

Ардчилсан намаас өчигдөр (2026.07.30) хэвлэлийн бага хурал хийж, Ерөнхий сайд Н.Учралын Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг огцруулах шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэхдээ “МАН 21 аймаг, 9 дүүрэгт засаглаж байна. Цөөн хэдэн аймаг, дүүрэгт ялалт байгуулсан Ардчилсан намынхныг оролдож огцруулахаас гадна ажил хийх боломжгүй болгож байна. Эрх мэдэлд хэт их шунахаар ямар болдгийг та бүхэн мэднэ. Ардчилсан намыг басах хэрэггүй. Баян-Өлгий аймгийн Засаг даргыг нь чөлөөлснийг улс төрийн захиалгат хэрэг гэж үзэж, эсэргүүцэж байна” гэлээ.
Үнэндээ, АН-ын гишүүдийн хэлээд байгаа шиг Е.Зангар нь гэм буруугүй, энхийн цагаан тагтаа биш аж. Засаг даргын эрх мэдлээ хэтрүүлэн, Баян-Өлгийд дураараа дургих болсныг аймгийн иргэдийн төлөөлөгчдөөс нь багагүй гомдол УИХ-ын гишүүд, сайд нарт хүргүүлжээ.
Тухайлбал, орон нутгийн төсөвт ₮8 тэрбумын хохирол учруулсан. Төрийн болон орон нутгийн тендерийг хугацаанд нь зохион байгуулаагүйгээс төсвөө эргүүлэн татуулахад хүргэсэн. Засгийн газрын хэмнэлтийн бодлогыг эсэргүүцэж, Тамгын газрын бүтэц, орон тоогоо нэмэгдүүлсэн. Төрсөн эгчийнхээ хүргэн болох Ө.Тиянахыг Тамгын газрын даргаар хууль зөрчин ажиллуулж байгаа. Мөн дэлхийд ховордсон цоохор ирвэсийг хууль бусаар агнасан гэх хэрэг, зөрчил гаргасан. Гэх мэтээр тэрбээр албан тушаалаасаа огцрох үндэслэлээ хангалттай хангачихсан аж.
Атал Ардчилсан намынхан энэ асуудлыг улстөржүүлж, АН-ыг басаж болохгүй гэх мэтээр сүрдүүлж буйн ард арай өөр улс төр уншигдаж байна. УИХ-ын С.Одонтуяагийн хувьд Байгаль орчин, уур амьсгалын сайдаар ажиллаж байхдаа COP17-ийн төсвийн замбараагүй зарцуулалттай нэр холбогдох болсон. Найман тэрбумын асуудалд өмнөх сайдууд болох Б.Батбаатар, С.Одонтуяа нарын нэр холбогдож буй нь түүнийг хилэгнүүлэхэд хүргэсэн байж магадгүй.
Нөгөө талаар Ардчилсан намынхан Н.Учралыг огцруулж, Л.Оюун-Эрдэнийн буюу жинхэнэдээ Женкогийн Засгийн газрыг огцруулсны өс хонзонг авах гэж удаа дараа улайрч байгаа. Тэгэхээр тэдний хувьд Е.Зангарыг албан тушаалаас нь огцруулсан нь бол зөвхөн шалтаг. Шалтгаан нь Ардчилсан намыг хамтарсан засгаас хөөсөн бухимдал нь одоо хүртэл тайлагдаагүй, тиймээс Засгийн газрыг огцруулна гэх үгийг амны уншилгаа болгочихсон.
Хамтарсан Засгийн газрын үед цахилгаан, дулаан, татвар, мах, сүү, гурил будаа бүгд өссөн. Гэхдээ Ардчилсан нам хэзээ ч засгийн эсрэг үйлдэл гаргах нь бүү хэл үг дуугарч байгаагүй.
Тиймээс арай үндэслэлтэй, дөмөгхөн тайлбар хэлэхгүй бол аймагтаа “заан” болсон, иргэдийнхээ үгийг бүү хэл Засгийн газрын шийдвэрийг тоож сонсохоо больсон, төрийн албыг ил цагаан төрлийн алба болгож хувиргасан Е.Зангар гэгчийг өмөөрөх нь үнэндээ өчүүхэн шалтаг болж л харагдаж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын шаардлага хэт ШОГ байлаа гэхэд хилсдэхгүй.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 30
2026 оны 7-р сарын 31
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 3
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 27
2026 оны 8-р сарын 1
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 26
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 28
2026 оны 8-р сарын 2
2026 оны 7-р сарын 30