НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Goldman Sachs: $500 саяыг тараана
АНАЛИЗ

Goldman Sachs: $500 саяыг тараана

3 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Уолл Стритийн санхүүгийн аварга Goldman Sachs-ийн удирдлагууд энэ онд $500 сая хүртэлх урамшууллыг хуваан хүртэхээр дугаарлаж байна. Энэ нь тус банкийн түүхэнд бичигдэх хамгийн өндөр урамшууллын нэг болж байна.

Хамгийн том бялууг банкны гүйцэтгэх захирал Дэвид Соломон хүртэнэ. Тэрбээр Goldman Sachs-ийн хувьцаа хэлбэрээр $100 орчим саяын урамшуулал авч байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн онд авсан $47 саяын урамшууллаас даруй хоёр дахин өндөр дүн юм. Асар их мөнгөн дүнгээс бүрдэх энэхүү урамшууллын санг нийт 20 гаруй топ банкир хуваан авахаар зэхжээ.

$500 саяын урамшууллын сан нь 2021 онд тус банкны анх боловсруулсан урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний эцсийн үр дүн юм. Энэ сарын сүүлээр баталгаажих уг урамшуулал нь сүүлийн таван жилийн хугацаанд Goldman-ий хувьцааны ханшийн өсөлтийн үр дүн. Нөгөө талаар, өнгөрсөн хугацаанд JP Morgan, Bank of America зэрэг өрсөлдөгчдөө ард үлдээсний шагнал аж.

Goldman Sachs-ийн зүгээс уг урамшуулал нь улам бүр ширүүн өрсөлдөөнтэй болж санхүүгийн салбарт CEO нараа банкдаа үргэлжлүүлэн ажиллах сонирхлыг төрүүлэх зорилготой гэж мэдэгджээ. Банкны ерөнхийлөгч бөгөөд Соломоныг залгамжлан гүйцэтгэх захирлаар томилогдох хамгийн өндөр магадлалтай байгаа Жон Уолдрон, мөн Глобал банк ба зах зээлийн газар хариуцсан захирал Ашок Варадхан, Дэн Диз зэрэг бусад удирдах багийнхан энэхүү урамшууллыг авах аж.

Анх Bloomberg агентлаг энэхүү өндөр дүнтэй шагналын сангийн тухай  Goldman Sachs гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахаас хэдхэн хоногийн өмнө мэдээлж байлаа.

Урамшуулал нь Goldman Sachs-ийн хувьцааны үнэ цэнийг харуулж байгаа бөгөөд тус банкийн хувьцаа сүүлийн таван жилийн хугацаанд оргилдоо буюу 146% орчим өссөн ба Соломон гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш бараг 300% өссөн байна.

Банкын ТУЗ  эдгээр урамшууллыг гурван үндсэн зорилгод хүрэхийн тулд бий болгосон. Үүнд, нөхөн олговрыг гүйцэтгэлийн хатуу шалгууртай нийцүүлэх, удирдах бүрэлдэхүүнд ажлын урам өгөх, өрсөлдөөн ихтэй зах зээлд шилдэг боловсон хүчнээ авч үлдээх явдал юм.  Энэ урамшууллыг зарласнаар манай компани асар өндөр амжилттай ажиллаж байгаа нь нууц биш билээ” гэж банкны нэгэн хөрөнгө оруулагч ярьжээ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Халдлагын улмаас Оросын "Яндекс" үйл ажиллагааг зогсоолоо

Украин Орос харилцан дэд бүтцэд цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж буй энэ үед Пүрэв гаригт Оросын "Яндекс" компани халдлагад өртсөний улмаас гол дата төвүүдийнхээ үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Oct 8, 2026

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

"The Sopranos" цуврал шилдэг 100 жагсаалтад багтаагүй

Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу

Шеврон: Түлшний экспортыг хориглох нь буруу

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!

Х.Баттулга бусдыг тагнадаг, чагнадаг "K2 Integrity"-ийг хөлслөж байжээ!