НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

2026 оны 8-р сарын 10
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат багш цолоор:

  • АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт,

Алтан гадас одонгоор:

  • БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Шаравын Цэцэнцогт,

  • АНУ-ын иргэн, Орегоны их сургуулийн доктор, профессор Эстер Жэйкобсон-Тефер,

  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн багш, доктор, профессор Орломжавын Жагар,

  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш, профессор Сампилын Гарьд,

  • БНСУ-ын иргэн, Сөүлийн их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор И Сонбуг,

  • ОХУ-ын иргэн, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн доктор, профессор Мария Павловна Петрова,

  • ОХУ-ын иргэн, Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн үндэсний музей-хүрээлэнгийн захирал Алексей Анатольевич Бондаренко,

  • ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт,

  • Япон Улсын иргэн, Осака их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн нэгдүгээр салбарын профессор Шиотани Шигэки,

  • Япон Улсын иргэн, Обирин их сургуулийн багш, профессор, Олон улсын хамтын ажиллагааны төвийн гишүүн Тоба Байкал,

  • АНУ-ын иргэн, Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн тэргүүлэх доктор, профессор Весна Акимович Уоллес,

  • БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Муунохойн Хөхөө,

  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн доктор, профессор Жахчидайн Буяндэлгэр,

  • ХБНГУ-ын иргэн, Боннын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Инес Штолпе,

  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал, профессор Баатадын Цэнгэлт,

  • Израил Улсын иргэн, Хебрью их сургуулийн Ислам болон Зүүн дундад судлалын тэнхимийн профессор Михал Биран,

  • Япон Улсын иргэн, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш, доктор Кимүра Аяако,

  • ОХУ-ын иргэн, ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Евгений Павладьевич Рыбин,

  • БНХАУ-ын иргэн, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, профессор Ван Хао,

  • АНУ-ын иргэн, Хойд Жоржиагийн их сургуулийн доктор, профессор Тимоти Майкл Мэй,

Найрамдал медалиар:

  • Австри Улсын иргэн, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Мариа-Катарина Ланг,

  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэн, Миннесота, Метро стэйт их сургуулийн туслах багш, доктор Габриэль Бамана нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, монгол судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.

https://president.mn/

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Oct 2, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана