2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16


Могой жилд Монголын улс төр тод нүргээнтэй, том хөдөлгөөнтэй байлаа. Андгай тангараг тавьсан ах-дүү, анд-нөхдийн хоорондын эрх мэдлийн төлөөх тулаанд монголчууд ардчиллаа арай л тавьж туучихалгүй авч үлдсэн нь 2025 оны гол АМЖИЛТ байв.
Ардчиллаас хойшхи хугацаанд Монголын улс төрд олон ч зүйл өрнөсөн. Олон ч хүн “ирж, буцсан”. Гэвчиг Х.Баттулга Монголын улс төрд хөл тавьсан цагаас буюу 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойшхи 21 жилийн хугацаанд төмөр зам болон эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гацааж, нурааж ирсэн. Тэр утгаараа женконист үзэл, женконизм гэх нэр томьёо Монголын улс төрийн түүхэнд гашуун сургамж болж үлдэх нь гарцаагүй. Товчхондоо, 2025 он женконизмын уналтын эхлэлийг тавьсан, ардчилал эргэн сэргэх мөчлөгт жил болсон юм.
Монголын гүйцэтгэх засаглалыг хамгийн тогтвортой, хамгийн удаан засагласан Ерөнхий сайд бол Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ. Тэрбээр дөрвөн жил, 127 хоног Монголын Засгийн газрын тэргүүнээр ажилласан агаад авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон огцорсон. Орлогоо одоог хүртэл нотлож чадаагүй түүнийг огцруулахаар Монголын залуус төв талбай дээр 21 хоног жагссан. Тэрхүү жагсаал Монголын улс төрд олон өөрчлөлт авчирсан юм. Монголын ардчилал, эрх чөлөөнд шинэ цагийн хувьсал хийсэн гэж дүгнэж болно.
Л.Оюун-Эрдэнэ "Огцрох амархан" жагсаалын эсрэг жагсагчдыг хөлслөн, орлогоо нотлох биш өөртөө итгэл үзүүлэхийг Монголын парламентаас хүссэн боловч УИХ-ын олонх хүлээж аваагүй билээ.
Л.Оюун-Эрдэнэ бол женконизмын том төлөөлөгчдийн нэг. Түүний төрсөн ах “Херо энтертаймент”-ын ерөнхий захирал Б.Баатар бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувийн гол пиарчин гэдэгтээ маргашгүй. Тэд олон жилийн турш Монголд пропаганда хийж ирсэн агаад женконизмын хамгийн том үзэл суртал нь "Монгол ялна".
2021 онд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд дуусч, нэг хэсэгтээ засварлага авсан Х.Баттулгын улс төр 2023 оноос эрчимжиж, АН-д нэр, нөлөөгөө тогтоосоор байв. Л.Гантөмөрийг намын дарга болоход нь тусласныхаа хариуд тэрбээр АН-ын тойрогт нэр дэвшигчдийг тодруулах эрхтэй болсон билээ. Ингээд зогсоогүй Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нарыг сонгууль болохоос ч өмнө "томилсон". Хамтарсан Засгийн газар үндсэндээ Монголын Засгийн газар байсангүй. Х.Баттулгын Засгийн газар байгуулагдсан юм. Л.Оюун-Эрдэнийн засгийн танхимын сайд нарын томилгоо хэдийнэ хийгдсэн байсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлсэн нь оргүй хоосон цуурхал биш нь мэдээж.
Женконист үзэл гэгч нь нийгмийг люмпенчлэх бодлого. Бүр муухайгаар хэлбэл, гадны даалгавартай Монголыг хорлох тархи угаалт гэж хэлж болно.
Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үедээ Оюутолгойн гэрээг байгуулсан болгоныг толгой дараалсан хилс хэргээр шоронд суулгаж байсан. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн М.Энхсайханд "үзэглээгүй гэрээ"-гээр нь ял тохсон байдаг.
Гүржид ядуу гуталчны хүү болж төрсөн, боловсрол муутай Сталин Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авахын тулд хотын сэхээтнүүд, боловсролтой улстөрчдийг хядсан гэдэг. Золоор Монгол Улс Женко.Баттулгыг Ерөнхийлөгч болохоос долоон жилийн өмнө 2010 онд цаазын ялыг зогсоосон билээ.
2012 онд НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа цаазын ялыг халаагүй бол Х.Баттулга хэчнээн хүнийг төрийн гараар хөнөөх байсныг одоо хэлэхэд ч хэцүү, бодохоос ч аймшигтай. Түүнийг Ерөнхийлөгч байхад нь Хүний эрхийн зөвлөхөөр ажиллаж асан Г.Уянга цаазын ял сэргээхийг илээр уриалж байсан нь зуун жилийн өмнөх хэрэг биш, ердөө хэдхэн жилийн өмнөх явдал.
Монгол Улс нэгэнт цаазын ялыг сэргээх боломжгүй тул Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ авлигаар дагнасан шүүх байгуулах санаархлаа Монголын парламентад тулгав. Хамтарсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, түүнийг нь Л.Оюун-Эрдэнэ өөрийн гараар Д.Амарбаясгаланд өргөн барьсан нь энэ оны хаврын үйл явдал байсан юм.
Ерөнхийдөө женконистууд хууль бус хөрөнгө хураах нэрээр улс төрийн өрсөлдөгч нараа замаасаа зайлуулах тактиктай ажиллаж байв. Эхний дайсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, удаах нь "MCS"-ын Ж.Оджаргал. Хоёулаа Х.Баттулгын хувийн өстнүүд.
Тиймээс ч тэднийг онилсон хар пиар сүүлийн дөрвөн жил идэвхжиж, Монголын муу муухай болгоныг тэдэнд тохох херопаганда ч улаан цагаандаа гарлаа.
Нүүрсний хулгайн мөнгөөр женконистууд хууль тогтоогчыг хууль хэрэгжүүлэгчидтэй нь, хэвлэл мэдээллийг, сошиалтай нь худалдаж авсан. МҮОНТ болон арилжааны 15 телевизүүд зөвхөн Л.Оюун-Эрдэнийг л хоороороо магтдаг боллоо. Хэвлэлийн хэрхэн эрх чөлөөгүй болгосон нь Л.Оюун-Эрдэнийг огцрох үед ойлгомжтой болсон билээ.
Тэдний тэжээсэн эрүүгийнхэн, рецидевүүд, рекетчид, популистууд, инфлүүсерүүд, хэвлэлийнхэн хөрөнгөжиж, эсрэгээрээ авлига, хулгайн хямрал, төгрөгийн уналт, инфляцийн өсөлтөд ард иргэд, аж ахуйн нэгжүүд нэрвэгдсэн. Улсын гадаад индексүүд арагшилж, ардчиллаас автократ улс руу шилжиж буй орны тоонд Монгол нэрлэгдэв. Авлигын индекс бол төсөөллийн индекс гэж төөрөгдөтлөө Л.Оюун-Эрдэнэ дарангуйллын системийг угсарсан юм.
Л.Оюун-Эрдэнийн угсарсан дарангуйллын систем УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг огцруулах үед улайм цаймдаа тулсан. Монголд бүтэн нэртэй, бүлээн зүстэй лидерийг Х.Баттулга үлдээгээгүйтэй адил МАН-ын "анд найзууд" Монголын бүх институцийг чадамжгүй, үнэлэмжгүй болгож хувиргасан.
Монголын төрийн толгой дээр гарсан мафистууд Засгийн газар, парламент, ҮХЦ, ҮАБЗ-ийг "Тамгагүй төр"-ийн тайз болгосон юм.
Монголын улс төрд МАНАН байсан л байх. Гэвчиг "мафийн “дээрэмчид” болтлоо Монголын төр задарсан нь бас хямарсан нь үгүй. МАН+Женко бүлэглэлийг төрийн толгойноос явуулахын тулд Монголд “Манжингийн үлгэр” шахуу л үйл явдал өрнөсөн билээ.
Л.Оюун-Эрдэнэ огцорсноор олон зүйл өөрчлөгдөж байна. Үүний илрэл нь женконизмын задрал.
Женконизм задралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн бодлого нь Улс төрийн намын тухай шинэ хууль. Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд намууд шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ тодруулсан. Чухамдаа, шинэ нэкстийн төлөө л МАН-д том зодоон өрнөсөн юм. МАН-д том зодоон өрнөөгүй бол Монголд мафийн дарангуйлал бүрэн тогтох байсан дамжиггүй.
МАН хоёр хуваагдсан тулдаа л АН-ын тамга Л.Гантөмөрөөс О.Цогтгэрэлд шилжин очсон бол Ардын намын тамга Л.Оюун-Эрдэнээс Д.Амарбаясгаланд, Д.Амарбаясгалангаас Н.Учралд дамжин ирсэн. Гэсэн хэдий ч Монголын улс төр, ардчилал эмзэг хэвээр байна.
Эцэст нь 2025 оны улс төрөөс авсан монголчуудын гол сургамж нь Х.Баттулга шиг хүнийг Ерөнхийлөгч, Л.Оюун- Эрдэнэ шиг хүнээр Ерөнхий сайд, Д.Амарбаясгалан шиг нөхрөөр УИХ-ын дарга хийлгэж болохгүйг ухаарсан гэж найдна! 2025 оны үргэлжлэл болох 2026 он Монголын улс төр-эдийн засгийн хувьд жинхэнэ реформын жил байгаасай гэсэн хундаганы ерөөл өргөе.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16