

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын Туулын хурдны замын төслийн хууль бус үйлдлийг илчилсний төлөө шүүхээр заргалдаж яваа иргэн Г.Уянгын зүгээс жагсаал зохион байгуулж явахад нь нэр бүхий хэвлэл, сэтгүүлчид хувийн амьдралаар нь дарамт шахалт үзүүлэх гэж оролдсон талаар шүгэл үлээх болсон. Тэрбээр өчигдөр сэтгүүлч Ж.Мядагбадам хотын дарга асан Х.Нямбаатараас 10 айлын газар авсан баримтыг ил болгосон бол өнөөдөр гэр бүлийн хүн Т.Хүчитбаатарын нэр дээрх 4 айлын газрыг ил болголоо.
Хотын дарга Х.Нямбаатарын захирамжаар 2023 онд Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр гэр бүлийн хэрэгцээний 0.07 га газар олгохыг бүрмөсөн хориглосон. Гэтэл энэ хугацаанд нэр бүхий хэвлэлийн ажилтнууд газар эзэмшсэн нь анхаарал татаж байна.




Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.