НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Айлчлал: Азид явуулах гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд Монголтой харилцах харилцаа хэвээр байна
МЭДЭЭ

Айлчлал: Азид явуулах гадаад бодлогын тэргүүлэх чиглэлд Монголтой харилцах харилцаа хэвээр байна

2026 оны 2-р сарын 11
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Манай сурвалжлагч Д.Нарантуяа Москвагаас мэдээлж байна.


ОХУ-д айлчилж байгаа УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал Москва хотноо Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга, “Единая Россия” намын дарга Дмитрий Медведевтэй уулзлаа хэмээн “Единая Россия” намын сайтад мэдээллээ.

УИХ-ын дарга Н.Учрал халуун дотно хүлээн авч байгаад талархал илэрхийлээд анхны УИХ-ын даргын хувиар албан айлчлалаа мөнхийн хөрш, стратегийн түнш ОХУ-аас эхэлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг дамжууллаа. “Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа та бүхэнтэй маш сайн харилцаатай байж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулсан” хэмээн Н.Учрал хэллээ.

Дмитрий Медведев УИХ-ын даргаар сонгогдсонд Н.Учралд баяр хүргээд “Монгол Улстай харилцах харилцаа нь ОХУ-ын Азид явуулах гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байх”-ыг Д.Медведев онцоллоо.

Олон нийтийн Max сүлжээндээ Д.Медведев “Евразийн харилцааны суурин дээр гадны шахалтад тэсвэртэй тогтвортой хөгжлийг хангах нь хоёр улсын эрх ашигт нийцнэ” хэмээн бичжээ.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтааж дуусгахыг үүрэг болголоо.

Oct 11, 2026

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална