НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ялгаа: Казакстан гадаадын хөрөнгөөр хөгжиж, монголчууд гадны хөрөнгө оруулагчаа хөөсөөр!
АНАЛИЗ

Ялгаа: Казакстан гадаадын хөрөнгөөр хөгжиж, монголчууд гадны хөрөнгө оруулагчаа хөөсөөр!

2026 оны 7-р сарын 27
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Казахстан дэлхийн ураны салбарын хамгийн том тоглогчдын нэг болжээ. Тэд уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулагчдыг урин залж, эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулж байна. Харин Монгол гадаадын хөрөнгө оруулагчдаа үзэн ядсан гуйлгачин улс хэвээрээ үлджээ.

Баяр наадмын өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрийн троллууд Оюутолгойн экспортын замыг хааж, гэрээг цуцлаж, Рио Тинтог хөөж гаргахыг шаардсан. Энэ нь ч тодорхой улс төрийн шалтгаантай болох нь ойлгомжтой.

Уран, атомын цахилгаан станцын асуудал хөндөгдөх болгонд монголчуудыг ургийн гажигтай малаар айлгах төлөвлөгөөг монголчуудын гараар эрчимтэй хэрэгжүүлж ирсэн. Атал Казакстан ураны ордуудаа ашиглаж, дэлхийн зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа хангаж байна. Тус улс жил бүр 20 гаруй мянган тонн уран олборлодог.

Энэ нь өнөөдөр дэлхийн атомын цахилгаан станц тутмын хоёрны нэг нь Казахстанаас шууд эсвэл шууд бусаар хамааралтай болсон гэхэд хилсдэхгүй. Маш товчоор хэлэхэд цөмийн эрчим хүчний салбарт Казакстан гол цөм нь болохоор чармайж байна. Мэдээж, гол зорилго нь геополитик, эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах тухай юм.

Тэгвэл Монголд юу болов?! Өнгөрсөн 20 гаруй жилийн турш хэлэлцэж, талцсаны эцэст Н.Учрал Эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа ураны салбарт гуравдагч оронтой хамтрах бодлогоо парламентаар батлуулж чадсан юм. Гэхдээ Монгол Улс хэзээ атомын цахилгаан станцтай болох вэ гэдэг нь асуултын тэмдэг хэвээр!

Газрын доорх шороо болгон баялаг болж чаддаггүй. Түүнийг зөв бодлого, зөв менежмент, зөв цаг хугацаанд ашиглах чадвар, хөрөнгө оруулалт, техник, технологийн хүчээр баялаг болгодог. Үүний тулд Монголд мөнгөтэй хөрөнгө оруулагч хэрэгтэй. Гэхдээ далайд гарцгүй, хоёр том хөрштэй улсын аюулгүй байдлын баталгаа нь гуравдагч орны хөрөнгө оруулалт юм.

Казахстан үүнийг бодитоор харуулж чадаж байна. Харамсалтай нь, монголчууд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг хадны мангаа гэж харсан хэвээр.
Өнөөдөр бидэнд хамгийн их хэрэгтэй зүйл бол “ураны төлөө” эсвэл “ураны эсрэг” туйлшрал биш. Харин үндэсний эрх ашигт нийцсэн, шинжлэх ухаан, эдийн засаг, байгаль орчны тэнцвэрийг хангасан бодлого чухал.

Учир нь хорин жилийн дараа Монголд “боломж байсан” гэж өнөөдрийнх шигээ зовлон тоочсон хэвээрээ байх уу эсвэл боломжоо ашиглаж Казакстан шиг хараат бус том тоглогч болох уу гэх сонголттой нүүр тулж байна!

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

ГЕОПОЛИТИКИЙН 4 БОЛГООМЖЛОЛ: Улстөржиж болох ч улсын аюулгүй байдлаар наадаж болдоггүй!

ГЕОПОЛИТИКИЙН 4 БОЛГООМЖЛОЛ: Улстөржиж болох ч улсын аюулгүй байдлаар наадаж болдоггүй!

Орчин үед гэрийн гадаах геополитик болон гэр доторх улс төрийн тэмцэлд халуун дайнаас илүү аюултай, чимээгүй хэрнээ хөнөөлтэй "шинэ технологи" ноёрхох болсон. Дайныг зөвхөн байлдааны талбарт хийдэг үе хэдийнэ өнгөрч, иргэдийн өдөр тутмын хэрэглэдэг сошиал медиа, эдийн засгийн шийдвэр, эрчим хүчний төсөл, гадаад худалдаа, хууль эрх зүйн орчин бүгд "саарал бүс"-ийн мөргөлдөөний талбар болоод удаж байна. Ялангуяа их гүрнүүдийн дунд орших Монголын хувьд харийнхны ашигладаг хөнөөлт зэвсэг нь монгол хүн, монголчууд болж хувирсан билээ. Хамгийн том жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгжүүлсэн “Хятад цэрэг танкны” технологи. Хамгийн сүүлийн жишээ нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хэдэн сарын турш сэвж буй “казах” ажиллагаа. Өнгөцхөн харвал Баян-Өлгий аймгийнхны хоорондын зөрчил мэт боловч, хилийн чанадаас найруулсан, нарийн төлөвлөгөөтэй, санхүүжилт бүхий геополитикийн том төсөл гэж харах, хардах 4 болгоомжлол байна.

Sep 13, 2026

Авлигын сэжигтнүүдээс ардчилсан парламентаа хэзээ чөлөөлөх вэ?!

Авлигын сэжигтнүүдээс ардчилсан парламентаа хэзээ чөлөөлөх вэ?!

9/11-ний гэрэл зургууд ба түүний үзээгүй ганц өнцөг

9/11-ний гэрэл зургууд ба түүний үзээгүй ганц өнцөг

Бүдүүн гэдэсний хорт хавдрын талаарх шинэ судалгаа

Бүдүүн гэдэсний хорт хавдрын талаарх шинэ судалгаа