илүү их наядаар яригдаж байгаа. Таван жилийн дотор монгол төрийн хүнд суртал, идэж уудаг нь албан ёсоор 6 дахин нэмэгдсэн, албан бусаар 1100 хувиар өссөн. Тиймдээ ч энэ албан тушаалтнуудын ууж идэхийг дэлбэртэл нь өөгшүүлсэн Л.Оюун-Эрдэнийг олон нийт “жорлон” гэж хочилдог болсон. Ард түмний баялаг, боломж бүх юмыг идээд уугаад цацаад гаргадаг. Тэгэхээр “жорлон” Л.Оюун-Эрдэнийн үед Монголын төр улсаа иддэг, үр могой болсон. Манай иргэд хамгийн их ядуурсан, нийтээрээ өрөнд баригдсан. Татварын дарамт нэмэгдсэн, юмны үнэ тэнгэрт хадсан. Монголыг жорлон болсон Л.Оюун-Эрдэнэ залуучуудад үзэн ядагдаж буусан. Г.Занданшатарын, Н.Учралын Засгийн газар гэж үнэндээ байхгүй. Л.Оюун-Эрдэнийн бүтээсэн данхар жорлонд л зарим нь суудал солигдож байгаа.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨӨР ХЭН Ч СОНГОГДСОН АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХУУЛИЙГ САНААЧЛАХГҮЙ
Одоо маргаан дагуулж байгаа хуулийг би цогцоор нь оруулж байсан юм. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох хууль нэртэй. УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох энэ хуулийг Ерөнхийлөгчөөс өөр хэн ч санаачлахгүй. Засгийн газар санаачлахгүй, гишүүд санаачлахгүй. Оруулж ирвэл Ерөнхийлөгч л оруулж ирнэ. Тиймээс би Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцох тэр хуулийг оруулж байсан юм. Албан тушаалтантай тооцох хариуцлага гэдэг бол цогц байх ёстой. Шил дараад хэрэгждэг байх ёстой. Хариуцлага гэдэг юмыг бүтнээр нь хармаар байна. Олон нийтээс сонгогдсон хүн өөртэйгөө тооцдог ёс суртахууны хариуцлага гэж бий. УИХ болон УИХ-ын намын бүлэг, парламентын бүтэц, гишүүнтэйгээ тооцохыг улс төрийн хариуцлага гэж байгаа юм. Харин шүүхээр явах юм бол хуулийн хариуцлага болдог юм. Нэг зүйлийг маш онцолж хэлмээр байна. Албан тушаалтан огцрох боломж үргэлж нээлттэй байдгийг би дахин сануулъя. УИХ-ын ямар ч гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол парламентад суухаас татгалзаж, чөлөөлөгддөг байх ёстой. Хуульд тэр асуудлыг оруулаад, шууд УИХ-ын тогтоол батлагдсанд тооцож байх ёстой. Тэгээд тэр өдрийн 24 цагаар бүх юм нь дуусгавар болж байх ёстой.
Америкийг та бүхэн хар. Ямар ч албан тушаалтан дээр тухайн өдрөө санал хураалаа, шууд ажлаа өгөөд л гарч байгаа юм. Миний баримталдаг ганцхан зарчим бол Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно. Ерөнхий сайдыг орлодог, манайхан Шадар сайд гэж нэрлээд байгаа тэр Тэргүүн Шадар сайд, Шадар сайд нь УИХ-ын гишүүн байж болно. Өөр хэн ч УИХ-ын гишүүн байх шаардлага байхгүй. Одоо бүгд давхар дээлтэй. Энэ бантанг Л.Оюун-Эрдэнэ хийсэн. Хамгийн түрүүн салгах ёстой юм бол энэ байгаа юм.
Сая манай Ерөнхийлөгч Казакстан яваад ирлээ. Казакстан 20 сая хүнтэй, парламент нь 140 гишүүнтэй л байна шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийг өөрчлөх замаар Монголын төрийг жорлон болгосон. Жорлон хүртэл эрэгтэй, эмэгтэй гээд тусдаа байдаг шүү дээ.
ПАРЛАМЕНТЫН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ МАНАЙХАН ГЭМТ ХЭРГИЙН ХАМГААЛАЛТ БОЛГООД БАЙНА
Угтаа бол улстөрчдөд ёс суртахууны хариуцлага тооцох ёстой. Энэ ёс зүй гэдэг чинь хувь хүн, албан тушаалтны хувьд ёс суртахуун болно. Улстөрчид нь ёс суртахуунаа барих юм болбол улс нь зөв явна. Амны алдаа гаргавал улстөрчид уучлалт гуйдаг байх хэрэгтэй. Авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдвол шууд огцордог байх хэрэгтэй. Хуульд ийм заалт заавал оруулах ёстой. Авлига, албан тушаалтай нэр холбогдсон нь мөрдөн шалгалтаар тогтоогдсон бол парламент дээр санал хураах шаардлагагүй. Парламент дээр санар хураах юм бол нэг, нэгийгээ хамгаалаад үлдэнэ.
Улс төрийн албан тушаал хашиж байгаа бүх хүнд улс төрийн хариуцлага тооцох ёстой. Тухайн улстөрчийг дэвшүүлсэн нам, бүлэг нь хариуцлага тооцдог. Ихэнх улсад ийм хариуцлагын тогтолцоо бий. Жишээ нь, тодорхой хугацаагаар санал хураах үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасдаг. Мөн намын гишүүнээсээ хасдаг. Улс төрийн албанд болон шат шатны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхийг хориглодог. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гээд шууд зарладаг. Ингээд тэр хүний улс төрийн үйл ажиллагаа, улс төрийн карьер дуусаж байгаа юм.
Ингэж улстөрийн намаас нь, бүлгээс нь хариуцлага тооцож зарлахыг улстөрийн хариуцлага гэж нэрлэдэг. Энэ бол асар том хариуцлага. Үүний дараа авлигатай холбогдсон, албан тушаалын нөлөөлөл орсон, ашиг сонирхлын зөрчилтэй, гэмт хэрэг үйлдсэн бол шууд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Манайхан парламентын гишүүний бүрэн эрх, дархлаа, халдашгүй байдал гээд нэг яриад л байна. Энэ бол гэмт хэргийн хамгаалалт биш юм. Парламентын халдашгүй байдал гэмт хэргийн хамгаалалт болох ёсгүй. Харин УИХ-ын гишүүнийг улстөрийн дарамтаас хамгаалахад л оршдог. Гишүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын сайд нартай үзэл бодол, санал зөрөлдөх, шаардлага тавих, шүүмжлэл хэлэхэд нь янз бүрийн дарамаас хамгаалахыг парламентын дархлаа гэдэг. Манайхан гэмт хэргийн хамгаалалт болгоод хувиргачихаад байна. Уг нь зөвхөн улс төрийн хамгаалалт, улс төрийн дарамтаас түүнийг хамгаалахад гишүүний бүрэн эрх, дархлаа гэдэг оршдог. Хуулийн хариуцлагын асуудал ирсэн бол хамгийн түрүүнд бүрэн эрхээсээ татгалздаг. Юун прокурорын саналыг хүлээх вэ.
Харин хэн нэгнийг хэлмэгдүүлсэн нь шүүх дээр тогтоогдож, шүүхээс цагаадах юм бол санал оруулсан байсан прокурортой хариуцлага тооцох асуудлыг хуульд оруулах шаардлагатай. Ингэж байж парламент гэмт хэрэгтнүүдийн үүр болохгүй. Мөн хуулийн хэлмэгдүүлэлтээс гишүүнийг хамгаална. Прокурор парламентад асуудал оруулж ирэхдээ нотлох баримтаа маш сайн цуглуулсан байх хэрэгтэй.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 22