НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
МЭДЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа

1 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод тус улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой /2026.08.28/ бараалхлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд 24 жилийн дараа Бельгийн Хаант Улсад хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар албан ёсны айлчлал хийж байгааг онцлов. Хоёр том гүрний дунд байрладаг хэдий ч манай улс олон талт гадаад бодлогыг эрхэмлэн гуравдагч хөршийн бодлогод Европын Холбооны улсууд онцгой байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2024 онд зохион байгуулсан сонгуулиар 126 гишүүний бүрэлдэхүүнтэй УИХ байгуулагдсан талаар тэрбээр танилцуулаад, энэ нь сонгодог парламентыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх, төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болсон гэдгийг тодотгов.

Энэ удаагийн парламентад 5 нам, эвслийн төлөөлөл сонгогдож, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон нийт гишүүдийн 25 хувь болсон нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан амжилт хэмээн тэмдэглэсэн.

УИХ-ын дарга,Өнгөрсөн хавар Европын парламентын гишүүд Монгол Улсад айлчлах үеэр Европын Холбооны улсуудад харилцан зорчих визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хөндөн ярилцсан.Энэ асуудлыг Европын парламентад Бельгийн парламентын зүгээс дэмжсэнд талархаж байна хэмээлээ.

Тэрбээр албан ёсны уулзалт, айлчлалын хүрээнд хийх бусад уулзалт, арга хэмжээ манай хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Бельгийн Хаант УлсынХолбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой, Бельгийн Хаант Улсын хойд бүс нутагт улс төрийн долоон нам, эвсэл, өмнөд хэсэгт улс төрийн таван нам, эвсэл байдаг. Хоёр бүс нутагт олонхын санал авсан нь Засгийн газрыг бүрдүүлэх эрхтэй. Олонхын бүрдүүлсэн хоёр эвсэл нийлж Засгийг бүрдүүлдэг бөгөөд бүс нутгууд боловсрол, техник, технологийн дэвшилтэт салбаруудад өөрийн гэсэн эрх мэдэлтэй байдаг талаар танилцуулав.

Тэрбээр, геополитикийн нөхцөл байдалд тодорхой үр нөлөө үзүүлдэг Бельги Улс өөрийн улстай адил үнэт зүйлтэй орнуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэхийн төлөө байдаг хэмээгээд, цаашид соёл, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Европын Холбооны улсуудад 70 мянга шахам монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа. Монгол Улс Европын Холбооны улсуудын иргэдийг Монголд 30 хоног визгүй зорчих боломжийг бүрдүүлсэн талаар дурдаад, Монгол Улсын иргэдийг Европын Холбооны орнуудад зорчих визийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудлыг эцэслэн баталгаажуулахад анхаарч ажиллахыг хүслээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, УИХ-гишүүн Б.Мөнхсоёл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхийн зэрэгцээ ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Aug 30, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ