НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Донбассыг хэн авах талаар тохиролцож чадсангүй
МЭДЭЭ

Донбассыг хэн авах талаар тохиролцож чадсангүй

2025 оны 12-р сарын 29
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Ерөнхийлөгч Трампын Мар-а-Лаго хувийн эдлэнд Трамп, Зеленьский нар Ням гаригт (2025.12.28) уулзлаа. Уулзалтын дараа хоёр талаас хийсэн мэдэгдлээр аль аль нь уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь 4 жил үргэлжилж буй Орос-Украины дайн дуусах нь гэсэн мессежийг түгээлээ. “20 зүйл бүхий Энхийн төлөвлөөгөөний 90%-ийг тохиролцлоо” хэмээн Зеленьский хэлсэн бол “Украины дайны төгсгөлийг ихэд ойртууллаа” хэмээн Трамп хэлжээ.

Гурван цаг үргэлжилсэн уулзалтаар энхийн төлөвлөгөөний 90%-ийг тохирлоо гэж байгаа ч хамгийн гол асуудал болох газар нутгийн асуудлаар, тухайлбал, Донбассыг хэн эзэмших вэ гэдэг асуудал дээр тохиролцож чадсангүй.

 Путин Донбассыг авна гэсэн байр суурь дээрээ хэвээр, Зеленьский Донбассыг Орост өгөхгүй гэсэн үгээсээ буцаагүй хэвээр, харин Трамп тэр хоёрыг наймаалцахыг санал болгосон хэвээр байна. “Одоо л тохиролцохгүй бол илүү их газар нутгийг Орост алдах болно” гэсэн сануулгыг Трамп Зеленьскийд хэлсээр байгаа.

Зеленьскийгийн зүгээс газар нутгийн асуудлыг украинчуудаас санал авах замаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа. “Энхийн төлөвлөгөөний бүхий л асуудлаар санал асуулга явуулахад бид бэлэн байна. Ялангуяа газар нутгийн асуудлаар. Яагаад гэвэл энэ бол украинчуудын газар” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр Зеленский хэлжээ.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтааж дуусгахыг үүрэг болголоо.

Oct 11, 2026

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Улаанбаатарт баавгай хүн барьж идсэн талаар BBC мэдээлэв

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална