2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19


Ямар ард түмэн байна, тийм л төр байдаг гэдэг. УИХ нь ард түмний төлөөллийн институци, төрийн эрх барих дээд байгууллага гэвэл өнөөгийн парламентын гишүүд бидний сонгосон “төр”, манай нийгмийн нэг төлөөлөл мөн.
Үндсэн хуульд зааснаар парламентад хэн ч сонгогдох эрхтэй. Харин парламентад сонгогдсон гишүүн нь төрийн хуулийг баримтлах, иргэний ёс суртахууныг сахих үүрэгтэй. Иргэний ёс зүй гэдэг нь нийгмийн дэг журмыг хангах, аливаа хууль бус үйлдлээс татгалзах, бусдын үзэл бодол, нэр төр, хүний эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, өөрийн үйлдэл, эс үйлдэл бүрийнхээ өмнө хариуцлага хүлээх чадвартай байхыг хэлнэ.
Атал Монголын парламентад төрөө засалцах нь бүү хэл гэрээ ч, биеэ ч засч чадаагүй гишүүн цөөнгүй. Хууль хэлэлцэж батлах байтугай өөрийнхөө үг-үйлдлийг хянаж дийлэхгүй хүмүүс парламентад суугаагийн эмгэнэл нь манай нийгэм өөрөө.
Товчхондоо, сонгогчид үнэт зүйл, үзэл бодол ойролцоо, өөр шигээ л хүмүүсийг сонгодог. Жишээ нь, УИХ-ын гишүүн М.Нарантуяа(Нара), Ц.Мөнхтуяа нар байна. Тэд тэнгэрээс бууж ирээгүй, намын жагсаалтаар УИХ-д орж ирсэн гишүүд юм.
Монголын парламент угийн нэр хүнд муутай. Гээд энэ удаагийн парламент шиг гудамжны хулигаанууд төрийн толгой дээр “бөөлжих” хүртлээ арай ч уланд унаж байгаагүй юм. Үүнд тэднийг буруутгахаас илүү намын жагсаалтад оруулсан МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл, ИЗНН буруутай. Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр, Т.Доржханд, Н.Номтойбаяр, Б.Батбаатар нараас гадна сонгогчид бид бүр ч буруутай.
2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог холимог болгож, гишүүдийн тоог 126-д хүргэсэн. Улмаар УИХ-ын 2024 оны сонгуулийг ҮХНӨ-ийн хүрээнд явуулж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгосон юм.
Сонгуулийн холимог тогтолцооны давуу тал нь сонгогчдын санал гээгдэх нь бага. Намын жагсаалтаар дамжуулан эмэгтэйчүүд болон цөөнхийн төлөөллийг парламентад нэмэгдүүлэх боломжтой болдог. Сул тал нь намын жагсаалт намын дарга нарын үзэмжээр шийдэгддэг. Үндсэндээ "хаалттай жагсаалт"-аар намын дарга нар өөрсдийнхөө хүнийг парламентад чихэх боломжтой. Үүний нотолгоо нь өнөөгийн парламент дахь листнийхэн.
Харамсалтай нь, 2024 оны сонгуулиар намын жагсаалтаар гишүүн болсон парламентын хулигаанууд Монголын улс төрийн гашуун сургамж болж байна. Өөрөөр хэлбэл, намын жагсаалтад хэнийг бичих нь намын даргын шийдвэрлэх асуудал болоод зогсохгүй жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг судлаж, намыг нь дугуйлах нь сонгогчдын нэг хариуцлага болж байна.
2024 оны сонгуульд МАН-ын листэнд хэнд танигдаагүй, “бор халзан хонь” олноор оруулсан нь угтаа Монголын парламентыг “атгах” гэсэн анд найзуудын арга тактик байсан нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас огцруулах үед нэн тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын тооноор орж, УИХ-ын гишүүн болсон Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, М.Энхцэцэг, М.Мандхай, Б.Уянга, А.Ариунзаяа, Д.Ганмаа, О.Номинчимэг, Б.Баярбаатар, С.Эрдэнэбат нар өнгөрсөн тангарагтаа биш өөрсдийг нь гишүүн болгосон экс дарга нартаа үйлчилсэн нь холимог тогтолцооны гол гажуудлын нэг байв.
Пропорционалийн гажгийг засахын тулд МАН-ын дарга Н.Учрал “МАН цаашид хэнийг жагсаалтаар оруулах вэ гэдэгт онцгой анхаарна. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй хэрнээ шууд жагсаалтад бичигддэг байдлыг арилгана. Жагсаалтаар нэр дэвших хүмүүст намын анхан, дунд шатанд гурван жилээс багагүй хугацаанд ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлага тавина” гэж амалсан. Энэхүү амлалт нь нэг талаас нийгмийн, нөгөө талаас намын гишүүдийн шахалттай нь ч холбоотой юм. УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс эхлээд олон хүн “УИХ-д ногоон гэрлээр орсон гишүүд намынхантайгаа тулж ажиллах нь бүү хэл мэнд ус мэддэггүй” гэх хүн ёсны гомдол, шүүмжлэл хэлж байсан удаатай.
ХҮН-ий жагсаалтаар гишүүн болсон Т.Доржханд, Г.Уянгахишиг, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Б.Найдалаа, Үндэсний эвсэлийн жагсаалтаар Төрийн ордонд орж ирсэн Н.Номтойбаяр, А.Ундраа, Б.Пүрэвдаваа, М.Сарнай нар ч сонгогчдын хүлээлтэд хүрээгүй. Нийгмийн эрх ашгаас илүү намын болон хувь хүний эрх ашиг, эрх мэдэлд үйлчлэхээ тэд өнгөрсөн жилийн МАН-ын зодооноор ил харуулсан билээ.
Нэгэн цагт эзэмшсэн боловсролд нь эргэлзэж буйгаа илэрхийлж явсан А.Ундраа гишүүн гэхэд Л.Оюун-Эрдэнийг өмгөөлөх хүртлээ өөрчлөгдсөн нь өөрийг нь ахин гишүүн болгосон гурван үсэгтэй компанийн эрх ашгийн төлөө байсан нь ойлгомжтой.
Үндсэндээ, намын жагсаалтныхан намын даргынхаа могойд барьдаг мод болдог нь Монголын парламентад хэвийн үзэгдэл болжээ.
ИЗНН-ын гишүүн М.Нарантуяа, АН-ын гишүүн Ц.Мөнхтуяа нар бол Монголын улс төрийн шорвог сургамж, хүүхэн гудамжнаас явсан ч гудамж хүүхнээс яваагүйн тод жишээ.
Хамгийн хорлонтой нь, тэдний хулигаан занг ашиглан гадаад, дотоодын зохион байгуулалттай улс төрийн бүлэглэлүүд Монголын парламентад итгэх иргэдийн итгэлийг сулруулж, энэ хэрээр Монгол төрийн нэр хүндийг үнэгүйдүүлэх, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гэсэн зорилго тээж явааг хэн мэдлээ!
УИХ-ын гишүүн бол дарга биш, сонгогчдын төлөөлөл. Үүнийгээ ойлгодог хүн өнөөдрийн парламентад тун бага. Ихэнх нь иргэдээс илүү тэгш эрхтэй гахай болж хувирдгийн бодит жишээ гэвэл М.Нарантуяа байна. "Нарантуул"-ын "бөбөөчид"-өөс ялгарах юмгүй авирлах түүний үг үйлдэл үнэндээ хэтэрчээ. Хэрэвзээ Монголын парламентад ёс зүйн хороо гэж байдаг бол М.Нарантуяагийн ёс суртахуунд хариуцлага тооцох цаг болсон байна. Амнаасаа үг унагах бүрдээ хараал урсгах болсон М.Нарантуяа, Ц.Мөнхтуяа нар нь Монголын парламентын хараал болж хувирсныг Н.Учралд сануулахад буруудахгүй биз. Монголын төр гудамжны авгай нарын дураараа бөөлдөг "Тамгагүй төр"-ийн тайз биш билээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 2
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 1-р сарын 16
2026 оны 2-р сарын 16
2026 оны 1-р сарын 20
2026 оны 2-р сарын 23
2026 оны 1-р сарын 15
2026 оны 1-р сарын 6
2026 оны 1-р сарын 15
2026 оны 2-р сарын 3
2026 оны 1-р сарын 27
2026 оны 2-р сарын 21
2026 оны 1-р сарын 19