НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АН-ын бүлгийн гишүүд зөвлөхүүдээ ад үзэх болжээ
ШАР МЭДЭЭ

АН-ын бүлгийн гишүүд зөвлөхүүдээ ад үзэх болжээ

2025 оны 12-р сарын 2
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

МАН ба МАНЖ мафийн зодооноос болж, АН-ын бүлгийн гишүүд хүртэл зөвлөхүүдээ буруутгаж, зарим гишүүн тэднийг ажлаа өгөхийг шаардах болсон байна. Тодруулбал, ард түмний болон намын мандатгүй байж бүлгийн шийдвэрт нөлөөлж байгааг нь О.Алтангэрэл нарын гишүүд эсэргүүцэж байгаа гэнэ. Тус намын бүлгийн өчигдрийн /2025.12.01/ ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хөнджээ. АН-ын бүлэгт 11 хүн зөвлөдөг.

Ахлах зөвлөх нь М.Чимэддорж. Тэрбээр улс төрийн шийдвэрүүдэд илүү оролцоотой байдаг бол Д.Амарбаясгалан хуулийн зөвлөхүүдийн ахлагчаас гадна намын байгуулалтын газрын даргаар томилогдсон. А.Батпүрэв эдийн засгийн зөвлөхүүдээ ахалдаг. Тэд сүүлийн үед бүлгийн шийдвэрт хэт нөлөөтэй, хэт оролцоотой байгаа нь бүлгийн зарим гишүүнээс шүүмжлэл хүртэх болсон байна.

Нэгд, өнгөрсөн зун “Огцрох амархан” жагсагчдын талд зогссон, Л.Оюун-Эрдэнийн эсрэг бүлгийн гишүүддээ ил, далдаар нөлөөлсөн, үүнээс болж Ерөнхий сайдаас огцруулах ажиллагаанд АН оролцсон гэж буруутгаж байгаа аж. Дашрамд дурдахад, Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаанд АН оролцохгүй гэж бүлгийн шийдвэр гаргасан байдаг. Үүнээс болж, Л.Оюун-Эрдэнэ огцорсон, АН засгаас гарсан. АН засгаас гарснаар олон хүн ажилгүй болсон. Иймээс огцорсон сайд нар багагүй бухимдалтай яваа бололтой. МАН-ын Засгийн газар АН хамтрахгүй, сөрөг хүчнээ хийхээ зарласан. Үүнд ч тус намын бүлгийн зөвлөхүүд нөлөөлсөн байх талтай. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сард өрнөсөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг огцруулах асуудалд хоёуланг нь явуулна гэсэн шийдвэрийг АН-ын бүлэг гаргасан нь зөвлөхүүдийнх нь өгсөн зөвлөгөө гэх. Үнэндээ ч гишүүдээсээ илүү эрх мэдэлтэй зөвлөхүүд гэж хаана ч байхгүй. МАН-ын бүлгийн зөвлөхүүд ч “том толгой” гаргадаггүй. Атал АН-ын бүлгийн зөвлөхүүд “томрох” болсон нь гишүүдийнх нь дургүйг хүргэж байгаа аж.

Бүлгийн зарим гишүүд зөвлөхүүдээ ад үзэх нэг шалтгаан нь тэднийг ирээдүйн улс төрийн өрсөлдөгчөө гэж харж байж болох. Ямар ч байсан зөвлөхүүдийнхээ том эрх мэдлийг хязгаарлахыг тэд бүлгийн даргаасаа шаардах болсон байна. Мөн О.Цогтгэрэл намын дарга, бүлгийн даргаа давхар хашиж буй нь Улс төрийн намын тухай хууль болон  АН-ын дүрэм талаасаа ямар нэгэн асуудалгүй гэж зөвлөхүүд нь ил, далдаар нөлөөлөл үзүүлж буйг үгүйсгэх аргагүй юм.

Х.ДАГИНА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

Б.Баатар хуурай ахынхаа хэргээр тохиров уу, төрсөн дүүгээрээ наймаалцав уу?

“Херо энтертаймент”-ийн ерөнхий захирал Б.Баатарыг АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтран залилах, мөнгө угаах болон үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Oct 15, 2026

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

УИХ-ыг барьцаалсан улс төрийн ГУРВАЛ

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

ХЗДХ-ийн сайдын томилгоог хэн яагаад бойкотлов

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ

Х.Нямбаатар хулгайч гэж дуудуулсандаа сэтгэл санаагаар унаж байна гэжээ