2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 1


БНХАУ-ын дарга Ши Жиньпин Даваа гаригт Хойд Солонгост хоёр өдрийн хугацаатай айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний долоон жилийн дараа тус улсад хийж буй айлчлал бөгөөд Хятадын удирдагчийн хувьд өөрийн холбоотон улстай тогтоосон харилцаагаа дахин сэргээхийг зорьж байна.
the Guardian
Ши Жиньпин Пёньянд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар төлөвлөжээ. Хойд Солонгос бол Хятадын албан ёсны стратегийн цорын ганц холбоотон боловч сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахлын үеэр худалдаа бараг бүрэн зогссон, мөн Пхеньян ОХУ-тай улам бүр ойртох болсон зэргээс шалтгаалан тэдний харилцаанд тодорхой хэмжээний ан цав үүсээд байсан юм.
Энэхүү айлчлал нь Хятад, Хойд Солонгосын хооронд Найрамдал, хамтын ажиллагаа болон харилцан туслалцах тухай гэрээ байгуулагдсаны 65 жилийн ойн босгон дээр тохиож байна. Уг гэрээ нь өнөөг хүртэл Хятад улсын бусад улстай байгуулсан цорын ганц батлан хамгаалахын хэлэлцээр хэвээр байгаа билээ.
1950-иад оны эхээр болсон Солонгосын дайны үеэр Хятад, Хойд Солонгосын цэргүүд Өмнөд Солонгосын эсрэг мөр зэрэгцэн тулалдаж байсан түүхтэй. Гэвч Хойд Солонгос одоо ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа маш идэвхтэй хөгжүүлж байна. Пхеньян Украины дайнд Оросын талд тулалдуулахаар 10,000 гаруй цэрэг илгээсэн бөгөөд 2024 онд Москва, хоёр харилцан бие биенээ хамгаалах батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурсан юм.
"Азийн нийгэмлэг" (Asia Society)-ийн ахлах ажилтан Жон Делури “Хойд Солонгосын суртал ухуулгад ОХУ-тай хамт тулалдаж, цусаар бүтээсэн нөхөрлөлийг хэт хөөргөн магтаж байгаа бол Хятад улстай тогтоосон харилцаагаа ердөө л хуучны дурсамж төдий байдлаар харуулж байна. Хятадын тал Хойд Солонгос, Оросын ойртолтыг өөрсдийн харилцаанаас давж гараасай гэж хүсэхгүй байгаа" гэж тайлбарлав.

Өнгөрсөн оны есдүгээр сард Бээжинд болсон цэргийн парадын үеэр Ши Жиньпин, Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар зэрэгцэн зогсож, авторитар дэглэмтэй удирдагчдын шинэ дэлхийн дэг журмын хүч чадлыг харуулж байсан. Гэвч хөшигний цаана тэд тус бүрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд маш нарийн тэнцвэрийг хадгалж байна. Хятад улс Орос, Хойд Солонгосыг бодвол АНУ-тай ялангуяа худалдааны салбарт стратегийн харилцаагаа хэвээр үлдээхийг илүүд үздэг.
Ши Жиньпиний Пёньянд хийж буй айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд зочилж, хоёр орны хурцадмал харилцааг тогтворжуулах зорилготой дээд хэмжээний уулзалт хийснээс хойш нэг сар хүрэхгүй хугацааны дараа болж байна. Хэдийгээр Трамп-Ши нарын уулзалтаас бодитой томоохон үр дүн гараагүй ч АНУ-ын Ерөнхийлөгч хожим нь Ши Жиньпинтэй Хойд Солонгосын асуудлыг хэлэлцсэнээ мэдэгдсэн.
Үүнтэй холбоотойгоор Трамп Хятадын удирдагчаар дамжуулан Ким Жон Унд ямар нэгэн зурвас дайсан байж магадгүй гэх таамаглал гарч байна. Учир нь Трамп Хойд Солонгосын удирдагчтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм.
Сүүлийн жилүүдэд Бээжин, Вашингтон хоёр Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижрахыг шаарддаг байсан нэгдсэн байр сууринаасаа ухарсан. Өнгөрсөн жил Ши, Ким нарыг Бээжинд уулзахад албан ёсны мэдээлэлд анх удаа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай заалтыг орхигдуулсан байна. Цагаан ордон Трамп, Ши нарын уулзалтын дараа "Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах хамтын зорилгоо баталгаажуулсан" гэж мэдэгдсэн ч Бээжин үүнийг батлаагүй юм.
Улмаар Ням гаригт Хойд Солонгосын дэглэмд асар их нөлөөтэй, Ким Жон Уны дүү Ким Ё Жон Ши, Трамп нарыг цөмийн зэвсгээс ангижрах асуудлыг хэлэлцсэн гэх мэдээллийг "худал" хэмээн мэдэгджээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгос цөмийн материалын шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, Ким Жон Ун улс орныхоо цөмийн арсеналыг "эрс нэмэгдүүлэхийг" уриалсан байна.
Ши Жиньпиний хувьд цөмийн хэлэлцээрээс илүүтэй Зүүн хойд Ази дахь Хятадын аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалах, тухайлбал Японы зүгээс ирж буй заналхийллийн эсрэг зогсох нь нэн тэргүүний зорилт юм.
Ши Жиньпин Трамптай болон нэгдүгээр сард Бээжинд зочилсон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нартай уулзахдаа Японы "шинэ милитаризм" буюу цэрэгжилтийн бодлогод ихээхэн бухимдаж, идэвхтэй хэлэлцсэн гэдэг. Харин Япон улс өөрсдийн батлан хамгаалахын идэвхтэй бодлогыг Хятадын нэрлээд байгаа шиг милитаризм биш хэмээн няцааж байгаа юм.
Шинжээч Жон Делури Хятад, Хойд Солонгосын Японы эсрэг хамтын ажиллагаа нь бодит үйл хэрэг гэхээсээ илүү дипломат уриа лоозон төдий байх болно гэж үзэж байна.
Энэхүү айлчлал нь Ши Жиньпиний хувьд хилийн чанадад хийж буй ховор айлчлалын нэг гэдгээрээ онцлог юм. Сүүлийн саруудад тэрбээр дэлхийн олон удирдагчдыг эх орондоо хүлээн авсан бөгөөд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад гадаад руу аялах нь цөөрсөн. Түүний Хойд Солонгосыг зорьсон нь Бээжинтэй газар зүйн хувьд ойрхон (онгоцоор богино хугацаанд эсвэл галт тэргээр очих боломжтой) гэдгээс гадна хоёр талын харилцааны чухал ач холбогдлыг илтгэж байна.
"Crisis Group"-ын ахлах шинжээч Уильям Ян “Хойд Солонгос сүүлийн үед хиймэл оюун ухаанаар удирдуулсан пуужинг амжилттай туршсанаа зарлах зэргээр пуужингийн туршилтын шинэ давалгаа үүсгээд байгаа энэ үед Ши Жиньпин Солонгосын хойг дахь хурцадмал байдал даамжрахаас сэргийлэхийн тулд Пёньянд биечлэн очих шаардлагатай гэж үзсэн болов уу" гэв.
Жон Делуригийн дүгнэснээр, Ши Жиньпиний гол зорилго бол “Хойд Солонгосыг Хятадын нөлөөллийн тойргоос хэт холдуулахгүй барьж байх" явдал бөгөөд энэ нь Бээжингийн хамгийн их санаа зовдог асуудлын нэг байсаар ирсэн юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 8
2026 оны 6-р сарын 7
2026 оны 6-р сарын 1
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 4
2026 оны 6-р сарын 10
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 2
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 9
2026 оны 6-р сарын 3
2026 оны 6-р сарын 1