НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Жирийн иргэд ба УИХ-ын гишүүдийн ЯЛГАА!
АНАЛИЗ

Жирийн иргэд ба УИХ-ын гишүүдийн ЯЛГАА!

2 цагийн өмнө
Э.Жагар

Э.Жагар

journalist

2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн баталсан УИХ-ын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүх хүн тэгш эрхтэй байх заалтыг зөрчин УИХ-ын гишүүд илүү давуу эрхтэй болж хувирсан.

Нэгдүгээрт УИХ-ын тухай хуулийн 41.7-д "Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" гэжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн согтуугааар авто машин жолоодох, хүчин, хүчирхийллийн хэрэг үйлдэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, тээвэрлэх, хулгай хийх, хуулиар хориглосон эм импортлох, хүүхдийн эрх зөрчих, байгаль орчин бохирдуулах, төрийн хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзах эрхтэй болсон. Хэрэв жирийн иргэн энэ бүхнийг үйлдвэл торгуулаад зогсохгүй хорих ялаар шийтгүүлнэ.

Иймээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын тухай энэхүү заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн.

Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно” гэсэн заалтын дагуу одоо байгаа УИХ-ын гишүүд 2028 онд дахин сонгогдож чадахгүй бол бүтэн нэг жилийн хугацаанд үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

УИХ-ын гишүүний цалин дунджаар ₮7,9 сая бол 12 сарын турш 126 гишүүн ₮12 тэрбумын мөнгөн тэтгэмж авахаар байгаа юм.

Гэтэл жирийн иргэн ажилгүй болсон тохиолдолд нийгмийн даатгалын сангаас гурван сарын хугацаатай ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байдаг. Гэхдээ энэхүү эрх нь 24 сар нийгмийн даатгал төлж сүүлийн есөн сарын нийгмийн даатгалын төлөлт тасраагүй тохиолдолд, нийгмийн даатгал төлсөн жилээс хамаарч сүүлийн гурван сарын цалингийн хэмжээний 45-70%-иар тооцож ажилгүйдлийн тэтгэмжийг олгодог.

Энэхүү тэтгэмжийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Дөрвөн жил төрийн нууцтай харилцаж ажилласан хүмүүсийг бүрэн эрх нь дуусахад шууд ажилгүй, орлогогүй гудамжинд хаяхгүй байх, төрийн нууцаа хамгаалах бодлого" гэж тайлбарлаж байсан бол ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг "парламентын дархлааг сулруулсан аймшигтай шийдвэр гаргалаа" гэж буруутгасан билээ.

Гишүүдийн тэтгэмжийг цуцлуулахаар 100 мянган иргэн D-Parliament-д хандаж, гишүүдийн энэхүү тэтгэмжийг цуцлах хүсэлт гаргасан. Уг өргөдлийг УИХ-ын Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд албан ёсоор шилжүүлсэн ч одоогоор парламентаар хэлэлцээгүй байгаа юм.

Жирийн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгож яллаж болно, УИХ-ын гишүүнийг Зөрчлийн тухай хуулиар яллаж торгож болохгүй, энгийн иргэн ажилгүйдлийн тэтгэмжийг гурван сар авах эрхтэй бол УИХ-ын гишүүд бүрэн эрх нь дууссан ч 12 сарын хугацаанд ялгамжтай тэтгэмж авна. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хууль иргэн бүрт тэгш үйлчилж байгаа нь энэ үү!

Монгол Улсын Үндсэн хуулийн дээр ямар ч хууль гарах ёсгүй. Үндсэн хууль бол төрийн харилцааны үндэс, эрх зүйн тогтолцооны тулгуур баримт бичиг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хамгийн дээд хүчин чадалтай хууль юм.

Төрийн дээд байгууллага болох УИХ нь Үндсэн хуулиа зөрчихөөр бусад хууль нь гууль болохоос яах билээ.

 
Э.Жагар

Э.Жагар

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 28 үйлдвэр Украины халдлагад өртжээ

Оросын газрын тос боловсруулах 30 гаруй томоохон үйлдвэрийн 28 нь Украины дроны халдлагад өртсөн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) мэдээлжээ. Зарим үйлдвэрт давтан цохилт өгсөн бөгөөд халдлагууд шатахууны үйлдвэрлэл, дотоодын нийлүүлэлтийг доголдуулсаар байна.

Nov 2, 2026

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Б.Энхбаяр: Би хэнд ч Түр хорооны хяналт шалгалтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

Умард Солонгосын хакерууд олон тэрбум доллар дээрэмдэв

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ

АНУ-ын завсрын сонгууль болоход 1 хоног үлдлээ