НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Туркийн “Эрдоганомикс”-ээс авах Монголын сургамж!
АНАЛИЗ

Туркийн “Эрдоганомикс”-ээс авах Монголын сургамж!

1 өдрийн өмнө
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Бэлэн мөнгөний амлалт нь богино хугацаанд сонгуулийн санал авчирдаг ч урт хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг цаас болгож, иргэдийн хуримтлалыг үнэгүйдүүлдэг. Мөнгөний бодлогод улс төр оролцох нь хамгийн хатуугаар хэлэх юм бол эдийн засгийн “аллага” юм.

Монголын макро эдийн засаг төсвийн асар том тэлэлт, түүхий эдийн үнийн давалгаа, инфляцын дарамттай нүүр тулж байна. Импортын болон экспортын хямрал, дарамтыг хохирол багатай даван туулъя гэвэл утга уянгын сонгодог романтизм бидэнд хэрэггүй.

Бусад орнуудын гашуун туршлага, бодлогын алдаанаас суралцах нь хамгийн хямд, бодит хичээл болно. Тэр тусмаа сүүлийн 20 гаруй жил дэлхийн нийтийн анхаарлын төвд байсан Туркийн макро эдийн засгийн хувьсал нь манай хууль батлагчид, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын ширээний ном байх ёстой. Тэгж байж л бусдын алдаанаас Монголын өнөөгийн гарц гаргалгаагаа олж харах юм.

ПОПУЛИЗМЫН ТӨЛӨӨС

Турк улсын эдийн засгийн түүхэнд төв банкных нь бие даасан байдал ба уламжлалт бодлого ямар чухлыг хронологи хэлбэрээр сонирхуулъя. Ортодокс шинэчлэл ба алтан үе. Энэ үе нь 2002–2014 оны хооронд тохиожээ. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, төв банкны хараат бус байдлыг хуульчлан, төсвийн сахилга батыг мөнгөний бодлоготой хослуулав. Нийт эдийн засгийн өсөлт жилд дунджаар 7.2% хүрч, ~70%-тай байсан инфляцыг 13.8% хүртэл бууруулж чаджээ. Ортодокс гэдгийг маш ойлгомжтой агаад товчхон тайлбарлах юм бол “сурах бичгийн дагуу” хэрэгжүүлдэг бодлого. Жишээ нь, төсвийн сахилга батыг сахих.  Засгийн газар орлогоосоо давсан асар их зардлын алдагдал үүсгэхгүй байх, улсын өрийн хэмжээг ДНБ-ий тодорхой зохистой түвшинд барих шаардлагаьай. Хэрэглээг биш, бүтээмжийг дэмжих. Хавтгайруулсан халамж, хөнгөлөлттэй зээлээр бэлэн мөнгө тараахаас зайлсхийж, зардлыг хумиж, төсвийн ашигтай эсвэл тэнцвэртэй байдлыг хангах. Үүнийг ортодокс бодлого гэнэ.

Харамсалтай нь, 2014-2023 оны хооронд ортодокс бус буюу Эрдоганомикс бодлогын уршгаар Туркийн хямрал жолоогоо алдав. Т.Эрдоган засаглал өндөр хүү нь инфляцыг бий болгодог гэх шинжлэх ухааны эсрэг үзэл баримтлалыг тулгав. Төв банкны ерөнхийлөгчдийг дараалан огцруулж, бодлогын хүүг хүчээр бууруулснаар 2022 онд инфляц 85.5%-д хүрч, лирагийн ханш сүйрэв.

Эдийн засгийн уламжлалт онолын эсрэг, захиргааны болон популист аргаар эдийн засгийг жолоодох гэсэн туршилтууд угаасаа улс орноо сүйрүүлдэг. Үүний жишээ нь, Монголд женконизм гэх үзэгдэл. Л.Оюун-Эрдэнэ дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, их хэмжээний бэлэн мөнгө үйлдвэрлэв. Үр дүнд нь өнөөдөр инфляцийн өсөлт иргэдийн хэтэвчин дэхийг хэдийнэ суйлаад эхэлжээ. Төрийн данхайсан бүтцийг тэжээх гэж улсын төсөв улам томорч, нөгөө талд хувийн өмчийг хураах “Оюун-Эрдэнизм”-ын бодлого улсын эдийн засгаа нураахад хүрэв.

ИТГЭЛИЙН ӨРТӨГ

Сонгуулийн дараа Турк уламжлалт бодлогод эргэн шилжиж, бодлогын хүүг 50% хүртэл өсгөсөн. Хэдийгээр тус инфляци аажмаар буурч байгаа ч алдагдсан олон нийтийн болон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд асар их өртөг төлж байна. Тэгвэл Женконизм+Оюунэрдэнизмийн тархи угаалт сүүлийн 10 жил Монголыг хар массын орон болгож, тэдний хөлсний тэмцэгчдийн үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт 75%-аар уналаа. Оюутолгойг эс тооцвол 2009 оноос хойш гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Одоо ч Рио Тинтог хөөцгөөе гэсэн суртал ухуулгыг РЦНК болон Рио Тинтогийн төлбөртүүд Төрийн ордны гадна, дотроос хашгирсаар байна. Үр дагаварт гадаадын хөрөнгө оруулалт хасах руу унасаар, Хятадын бизнесменүүд Монголын зах зээлийг атгасаар.

Туркт тохиолдсон үйл явдал нь Монголыг тойрсонгүй. Тус улсын төв банкны хараат бус байдал алдагдмагц үндэсний мөнгөн тэмдэгт дахин босохгүйгээр унасан. Монголбанк дунд хугацааны инфляцыг 5-6%-д барих зорилт тавин хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа ч, сонгуулийн мөчлөг дагасан хөнгөлөлттэй зээл, татаас, төсвийн тэлэлтийн шахалт нь Монголбанкны бодлогын орон зайг хумисаар, хараат бус байдалд халдсаар. Төр нэг гараараа хөнгөлөлттэй зээл олгож, нөгөө гараараа бидний халааснаас өртөгийг нь төлүүлсээр.

ТӨСӨВ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨРЧИЛ

Цалин, тэтгэвэр нэмнэ гэдэг хувь хүндээ сайхан мэдээ. Гэвч том зургаараа төсвийн зардлын өсөлт, цалин, тэтгэврийн нэмэгдэл зэрэг нь дотоод эрэлтийг өдөөж, инфляцыг хөөрөгддөг. Засгийн газрын төсвийн хариуцлагагүй байдлыг Төв банк дангаараа бодлогын өндөр хүүгээр хазаарлах гэж оролдох нь бодит салбар, хувийн хэвшлийн зээлийн орон зайг боомилоход хүргэдэг.

Гадаад худалдааны нөхцөл, түүхий эдийн үнээс шууд хамааралтай манай улсын хувьд төгрөгийн ханш уян хатан байж л эдийн засгийг шокоос хамгаална. Ханшийг хиймлээр барих гэж валютын албан нөөцөө шахах нь эцэстээ валютын ханш огцом суларч, давхар хямрал үүсгэдэг болохыг Туркийн 1994, 2001 оны хямралууд нотолсон.

Тэгэхээр Мөнгөний бодлогын хараат бус байдлын хууль эрх зүйн баталгааг бэхжүүлэх, улс төрийн зорилгоор зээлийн хүүг хүчээр бууруулах оролдлогыг таслан зогсоох эдийн засгаа аврах үйлдэл юм.

Төсвийн зардлын тэлэлтийг сааруулж, Төв банкны инфляцыг 5-6%-д барих зорилттой нийцүүлж хатуу сахилга бат тогтоох нь геополитикийн давхар, давхар хямралтай энэ үед жолоогоо алдчихгүй байх боломж. Төгрөгийн ханшийг зах зээлийн зарчмаар хөвөгч байлгаж, валютын албан нөөцийг хиймэл интервенцэд үрэхгүй байх хэрэгтэй.

Бэлэн мөнгөний амлалт, хүчээр хүү болон ханшийг барих нь богино хугацааны хуурмаг өсөлтийг өгдөг ч, урт хугацаанд гиперинфляц, ядуурал, макро эдийн засгийн сүйрлийг авчирдаг. Монгол Улс макро эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалъя гэвэл Төв банкны хараат бус байдал, төсвийн хатуу сахилга бат, зах зээлийн зарчимд суурилсан ортодокс бодлогоосоо алхам ч ухарч болохгүй!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Трамп: Ирантай хийх хэлэлцээг үргэлжлүүлнэ

Трамп: Ирантай хийх хэлэлцээг үргэлжлүүлнэ

BBC, Al Jazeera (2026-08-03)

Aug 3, 2026

Нефть: Шилжилтийн үеийн бартаа ба геополитикийн давхар хямрал

Нефть: Шилжилтийн үеийн бартаа ба геополитикийн давхар хямрал

Женконизмын өртөг ба төлөөс I: Хятад цэрэг, танк, мухар төмөр зам, үнийн өсөлт, шатахууны хомсдол!

Женконизмын өртөг ба төлөөс I: Хятад цэрэг, танк, мухар төмөр зам, үнийн өсөлт, шатахууны хомсдол!

Элон Маск ирээдүйн тухай юу ярив!

Элон Маск ирээдүйн тухай юу ярив!

Их уншсан

“Петровис”-ийн монополчлол ба Монополын эсрэг газрыг амь оруулъя!

2026 оны 7-р сарын 30

ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Дэд бүтцийн сайд Монголоос шатахуун гуйв

2026 оны 7-р сарын 31

Люмпенизмын хараал!

2026 оны 7-р сарын 28

Женконизмын өртөг ба төлөөс I: Хятад цэрэг, танк, мухар төмөр зам, үнийн өсөлт, шатахууны хомсдол!

2026 оны 8-р сарын 3

Mongolia secures 7th UNESCO World Heritage Site

2026 оны 7-р сарын 27

Ялгаа: Казакстан гадаадын хөрөнгөөр хөгжиж, монголчууд гадны хөрөнгө оруулагчаа хөөсөөр!

2026 оны 7-р сарын 27

Улсаа тонодог мафичид С.Зоригийг тонож дуусгав!

2026 оны 8-р сарын 1

Doom loop: Алт аминд орох цаг!

2026 оны 7-р сарын 29

Элон Маск ирээдүйн тухай юу ярив!

2026 оны 8-р сарын 2

ОХУ: Телеграмыг терроризмын хэрэгт буруутгав

2026 оны 7-р сарын 29

Орбаны дараах амьдрал: Шинэ улс төрийн эрин ба Венгрийнхний амьд үлдэх тэмцэл

2026 оны 8-р сарын 2

ДАШТ-2026: Их мөнгөний эргэлт ба эдийн засгийн нөлөө

2026 оны 7-р сарын 28

Туркийн “Эрдоганомикс”-ээс авах Монголын сургамж!

2026 оны 8-р сарын 4

Тайваньд үзүүлэх Хятадын далайн эргийн дарамт эрчимжив

2026 оны 7-р сарын 30

Сөүлийн дуулиан: AI-н хоосон хөөс хагарч, бодит хөгжлийн алхам руу чиглэв!

2026 оны 7-р сарын 30