
Хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн Удирдах хороонд Монголбанк нэгдлээ
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хийсэн уулзалтын үеэр mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэх баримт бичигт Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо.























