НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“МИАТ” ТӨХК-аас 178 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
МЭДЭЭ

“МИАТ” ТӨХК-аас 178 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

2026 оны 4-р сарын 10
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“МИАТ” ТӨХК-аас 2025 оны санхүүгийн аудитаар 178 тэрбум 435 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Тус компанийн орлогын төлөвлөгөө 98 тэрбум төгрөгөөр тасарч, 32 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Бараа материалын дансанд нь 10-аас дээш жилийн насжилттай 17 нэр төрлийн 114.5 сая төгрөгийн, 5-10 жилийн насжилттай 18 нэр төрлийн 42.5 сая төгрөгийн нийт 156 сая төгрөгийн бараа ашиглалтгүй байсныг илрүүлсэн байна.

Тухайлбал, 2021 оны 7 дугаар сард хугацаа нь дууссан 6665 ширхэг нийт 27.9 сая төгрөгийн ликёр байсан гэнэ. Мөн 2025 оны 1-9 дүгээр сард нийт 452 иргэний билетийн үнийг 50-100 хувиар хөнгөлж, нийт 531 сая төгрөгийн хөнгөлөлт олгохдоо хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, үр дүнг тооцоогүй, тайлагнаагүй байжээ.

“МИАТ” ТӨХК-ийн 16 автомашинд GPS суулгаагүй учраас 7 нь автомашин унах эрхгүй газрын захирлууд унаж, жолоочийн замын хуудсыг өдөрт 100-140 км явснаар тогтмол бүртгэсэн, нийт 71.8 саяы төгрөгийн шатахууны зардал гарчээ. Мөн зарим албан тушаалтны хувийн машинд 111.4 сая төгрөгийн шатахуун олгосон гэжээ.

Аудитын дүгнэлтэд 2025 онд МИАТ-ийн цалингийн санг 87 тэрбум 712 сая төгрөгөөр баталсан байтал нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ажилчдын цалинг 1.8 тэрбумаар, ерөнхий удирдлагын цалинг 1 тэрбум төгрөгөөр тус тус хэтрүүлсэн байна.

Үүнээс гадна зуны нислэгээр үйлдвэрлэлийн нэгжид 283 түр орон тоо баталсан атлаа тус хэлтэст хамаарахгүй 39 ажилтан томилж, 832 сая төгрөгийн цалин олгожээ.

“МИАТ”  ТӨХК  нь Бээжингийн төлөөлөгчийн газарт 2 ажилтантай мөртлөө 3 машинтай, Сөүлд 6 ажилтанд 4 машин, Токиод 3 ажилтанд 3 автомашин тус тус ашигладаг гэнэ. Нийт 32 тэрбум 133 сая төгрөгийн 5 саяас дээш үнийн дүн бүхий худалдан авалтыг шилэн дансандаа байршуулаагүй гэх зэргээр аудитаас 11 албан шаардлага хүргүүлээд байгаа аж.

 Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10-р сард багтаан сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.08.26/ өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Aug 26, 2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа