НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна
МЭДЭЭ

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аян Төв аймагт үргэлжилж байна

2026 оны 4-р сарын 3
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Жил бүр Монгол Улсад хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян энэ жил “Мөнгөө ухаалгаар удирдъя” уриа дор 2026 оны 3-р сарын 19-ний өдөр Улаабаатар хотод эхэлсэн.

Гурван долоо хоног үргэлжлэх аяны хүрээнд орон даяар хүүхэд залуусын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан үргэлжилж байна.

Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны 4-р сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Мөнгөө ухаалгаар удирдъя” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгуулав.

Уг арга хэмжээг нээж Төв аймгийн засаг дарга Л.Төмөрчөдөр, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар хүүхэд залууст хандан  мэндчилгээ дэвшүүлж мөнгөө ухаалгаар удирдах дадлыг өөртөө хэвшүүлэхийг уриаллаа.

Хадгаламжийн даатгалын корпорациас хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг сорьсон Кахуут хөгжөөнт тэмцээнд амжилттай оролцсон сурагчдыг  хуримтлалын дадал, хандлагын нэмэгдүүлэх зорилгоор “Хадгаламжийн эрхийн бичиг”-гээр шагнаж урамшууллаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж (CME Group) болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний PhillipCapital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг 2026 оны 10 дугаар сарын 21–22-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Oct 2, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

AIC STEPPE ARENA – МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана