2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16


Улирч буй 2025 оны дэлхийг Трамп, Орос-Украин, AI, газрын ховор элементийн төлөөх өрсөлдөөн гэсэн үгсээр тодорхойлж болно.
Дэлхийн гол дүр Трамп
2025 оны 1-р сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд хоёр дахь удаагаа суусан Трамп яах аргагүй дэлхийн гол дүр байлаа. Үүрэгт ажлаа авангуутаа АНУ-ын гадаад улс орнуудад явуулж байсан хөгжлийн хөтөлбөрүүдийг зогсоосноор эхэлсэн Трампын стандарт бус шийдвэрүүд оны турш үргэлжиллээ. Дөрөвдүгээр сард дэлхийн улс орнуудад худалдааны тарифын дайн эхлүүлсэн. АНУ-ыг гадаад орнуудын худалдааны түрэмгийллээс чөлөөлнө гэсэн утгаар “Чөлөөлөлтийн өдөр” хэмээн нэрийдсэн тарифын дайнаар улс орнуудад 10-60 хүртэл хувийн тариф ногдуулж байгаагаа зарласан. Тарифыг шууд хэрэгжүүлээгүй, тодорхой хугацаа өгч энэ хооронд улс орнууд Трамптай тохиролцоо хийж тарифаа бууруулж боломжийг олгож байгаа хэмээсэн нь бусдад энэрэнгүй хандсан үйлдэл мэт байсан ч үнэн хэрэгтээ тохиролцоо хийсэн улс болгоноос АНУ-д ямар нэг ашигтай наймааг Трамп хийж чадсан. Тарифын дайны хамгийн гол бай болсон Хятадтай хэрхэн учраа олохыг дэлхий нийтээр харж байсан ч Трампын төрөлхийн наймаачин зан зөвхөн эдийн засгийн төдийгүй 2025 онд түүний зуучлалтай явагдсан улс төрийн яриа хэлцлээс ч харагдсан. Украины энхийн хэлэлцээрийн эцсийн ашгийн чамгүй хувь нь АНУ-д ногдохоор байгаа нь үүний тод нотолгоо юм. 2025 онд Трампын зуучлалаар хэд хэдэн халуун цэгт эвлэрлийг тогтоож чадсан. Энэ хүчин чармайлтынх хариуд Энх тайваны Нобелийн шагнал авна гэж хүртэл яригдсан.
Гадаад ертөнцөд ийнхүү Трамп дэлхийг тохинуулаад завгүй байгаа бол дотооддоо түүний бодлого, шийдвэр, үйлдлүүдийг эсэргүүцсэн дуу хоолой тасарсангүй. Олон нийтийн сүлжээний томоохон нөлөөлөгчдийн дэмжлэгээр гарч сонгуульд ялалт байгуулсан Трамп эргээд тэдэндээ аяганы хариу барьж, технологийн томчууд болон нөлөөлөгч нарт давуу байдал олгосон нь юун түрүүн хэвлэл мэдээллийнхэнд таалагдаагүй. Цаашлаад сэтгүүлчдийг Цагаан ордонд ялгавартайгаар нэвтрүүлж, өөртөө таалагдаагүй, бодлого, үйл ажиллагааг нь шүүмжилсэн редакциудын сурвалжлах эрхийг хассан.
Украин буулт хийхээс өөр аргагүй
2022 онд Орос Украин руу цэргийн хүчээр довтлоход энэ үйл явц ингэж сунжирна гэж бодсон хүн цөөн байсан. 4 жил гарангийн хугацаанд хэдэн мянган залуусын амь, хэдэн тэрбумаар тоологдох эд материалын хохирол амслаа. Хохирлын мэдээ нь жирийн үйл явдлын мэдээ болтлоо чихэнд дасаад байсан дайн дуусч магадгүй найдвар 2025 оны эцэст бий боллоо. Трамп, Путин 2-ын тохиролцсон Энхийн төлөвлөгөөгөөр Украин буулт хийхээс өөр аргагүй нөхцөлийг тулгаж байгаа, тэр ёсоор ч болох биз. Украины буулт гэдэг нь Оросын армийн эзэлсэн газар нутгийг алдана гэсэн үг.
Нэг гарвал угсаатай хоёр улс ийнхүү нэг нэгнийхээ эсрэг буу шагайж байгаа нь нүдэнд харагдах ил байдал. Хөшигний ард АНУ, Европ, Орос гэсэн гурвалын хүчний тэнцвэрийн төлөөх өрсөлдөөн явж буй.
Дэлхийн эдийн засаг мөнгөн дээр тогтохоо больсон
Дэлхийн эдийн засаг эдүгээ мөнгөн дээр биш өндөр технологийн үйлдвэрлэл, түүний түүхий эд, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг хэн хянаж чадаж байгаагаар тодорхойлогдох боллоо. Сүүлийн жилүүдэд өндөр дүнтэй хийгдэж байгаа бизнесийн гэрээ хэлцлүүдийн дийлэнх нь өндөр технологи, хиймэл оюун, өндөр технологийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон газрын ховор элементтэй холбоотой байна. Газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтад АНУ болон Европ төдийлөн ач холбогдол өгөлгүй орхисон он жилүүдэд Хятад эсрэг бодлогоор явсан. Эдүгээр газрын ховрын олборлолтын 60%, боловсруулалтын 90% Хятадад ногдож буй. Хятад энэ давуу байдлаа улс төрийн харилцаанд хүртэл ашиглах болсон. Тиймээс АНУ болон барууны орнууд Хятадаас хамаарлаа бууруулахын тулд газрын ховор элементийн нөөцтэй орнуудтай хамтран ажиллах боллоо. Тухайлбал, газрын ховрын багагүй нөөцтэйд тооцогдож буй Дундад Азийн орнууд томчуудын нүдэнд торж, эхний гэрээ хэлцлүүдээ байгуулаад байна. АНУ-ын Геологийн албаны мэдээгээр Дундад Азийн бүс нутагт газрын ховрын илэрсэн 28 орд байгаа бол дахиад 150 гаруй орд хайгуулын шатанд байгаа гэжээ. Эдгээр 28 ордод салхин сэнсний турбин, гар утас, сөнөөгч онгоцны эд ангид хэрэглэдэг 17 элементийн нөөц бий.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16