2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16


Хоёр Солонгосын харилцаа хамгийн доод түвшиндээ хүрсэн энэ үед Өмнөд Солонгосын Ли Жэ Мён (Lee Jae-myung) нь Ким Жон Ун (Kim Jong-un )-ы дэглэмтэй харилцах “гүүр барих” зорилготой хэд хэдэн санаачилгыг дэвшүүлсэн. Үүнд нь “Таеквондогийн тулааны урлаг бүх Солонгосын биет бус соёлын өв” гэсэн санаачилга багтаж байгаа юм.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мён өмнөх Ерөнхийлөгч Юн Сук Ёл (Yoon Suk Yeol )-оосоо ялгаатай нь албан тушаалаа хашсан эхний долоон сарын хугацаанд Хойд Солонгосын талаарх Өмнөдийн байр суурийг өөрчилж, Пёньяны дэглэмийн эсрэг хатуу чанга бодлого баримтлахын оронд аядуу, зөөлөн хандлагыг санал болгов.
Сөүл хойдуудтай харилцаа холбооны сувгуудыг дахин нээх, Пёньяны итгэлцлийг бий болгох олон санаачилгыг дэвшүүлснээс түүний бодлогыг тодорхойлж болно.
Умардын цөмийн зэвсгийн талаарх асуудал нь хоёр орнуудын хоорондох гол саад тотгор хэвээр байна. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах заалтыг Пёньян хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс ноён Ли байр суурь нэгдэхгүй асуудлуудыг аль болох жагсаалтын араар багтаажээ.
Ли тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг нэн тэргүүнд тавихыг хүсч байгаа агаад энэ бол боломжийн бөгөөд үндэслэлтэй санаачилга гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Лигийн зүгээс Юны үед Хойд Солонгост хориг арга хэмжээ авах зорилгоор байгуулсан “Хойд Солонгосын бодлогын алба”-ыг нээлттэй хэлэлцэж, хурцадмал байдлыг намжаахад анхаарч байна.
“Соёлын гүүр” болох таэквондо
2010 онд Хойд Солонгосын шумбагч онгоц Өмнөд Солонгосын Чонан (Cheonan) корвет хөлгийг торпедо пуужингаар харваж сүйрүүлсний улмаас ногдуулсан зарим хориг арга хэмжээг цуцлах талаар ярьж эхэлсэн. Энэ сүйрэл Өмнөд Солонгосын 46 далайчны амийг авч одсон юм. Тухайн үед Сөүл хил дамнасан худалдааг зогсоож, Өмнөд Солонгосын иргэдийг хойд руу зорчиход хязгаарлалт тавьсан байв.
Тэгвэл ерөнхийлөгч Ли нь хойд руу зорчихыг хүссэн Өмнөд Солонгосын иргэдийг Хятадаар дамжин зорчихыг зөвшөөрөх талаар хөндөх болсон.
Мөн Сөүл Хойд Солонгосын хэвлэлүүдэд тавьсан хязгаарлалтыг цуцалсан байна. Ингэснээр Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын албан ёсны сонин болох “Родонг Синмун”-ыг одоо Өмнөдөд унших боломжтой болж буй.
Түүнчлэн Хойд Солонгостой хийх хэлэлцээрийг сэргээх шинэ дипломат сувгуудыг эрэлхийлэх хүрээнд “Хойгийн энхтайвны элч” гэх шинэ албан тушаалыг бий болгосон бөгөөд Таеквондог хамтын биет бус соёлын өв гэж хүлээн зөвшөөрч, ЮНЕСКО-д Хойд болон Өмнөдийн хамтарсан өргөдөл гаргах 2018 оны саналыг сэргээхийг хүсч байна.
Үүнээс гадна Өмнөд Солонгосын засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийг хоёр Солонгосын гацсан харилцааг сэргээхийн тулд Хойд Солонгос руу аялахыг уриалсан билээ.
Юны хатуу байр суурь "амжилтанд” хүрээгүй
Шинжээчид Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалт 2025 онд буурсан гэж тэмдэглэжээ.
БНСУ-ын АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтыг Хойд Солонгос руу довтлох бэлтгэл гэж Пёньян байнга буруутгаж ирсэн.
Өмнөд Солонгосын сайд Чун Донг-ён (Chung Dong-young) хойгийн дипломат харилцааны төлөө цэргийн хамтарсан ажиллагааг багасгахыг уриалсан. БНСУ нь АНУ-тай цэргийн хамтарсан сургуулилалт хийж байгаа нөхцөлд хойдуудтай хэлэлцэрэ хийх тун төвөгтэйг тэрбээр сануулсан юм.
“Консерватив үзэлтэй зарим хүмүүс Лигийн төлөвлөгөөг прагматик биш гэнэн гэж шүүмжилж буй ч тэр өөрийн зарчим дээрээ тууштай байгаа”-г Трой Их Сургуулийн Сөүлийн кампусын олон улсын харилцааны профессор Дан Пинкстон (Dan Pinkston) дүгнэжээ.
Ким Жон Уны улс төрийн найз Москва, Бээжин!
Пёньян Сөүлийн удаа дараа тавьсан саналуудад хариу өгөөгүй байгаа юм.
"Умардын үйлдлийг урьдчилан таамаглахад үргэлж хэцүү байдаг ч Ким одоо Оросын эдийн засаг, цэргийн дэмжлэгийг авч байгаа нь тодорхой байгаа. Тиймээс Өмнөдийн саналд хариу өгөхгүй байна” гэж профессор Дан ярьжээ.
Украины дайнаас хойш Пёньян, Москва хоёр урьд өмнөхөөсөө ч илүү ойр дотно болсон. Хойд Солонгос нь Орос-Украины дайнд цэргээ илгээж, мөн Москвад сум зэвсэг нийлүүлж байгаа тухай мэдээ ч гарч байна. Энэхүү тусламжийн хариуд Орос улс 2024 онд харилцан хамгаалалтын гэрээ, стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан билээ.
Хойд Солонгосын уламжлалт хамгийн ойрын холбоотон Хятад улс нь Пёньяныг Сөүлд ямар нэгэн буулт хийхийг шахах хүсэлгүй байгаа бололтой.
Хойд Солонгос нь Хятад, Оросын дэмжлэгтэй байгаа цагт аюулгүй гэдгээ мэддэг. Украинд дайн үргэлжилж, Орос улс тэдний тусламжийг авч байгаа цагт Пёньянд АНУ болон Өмнөд Солонгостой хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж байна.
Эх сурвалж: Julian Ryall. /dw.com
Редакторласан: П.АРТУР

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 11-р сарын 20
2025 оны 12-р сарын 16