2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16


2026 он гарсаар Ираны Засгийн газар хориг арга хэмжээ, эдийн засгийн хямрал, байгаль орчны аюул заналхийллийн үр дагавартай нүүр тулж байна.
Ираны эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг эсэргүүцэн Тегераны худалдаачид дэлгүүрээ хаах болжээ. Мөн гудамжны томоохон жагсаал улс орон даяар өрнөж байна.
Ираны ард иргэд эдийн засгийн хямрал, инфляцийн өсөлт болон Засгийн газрын цөмийн хөтөлбөртэй холбоотой хориг арга хэмжээний эсрэг тэмцэж байна. ОУВС-гийн мэдээлснээр Ираны инфляци 32.5%-д хүрсэн. ОУВС-аас тус улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2025 онд 42.4%-иар өссөн бол 2026 онд 40%-иас доош буухгүй гэж таамаглаж буй юм.
Эдийн засаг нь архаг хямралд орсон нь газрын тосны экспортын орлого нь буурсантай холбоотой. Энэ сөрөг нөлөөлөл урт хугацаандаа үргэлжлэх хэвээр байхыг дэлхийн санхүүгийн байгууллагууд тооцсон.
“Construction Party” намын Хоссейн Мараши (Hossein Marashi) “Ираны Засгийн газрын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн үр дагавар тус улсын эдийн засгийг сульдааж байгаа”-г өнгөрөгч оны сүүлээр анхааруулж бичсэн байна.
“Ираны эдийн засгийн өсөлт сүүлийн хорин жилийн хугацаанд ердөө 1% орчим байсан” гэж Мараши бичжээ. Эдийн засаг нь өсөлтгүй байгаа нь иргэдийнх нь худалдан авах чадварыг эрс бууруулсан.
Тэрбээр "Сүүлийн 20 жилийн турш Ираны эдийн засаг цөмийн хөтөлбөрийн “барьцаанд” орсон" гэж бичжээ.
АНУ, Израилийн заналхийлэл
Өнгөрсөн оны 6-р сард 12 хоног үргэлжилсэн дайны дараа Израйль болон АНУ-ын агаарын довтолгоо Иран дахь цэргийн байгууламжуудад ноцтой хохирол учруулсан юм. Үүнээс болж Иран баллистик пуужингийн үйлдвэрлэлээ сэргээсэн байж магадгүй гэж Израилийн албаны хүмүүс мэдэгджээ. Иймээс Израиль цэргийн ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргахаар ажиллаж байгаа аж.
Израилийн тагнуулын алба Иран дахь уран баяжуулах байгууламжуудыг сэргээн босгож байгаа тухай мэдээлсэн бөгөөд үүнийг том аюул гэж тодотгосон байна. Үүнээс гадна Иран Израиль болон АНУ-д шахалт үзүүлэхийн тулд Ливаны Хезболла, Йемен дэх хути босогчид зэрэг Ойрхи Дорнод дахь зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлсээр байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хандаж пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө сэргээх хэрэггүй гэж анхааруулсан. Мөн Ирантай тохиромжтой хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа ч илэрхийлсэн.
"Тэд хэлэлцээргүйгэр цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид үүнийг бас устгах болно. Бид тэдний пуужинг маш хурдан устгаж чадна. АНУ бол агуу хүч чадалтай" гэж Трамп мэдэгдсэн.
Ираны эсрэг хориг арга хэмжээ
2025 онд Их Британи, Франц, Герман улсууд Ираны эсрэг 2015 оны цөмийн хэлэлцээрийн дараа зогсоосон НҮБ-ын хориг арга хэмжээг сэргээсэн.
2006-2010 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зургаан тогтоол баталж, зэвсгийн хориг, уран баяжуулах, дахин боловсруулахыг хориглох, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай баллистик пуужин хөөргөх, хөгжүүлэхийг хориглох, гадаадад байгаа хөрөнгийг битүүмжлэх, Иранаас хувь хүний зорчихыг хориглох зэрэг арга хэмжээ авч байжээ.
Тус улс 2026 онд олон улсын хоригт өртсөн хэвээр байх болно гэж Гаагийн Геополитикийн хүрээлэнгийн судлаач Дэймон Голриз (Damon Golriz) мэдэгдэв. Ираны засаг захиргаа ОХУ болон Хятадаас улс төр-эдийн засгийн ихээхэн дэмжлэг авч байна. Гэвч Бээжин олон улсын хоригт өртөж байгаа Ирантай харилцаагаа бууруулж байна.
Голриз хэлэхдээ “Иран Орост байлдааны нисгэгчгүй онгоц нийлүүлж, хариуд нь эдийн засгийн бараа бүтээгдэхүүн авч байгаа ч 2026 онд Украинд гал зогсоох хэлэлцээрт хүрвэл Орос улс олон улсын дарамт шахалтад бөхийж, Ираныг орхино” гэжээ:
АНУ-ын зүгээс Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзахыг шаардсан хэвээр байна.
Хөгшин Аятолла
Израилийн хэвлэлүүд Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн бие маш хүнд байгаа талаар мэдээлжээ. Иран дахь албан ёсны эх сурвалжууд эдгээр мэдээллийг мэдээж үгүйсгэж байгаа юм.
Энэ оны 4-р сард 87 нас хүрэх Хаменеи Иранд эцсийн үгээ хэлжээ. Хөгшин хувьсгалт удирдагчийг залгамжлах асуудал дэлхийн анхаарлын төвд байна.
Шинжээчдийн зөвлөл нь хуулийн дагуу шинэ даргаа томилох үүрэгтэй. Энэхүү Үндсэн хуулийн байгууллагын 88 гишүүнийг ард түмнээс шууд сонгодог боловч эхлээд шашны 6 зүтгэлтэн, хуульч 6 гишүүнтэй хэт консерватив, улс төрийн гол байгууллага болох Хамгаалалтын зөвлөлөөр батлагдах ёстой.
Дээд удирдагч нь зөвлөлд хэн суухыг тодорхойлоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. 2023 онд Хаменеи өв залгамжлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн итгэлтэй хүмүүсээс бүрдсэн гурван гишүүнтэй сонгон шалгаруулах хороог томилсон. Иранд хувьсгалт удирдагчийг бүх насаар нь сонгодог.
Өв залгамжлагч болох магадлалтай хоёр хүний нэр олонд ил болсон. Нэг нь Хаменеигийн хүү Можтаба (Mojtaba), нөгөө нь Исламын бүгд найрамдах улсыг үндэслэгч аятоллагийн ач хүү Хассан Хомейни (Hassan Khomeini) юм.
Можтаба Хаменеи эцгийнхээ хатуу бодлогыг дэмждэг. Хассан Хомейни шинэчлэлийн хөдөлгөөнийг дэмждэг. 2016 онд Хамгаалах зөвлөл Хассан Хомейниг Шинжээчдийн зөвлөлд нэр дэвшүүлэхээс татгалзсан юм.
Сэтгэл дундуур байдал, байгаль орчны гамшиг
Иранд цэвэр ус маш их хэрэгтэй байна. Гүний усны нөөц эрс буурч, гол мөрөн ширгэж, хөрсний суулт нэмэгдэж байгаа нь олон сая хүний амьжиргаанд, ялангуяа улсын төв болон өмнөд бүс нутагт аюул учруулж байна.
Агаарын бохирдлоос болж олон мянган хүн амиа алдаж, ялангуяа томоохон хотуудад амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарт дарамт учруулж байна гэж Тегеран хотын Хамшахри (Hamshahri) сонин мэдээлэв.
Арванхоёрдугаар сард Тегеран дахь сургуулиудыг хаах шаардлагатай болсон. Гадуур явахдаа хүн бүр амны хаалт зүүх ёстой. Хотын хөдөлгөөн ихсэж, хуучирсан автомашин, нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд асар их нарийн тоос ялгаруулдаг нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй юм.
Энэ мэт олон асуудлаас болж Ираны Засгийн газрын бодлого тогтворгүй байна. Гэсэн хэдий ч Тегераны тэнгэр дахин цэнхэртэх хүртэл олон жил шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.
П.АРТУР
ЭХ СУРВАЛЖ www.dw.com

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16