НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн барилаа

2026 оны 9-р сарын 30
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төслийг хуульд заасан цаглаврын дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.09.30/ өргөн мэдүүллээ.  Монголбанкны шинэ удирдлагын баг өмнөх жилүүдийн бодлогын хэрэгжилт, сургамжид тулгуурлан Төв банкны дунд хугацааны зорилт, хөгжлийн чиглэлийг тодорхойлж, 2026–2030 оны стратегийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулан боловсруулсан 2027 оны Үндсэн чиглэл нь үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Төв банкны засаглал, хараат бус байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм. 

Монголбанкны Ерөнхийлөгч төслийг өргөн барих үеэрээ инфляцыг зөвхөн бодлогын хүүгээр удирдахаас илүүтэй төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, санхүүгийн сахилга батыг хангах, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг хөгжүүлэх зэрэг цогц шинэчлэлд анхаарч байгааг онцоллоо. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийн төсөлд үнийн тогтвортой байдал, банкны салбарын тогтвортой байдал гэсэн үндсэн хоёр чиглэлийн хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг тусгажээ. Ингэхдээ бодлогын арга хэмжээний хэрэгжилтийг хэмжих, хариуцлагыг тодорхой болгох, инновац, технологийн шийдлийг үе шаттай нэвтрүүлэхэд анхаарч байна.  

Үнийн тогтвортой байдлыг хангах хүрээнд  инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, төгрөг болон валютын зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангахад зорьж байна.  Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд хяналт шалгалтын зохицуулалтыг Базелын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын аргачлалыг нэвтрүүлэх, актив удирдлагын тогтолцоог бүрдүүлэхээр тусгалаа. Түүнчлэн гадаадын банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чанаргүй зээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах чанаргүй активын хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ. 

Мөн цахим залилан, санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарын мэдээллийг шуурхай ашиглаж, технологийн шийдэлд тулгуурлан эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг нэмэгдүүлнэ. Төлбөрийн системийн хүртээмж, үр ашиг, найдвартай байдлыг сайжруулахад мөн анхаарна. Монголбанк 2027 онд эдгээр бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ институтийн хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлж, технологид суурилсан Төв банкны тогтолцоонд үе шаттай шилжих замаар “Хараат бус, хариуцлагатай, итгэл даасан Төв банк” болох дунд хугацааны зорилтоо хэрэгжүүлэхээр тусгалаа.  

https://www.mongolbank.mn/

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

Т.Шинэбаярын өмгөөлөгч УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа

"Дэнс" сайтын эрхлэгч Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр ЦЕГ-аас баривчилсан. Тэрбээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан цагаасаа хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж байгаагаа түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал мэдээлэв. Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйл буюу Нийтийн албан тушаалтныг заналхийлэх зүйл ангиар яллагдагчаар татсан байдаг.

Oct 15, 2026

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны тойм

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ