НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сүхбаатар дүүрэгт баригдсан Спорт цогцолборыг Улсын комисс хүлээн авчээ
МЭДЭЭ

Сүхбаатар дүүрэгт баригдсан Спорт цогцолборыг Улсын комисс хүлээн авчээ

2026 оны 9-р сарын 12
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаагийн Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа санаачлан, 2024 оны тавдугаар сард шавыг нь тавьж байсан Спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, Улсын комисс хүлээн авчээ.

Нийт 29,920 ам метр талбай бүхий тус цогцолбор нь амралт, чөлөөт цаг, спортын иж бүрэн тоноглолтой, орчин үеийн байгууламж бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тус спорт цогцолборт сагсан бөмбөг, волейбол, заалны болон гадна талайн хөлбөмбөг, талбайн болон ширээний теннис, бокс, фитнес, дасгал хөдөлгөөн, хананд авиралт, гүйлт зэрэг олон төрлийн спортоор хичээллэх боломжтойн дээр биеийн тамирын дасгал хөдөлгөөний бүхий л орчин нөхцөлийг бүрдүүлжээ.

Мөн гурван давхар спортын барилгад үндсэн талбай, бэлтгэлийн заал, хувцас солих өрөө, үзэгчдийн суудал, шүүгч болон камерын өрөө, хурлын болон бусад үйлчилгээний өрөө тасалгааг иж бүрнээр нь шийдсэн байна. Гадна орчинд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэр бүлээрээ амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүс, дугуйн зам, автомашины зогсоол, гэрэлтүүлэг зэрэг тохижилтыг цогцоор нь хийжээ.

Анх шав тавьж байх тэр үед Сүхбаатар дүүрэг өөрийн гэсэн спорт цогцолборгүй байсан бөгөөд Засаг дарга Х.Болормаа хүүхэд, залуусын спортоор хичээллэх, иргэд гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх зорилгоор уг төслийг эхлүүлсэн байна. Цогцолборын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, ашиглалтад хүлээн авснаар тус дүүргийн 140 гаруй мянган иргэн, ялангуяа хүүхэд, залуус спортоор хичээллэх, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинтой болж байна

Энэ томоохон бүтээн багуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлжээ.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Oct 2, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана