НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу
АНАЛИЗ

Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу

4 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Америкийн газрын тосны гигант Шеврон (Chevron) компанийн Гүйцэтгэх захирал Трампын засаг захиргаанаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дизель түлшний экспортыг хориглох шийдвэрийг "буруу алхам" болохыг анхааруулж, энэхүү бодлого нь нийлүүлэлтийн нөхцөл байдлыг улам дордуулах эрсдэлтэй гэж лхагва гаригт мэдэгдэв.

CNBC (2026-10-07)

"Экспортын хориг нь АНУ-д эсвэл бусад улсад хэрэгжиж буйгаас үл хамааран дэлхийн зах зээлээс нийлүүлэлтийг багасгаж, нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэл дагуулдаг" гэж Шеврон компанийн Гүйцэтгэх захирал Майк Вирт лхагва гаригт "CNBC" сувгийн "Squawk Box Europe" нэвтрүүлэгт өгсөн тусгай ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, "АНУ нь дэлхий нийтэд тулгарсан энэ хэцүү үед найдвартай нийлүүлэгч байж чадсан. Харин хүнд хэцүү үед бид тэдний найдвартай нийлүүлэгч байж чадах уу, үгүй юу гэдэгт эргэлзээ төрүүлэх нь АНУ-ын хувьд буруу алхам болно гэж бодож байна. Үүнээс өөр шийдлүүд байгаа" гэжээ.

Түүний энэхүү мэдэгдэл нь Ойрхи Дорнодын боловсруулаагүй газрын тосны экспорт нэмэгдэж, Их 7 бүлэг стратеги нөөцөөсөө газрын тосны нийлүүлэлтийн айдсыг тодорхой хэмжээнд сааруулсан ч Саудын Араб болон Хусит зэвсэгт хүчний хооронд харилцан цохилт үргэлжилж байгаа тул эрчим хүчний зах зээлийнхэн эмээсэн хэвээр байна.

АНУ болон Ираны хоорондох дайн нь дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 орчим хувийг дамжин өнгөрүүлдэг суваг болох Хормузын хоолойн тээвэрлэлтэд ноцтой саатал учруулж, дэлхийн эдийн засагт томоохон цохилт болж байна.

G7-ийн орнууд нөөцөөсөө дизель болон боловсруулаагүй газрын тос гаргахаар тохиролцсоны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дизель түлшний экспортыг хориглох санаанаасаа буцаж, рекорд үнийг тогтоогоод байсан түлшний үнийг бууруулж, “улаан өнгийн” (тусгай зориулалтын) дизель түлшийг ашиглахыг зөвшөөрчээ.

Трамп Даваа гаригийн орой хурдны замын татвараас чөлөөлөгддөг “улаан өнгийн” дизель түлшийг ачааны машины жолооч нар болон фермерүүд түр хугацаанд ашиглахыг зөвшөөрсөн тогтоолд гарын үсэг зурж, энэ оныг дуустал тус түлштэй холбоотой татварыг хойшлуулсан байна.

Татваргүй энэхүү дизель түлшийг ихэвчлэн фермийн тоног төхөөрөмж, барилгын машин механизм, ачааны машин болон бусад хурдны замын бус тээврийн хэрэгсэлд ашигладаг. Тиймээс энэ нь хурдны замын тээвэрт борлуулагддаг дизель түлшинд ногдуулдаг нэг галлон тутамд 24.4 центийн татвараас чөлөөлөгддөг байна.

Өвлийн улирал эхлэхээс өмнө дэлхийн нөөц хэр байгаа талаар асуухад Шевроны Гүйцэтгэх захирал "маш ноцтой" гэж тодорхойлов.

"Бид энэ онд нөөц их байсан. Компаниудын эзэмшиж буй арилжааны нөөц, дэлхийн улс орнуудын Засгийн газрын эзэмшиж буй стратеги нөөц, мөн усан дээрх асар их нөөц, ялангуяа АНУ болон ЕХ-ны хоригт орсон торхтой газрын тоснууд их байсан" гэж Вирт хэлэв.

"Сүүлийн хэдэн сарын хугацаанд арилжааны нөөц багасч, стратеги нөөцүүд гарч, хоригт байсан торхтой тоснууд ч нийлүүлэгдэж эхэлсэн" гэж тэр үргэлжлүүлэн хэлэв.

"Энэ бүхэн бидэнд хугацаа хожих систем дэх хамгаалалтын бамбайнууд байсан ч одоо шахагдаж дууссан. Тиймээс бид одоо хавьгүй бага нөөцтэй байгаа бөгөөд энэ нь системийг аливаа сааталд илүү өртөмтгий болгож байна."

Сауди Арамко (Saudi Aramco) компанийн Гүйцэтгэх захирал Амин Нассер энэ долоо хоногийн эхээр дэлхийн газрын тосны нөөцийг нөхөн бүрдүүлэхэд хоёр хүртэл жил шаардагдаж магадгүйг дурдаад, АНУ-Ираны дайн үргэлжилсээр байвал нийлүүлэлтийн хомсдол улам бүр дордож болзошгүйг анхааруулсан юм.

Венесуэлд олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Шеврон компани саяхан тус нутаг дахь газрын тосны үйлдвэрлэлээ ирэх таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэхээ амласан.

Шеврон 7 тэрбум долларын хөрөнгө оруулалтын нэг хэсэг болгон тус улс дахь олборлолтоо 2031 он гэхэд өдөрт 600,000 торход хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд одоогоор энэ үзүүлэлт 280,000 торх байгаа юм.

"Урт хугацаандаа Венесуэл нь илүү аюулгүй эрчим хүчний системийн нэг хэсэг болж чадна гэж би бодож байна. Венесуэл харьцангуй бага түвшнөөс эхэлж байна, тус улсад хөрөнгө оруулалт бага хийгдсэн" гэж Вирт хэлжээ.

"Бидэнд тэнд өсгөн нэмэгдүүлэх зорилготой сайн байр суурь байгаа боловч үүнд цаг хугацаа шаардагдана. Мөн Венесуэлийн ойрын богино хугацаанд нэмэгдүүлж чадах олборлолтын хэмжээ нь Ойрхи Дорнодод эрсдэлд ород байгаа хэмжээтэй харьцуулахад маш бага юм" гэж тэр нэмж хэлэв.

Хьюстонд байрладаг тус компанийн хувьцааны үнэ сүүлийн нэг сарын хугацаанд ялигүй буурсан ч оны эхний үетэй харьцуулахад 36 гаруй хувийн өсөлттэй байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Украин Орос харилцан дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж буй энэ үед Пүрэв гаригт Оросын "Яндекс" компани халдлагад өртсөний улмаас гол дата төвүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Oct 8, 2026

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!

Оюутолгойн 66%-ийг авах заргад "Селена-М" компани “Русал”-ыг төлөөлнө

Оюутолгойн 66%-ийг авах заргад "Селена-М" компани “Русал”-ыг төлөөлнө