НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ-ын өр $40 их наядыг давлаа
АНАЛИЗ

АНУ-ын өр $40 их наядыг давлаа

2026 оны 8-р сарын 20
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 АНУ, Вашингтон хот дахь АНУ-ын Сангийн яамны байр. 2026 оны 7 сарын 30

Xinhua News Agency (2026-08-20)

Америкийн олон нийтийн эзэмшиж буй өр $32.266 их наяд, харин засгийн газрын өр $7.782 их наядад хүрснээр АНУ-ын нийт өрийн хэмжээ $40.047 их наяд болжээ.

Тооцоолж байснаас хэдэн сарын өмнө тохиож буй энэхүү таагүй үзүүлэлт нь АНУ-ын холбооны засгийн газрын төсвийн асар том алдагдал болон зарлага нь орлогоосоо байнга давж, улсын өрийг тасралтгүй нэмэгдүүлсээр байгаагийн илрэл юм.

Холбооны засгийн газар КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад зориулж хэдэн их наяд доллар зарцуулснаас гадна сүүлийн жилүүдэд татварыг бууруулж, цэргийн зардлаа эрс нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд улсын өр хурдацтай өсөн нэмэгдэж, бондын зах зээлд сөрөг дохио өгөн, Эрдэнэсийн сангийн бондын өгөөжийг дээшлүүлэхэд хүргэв. Мөн өрийн хүүгийн төлбөр өссөн нь нийт өрийн хэмжээг улам бүр томруулах гол шалтгаан болжээ.

Сангийн яамны сарын тайланд дурдснаар 2025 оны 10 сарын 1-нээс эхэлсэн 2026 оны санхүүгийн жилийн эхний есөн сарын байдлаар Холбооны засгийн газар $1.367 их наядын төсвийн алдагдалтай ажилласан байна. Энэ хугацаанд цэвэр хүүгийн төлбөр $827 тэрбумд хүрсэн нь батлан хамгаалах салбарын $713 тэрбумын зардлаас давж, одоо $1.244 их наядад хүрээд буй нийгмийн хамгааллын зардлын дараагаар хоёрдугаарт эрэмбэлэгдэх болоод байна.

Дашрамд сануулахад АНУ-ын холбооны засгийн газрын өр 2022 оны 1 сард $30 их наяд, 2026 оны 3 сард $39 их наяд, улмаар 2026 оны 7 сард $39.7 их наядад хүрч байв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улсын өр $40 их наяд давсныг эдийн засгийн байдал тун муудсаныг сануулсан аюултай бөгөөд түгшүүртэй үйл явдал гэж тодорхойлж байна.

Холбооны төсвийн хорооны ерөнхийлөгч Майя МакГинеас лхагва гаригт хийсэн мэдэгдэлдээ "Олон нийтийн эзэмшиж буй өр манай эдийн засгийн нийт хэмжээнээс давж ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хувь хоёр дахин өссөн бөгөөд хүүгийн зардал батлан хамгаалах салбарын төсвийг давсан нь аюулын харанга дэлдэж буй хэрэг мөн" гэлээ.

Тэрбээр цааш нь "$40 их наядын өр зөвхөн засгийн газрын санхүүгийн данс дээр байдаг “тоо” биш бөгөөд энэ нь эдийн засаг даяар мэдрэгдэж, ямар нэгэн байдлаар иргэдийн хэтэвчинд шууд нөлөөлдөг. Бид хэдий чинээ их зээл авна, төдий чинээ инфляцийг хөөрөгдөж, төсвийн бусад шаардлагатай асуудлуудыг хойш шахаж, хямралд өртөмтгий эмзэг байдалд орно" гэв.

Бүх намын бодлогын төвийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Маргарет Спеллингс "Манай санхүүгийн одоогийн чиглэл, траектори нь огт тогтвортой биш гэдэг нь тодорхой байна. Хамгийн өвөрмөц, сайн хувилбараар бодож үзсэн ч бид хавцлын ирмэг рүү өндөр хурдаар давхиж байгаа мөртлөө хүрдээ эргүүлж чиглэлээ өөрчлөхөөс татгалзсаар байна. Холбооны өр нь амьжиргааны өртгийг аль хэдийн нэмэгдүүлж, бусад хөрөнгө оруулалт болон зардлыг боомилон, манай эдийн засаг болон америкчуудын ирээдүйн хөгжилд аюул заналхийлж байна" гэж мэдэгдсэн юм.

Конкорд эвсэл ба Конкорд акшн сангийн гүйцэтгэх захирал Кэролин Бурдо "$40 их наяд бол сэрүүлэг байх ёстой. Гэвч Конгресс ч, Ерөнхийлөгч ч энэ өсөлтийг зогсоох итгэл үнэмшилтэй төлөвлөгөөгүй байна. Бид дараагийн үедээ ийм дарамттай өр, мөн “хэн нэгэн сүүлд нь учрыг нь олно” гэсэн хоосон амлалтаас илүү дээр зүйлийг өгөх үүрэгтэй" гэжээ.

Энэхүү сэтгэл зовоосон үйл явдлын хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Куш Десай хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнөх ерөнхийлөгч Жо Байдены санхүүгийн буруу удирдлагыг цэгцэлнэ гэж амласан болохыг санууллаа. "Трампын засаг захиргаа АНУ-ын өрийн ДНБ-д эзлэх харьцааг дахин зөв голдирдолд нь оруулахын тулд холбооны зардлын үр ашиггүй байдал, залилан болон урвуулан ашиглалтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг түргэсгэхэд анхаарлаа хандуулж байна" гэж тэрбээр нэмж цохон тэмдэглэсэн юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна