НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн Удирдах хороонд Монголбанк нэгдлээ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн Удирдах хороонд Монголбанк нэгдлээ

2026 оны 6-р сарын 11
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хийсэн уулзалтын үеэр  mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэх баримт бичигт Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо.

mBridge нь Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Хонг Конгын валютын газар, АНЭУ-ын Төв банк, Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Тайландын Төв банк, Саудын Арабын Төв банк хамтран хөгжүүлж буй төсөл юм. Төсөл нь нийтлэг тархсан дэвтэр технологи (DLT)-д суурилсан платформоор дамжуулан төв банкууд өөрсдийн төв банкны цахим мөнгийг (CBDC) ашиглан хил дамнасан төлбөрийг бодит цагийн горимд, цаг хугацаа болон байршлаас үл хамааран гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ингэснээр төлбөр тооцооны зардлыг бууруулах, гүйлгээний хурдыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Одоогийн байдлаар mBridge төслийг 30 гаруй улсын төв банк болон олон улсын байгууллага ажиглагч гишүүний хувиар даган оролцож байна. Харин Монголбанк үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хорооны бүрэлдэхүүнд орсноор төслийг үүсгэн байгуулагч талуудын адил эрх, үүргийг хэрэгжүүлж, төслийн хөгжлийн чиглэл, бодлого болон шийдвэр гаргах үйл явцад хамтран оролцох боломжтой болж байна.

Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтцийг олон улсын дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх, төв банкны цахим мөнгөний чиглэл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын санхүүгийн интеграцад оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

www.mongolbank.mn

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Oct 2, 2026

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээв

Б.Баатарын хилийн хоригийг хэвээр үлдээв

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана