НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ОЮУТОЛГОЙ: Баасан гаригийн баярт мэдээг тайлбарлах тоонууд
АНАЛИЗ

ОЮУТОЛГОЙ: Баасан гаригийн баярт мэдээг тайлбарлах тоонууд

6 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Зэс, алтны Оюутолгой ордын 34%-ийг эзэмшигч Монголын Засгийн газар, 66%-ийг эзэмшигч дэлхийн уул уурхайн гигант Рио Тинто Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн хугацаанд анхны томоохон өөрчлөлтийг оруулж, хоёр тал гарын үсэг зуран баталгаажууллаа.

Баасан гаригт гарын үсэг зурсан өөрчлөлтүүдийг өнгөрсөн жилээс хойш хоёр тал хэд хэдэн удаагийн уулзалтаар хэлэлцсэний дүнд өнгөрсөн 5-р сард тохиролцоонд хүрсэнээ ийнхүү баталгаажууллаа.

Ингэснээр “Оюутолгой” ХХК-ийн зардал $8.4 тэрбум буюу ₮30 орчим их наядаар буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд $4 орчим тэрбум буюу ₮13 их наядаар нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

Менежмэнтийн зардлын бүтцийн өөрчлөлт

Хэлэлцээрийн өмнөх “Оюутолгой” төслийн хүрээнд менежмэнтийн үйлчилгээний төлбөр (MSP) нь дараах бүтэцтэй байсан:

-MSP OPEX/SUSEX: Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6% (VAT/НӨАТ ороогүй)

-MSP PF: Төслийн санхүүжилтын хүү, шимтгэлээс 6% (VAT/НӨАТ ороогүй)

-SOW: Давхардуулсан Rio Tinto SOW үйлчилгээ (жилд ойролцоогоор $27.27 сая, VAT/НӨАТ ороогүй).

Энэ бүтцээр:

-2010-2025 онд нийт $1.75 тэрбум (VAT/НӨАТ ороогүй). Нийт OPEX/SUSEX суурь зардлын ~10.06% орчимд MSP+SOW-ийн зардал ногдож байсан,

-2026-2050 онд ирээдүйн төлбөр $4.34 тэрбум (бодит). Нийт OPEX/SUSEX суурь зардлын ~7.91% орчимд MSP+SOW-ийн зардал ногдож байсан.

Оюутолгой төслийн хүрээнд менежмэнтийн үйлчилгээний төлбөр (MSP) нь өмнөх байдлаар үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6%-иар тооцогдож, үүн дээр төслийн санхүүжилтын хүү, шимтгэлээс дахин MSP 6%-иар ногдуулж, мөн давхар Rio Tinto-гийн үйлчилгээ (SOW, жилд ойролцоогоор $27.27 саяын түвшинтэй) төлөгдөж байсан. Энэ бүтэц нь нийт зардал өсөх тутам MSP автоматаар нэмэгддэг, мөн давхар менежмэнтийн төлбөр үүсдэг байсан бөгөөд нийт MSP+SOW зардал нь төслийн 2010-2025 онд нийт кардлын ойролцоогоор 10% (2026-2050 онд 8%) орчим эзэлж байв.

Хэлэлцээрийн үр дүнд дараах байдлаар өөрчлөгдсөн:

-MSP OPEX/SUSEX нь 6%-иас 3.95% (VAT/НӨАТ ороогүй)

-MSP PF нь 6% байсныг 0% (бүрэн зогсоосон)

-SOW нь жилд ойролцоогоор ~$27.27 сая байсныг $0 болгосон.

Ингэснээр давхар төлбөрүүдийг байхгүй болгож, MSP-ийголон улсын жишиг (олон улсын Анкура зөвлөхийн менежмэнтийн үйлчилгээний тайланд медиан 3%, арифметик дэндаж 4.4%) түвшинд бууруулж, санхүүжилтын зардал дээр нэмэх шимтгэлийг бүрэн зогсоосон.

Ногдол ашиг

Оюутолгойн уурхай эдүгээ олборлолтын өндөр гарцтай яваа. Төслийн хөрөнгө оруулалт дуусч, одоо зөвхөн олборлож буй.

“2025 оны сүүлээр үйлдвэрийн суурь дэд бүтцүүдийн бүтээн байгуулалт дууссан, хүдрийн агуулга өндөр байгаа, шинээр тээрэм ашиглалтад оруулжснаар метал авалт шинэ түвшинд хүрсэн зэрэг нь нэгдүгээр улирлын 9%-ийн өсөлтийг бий болголоо” хэмээн “Оюутолгой” ХХК-ийн анхны монгол Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх өнгөрсөн 4-р сарын 29-нд нэгдүгээр улирлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах үеэр мэдэгдэж байсан.

Уурхай ийнхүү олборлолтын оргил үедээ хүрсэн ч 34%-ийг эзэмшигч Монголын тал 17 жилийн хугацаанд огт ногдол ашиг хүртээгүй байгаа билээ. Ирэх 2027 онд Монгол Улс анх удаа ногдол ашиг хүртэж магадгүй болоод байна. Монголын талын эх сурвалжууд, Ерөнхий сайд, салбарын сайд зэрэг албаны хүмүүс ирэх онд ногдол ашиг хүртэнэ гэдгийг онцолсон боловч “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Саймон Тротт “Бид өнөөдөр мөн Оюутолгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюутолгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хуваарилахад Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ” хэмээсэн нь монголчууд ногдол ашгаа автал багагүй замыг туулах ёстойг гэдгийг эелдгээр санууллаа.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сунгаанд Л.Гантөмөрийг дэмжихийг ятгаж явна

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сунгаанд Л.Гантөмөрийг дэмжихийг ятгаж явна

МАН-ын нүүрсний бүлэглэл Булганд булагнасны дараа Монголын төр хөл толгойгоо алдахад хүрсэн. Байнгын ажиллагаатай чуулганы үйл ажиллагаа гацаж, С.Амарсайханыг огцруулсан 15 давхрынхан ихээхэн сандралттай, Г.Тэмүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болгохыг тэгнээд суучихсан билээ. Учир нь, Г.Тэмүүлэн тэдэнтэй тохироо хийхгүй, барьцаалагдаагүй улстөрч болох нь эндээс харагдаж байгаа. Хоёрдугаарт, Д.Амарбаясгалан тал Ерөнхийлөгчийн сунгаанд С.Амарсайханаа сойж явсан. Өнөөх нь нэг удганы урхинд ороод “Баяраа өөрөө л сандал дээрээс унасан” гэгч болсон. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ цаанаа Д.Амарбаясгалангаас тэс өөр бодолтой явсан байжээ. Тэрбээр “АПУ”-ийн П.Батсайханыг гавъяат болсонд нь баяр хүргэх далимаар өнгөрөгч 7 хоногт уулзжээ. Ингэхдээ АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд Л.Гантөмөрийг дэвшүүлэхэд ҮБХ-ны гишүүдэд нөлөөлж өгөхийг хүссэн байна. Харин П.Батсайханы зүгээс ямар нэг хариулт өгөөгүй аж. Тэрбээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчид Л.Гантөмөрийг дэвшүүлбэл “Херо” багаараа ажиллана, ялуулж чадна гэдгээ ч хэлсэн аж.

Sep 19, 2026

Дараалсан мэдэгдлүүд: МАН-ын зодоон хурцдаж, хуулийнхан чирэгдэв

Дараалсан мэдэгдлүүд: МАН-ын зодоон хурцдаж, хуулийнхан чирэгдэв

С.Амарсайхан 2 дахь удаагаа огцров

С.Амарсайхан 2 дахь удаагаа огцров

Г.Занданшатар: Би хулгай, худалтай эвлэрэхгүй, нүүрсний бүлэглэлтэй улс төрийн тэмцэл эхлүүлнэ

Г.Занданшатар: Би хулгай, худалтай эвлэрэхгүй, нүүрсний бүлэглэлтэй улс төрийн тэмцэл эхлүүлнэ